Бүртгэлийг 2014 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 06-ны өдрийн 17:00 цаг хүртэл Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Нийслэлийн Боловсролын газар, Монголын Хөнгөн атлетикийн холбоо, “Ар Монгол трайвэл” групп, Монголын Залуучуудын холбоо, Монголын Оюутны холбооны байранд тус тус явуулна.
Гүйлтэнд оролцох хүмүүс дээрх газруудад биеэр ирэх эсвэл тусгай цахим хуудас руу хандаж бүртгүүлж болно.
Бүртгэлд хамрагдах гүйгчид иргэний үнэмлэх болон өөрийнхөө төрсөн он, сар, өдрийг баталгаажуулах бичиг баримт, тухайн тамирчны оролцох зайд гүйж болохыг зөвшөөрсөн эмчийн бичиг, гадаадын тамирчид эрүүл мэндийн даатгал зэргийг авч ирнэ.
Тэмцээний өдөр бүртгэл хийхгүй. “Улаанбаатар – Марафон” олон улсын гүйлтэнд оролцохоор гадаад орноос буюу өөр аймаг, хотоос ирж байгаа урьдчилан бүртгүүлсэн тамирчдад 2014 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 07:00 – 08:00 цагт энгэрийн дугаарыг нь олгоно.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.sport.ub.gov.mn сайтаас үзнэ үү.
Монгол Улсын Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний бодлого, үйл ажиллагааг сурталчлах, төрийн үйлчилгээг иргэдэд шууд хүргэх нээлттэй өдөрлөг ирэх бямба гариг буюу 2014 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 11.40 цагт Чингисийн талбайд болно.
Энэхүү өдөрлөг нь Олон улсын болон монголын энхийг сахиулагчдын өдөртэй хамтатган зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой юм. Иймээс Монгол Улсын ерөнхий сайд Н.Алтанхуяг, Батлан хамгаалахын сайд Д. Бат-Эрдэнэ нарын удирдлагууд оролцож, Монгол Улсын энхийг сахиулагчдад хүндэтгэл үзүүлж, Афганистан Улсад үүрэг гүйцэтгэсэн цэргийн багийн бие бүрэлдэхүүнд Төрийн дээд одон медаль, Батлан хамгаалах салбарын шагнал гардуулах юм.
Улаанбаатар хотын төв талбай дээрээ энэ өдөр хүрэлцэн ирэх нийслэлчүүд Зэвсэгт хүчний ангиудын гаргасан үзэсгэлэнг сонирхож, “Тэмүүжин өрлөг” бүрэн дунд сургуулийн сурагчдын жагсаалын үзүүлэх тоглолт, Зэвсэгт хүчний 084, 150 дугаар ангиудын гардан тулааны үзүүлэх тоглолт, Цэргийн дуу бүжгийн чуулга болон Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн тоглолтуудыг үзэж, амралтын өдрөө дуу хуур, хөгжөөн наадамтай өнгөрөөх болно.
Мөн цэргийн насны эрчүүд “Цэргийн үүрэгтний үнэмлэх” авах, оюутан болохоор шийдсэн ч мэргэжлээ хараахан сонгож амжаагүй эрчүүд гэрээт цэрэгт элсэх залуус Цэргийн штабуудын байр, Батлан хамгаалах их сургууль, “Тэмүүжин өрлөг” сургуулийн асраар нэг ороорой.
Зуны налгар өдрүүдээ өнгөрөөх амралт, сувиллын газар хайж яваа нэгэн байвал “Багабаян”, “Энхийнтөлөө” цогцолбор амралт сувиллын газрын хамт олны танилцуулга, үйлчилгээний боломжит саналуудыг нэг сонирхоорой.
Ажилласан жилийн болон хугацаат цэргийн алба хаасан тухай лавлагаагаа газар дээрээс нь шууд авъя гэвэл Батлан хамгаалах төв архивынхан шуурхай ажиллаж, төрийн үйлчилгээг үзүүлэх болно. Түүнчлэн 2000 гаруй жилийн түүхтэй монгол цэргийн асар их баялаг сан хөмрөгтэй “Монгол цэргийн музей”, цэргийн болоод ажлын хувцас үйлдвэрлэх олон жилийн туршлагатай “Бөртэ” ТӨҮГазар зэрэг Батлан хамгаалах яамны харьяа байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг сонирхож, үйлчилгээг нь хүртэх боломжтой.
Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны “Залуучуудын зөвлөл”-ийн санаачилгаар тус хорооны Баянхошууны 25 дугаар гудамжны хуучин хур хог цугларсан газрыг цэвэрлэн хүүхдийн тоглоомын талбай барьж хүлээлгэн өгчээ. Иргэн Б.Чинболд, А.Азжаргал нар Улаанбаатар хотын захирагчийн “Наран” дахь ажлын алба болон 7 дугаар хорооны ажилтан, албан хаагч нартай хамтран “Ногоон байгууламж” төсөл бичсэний үр дүнд Нийслэлийн тохижилт, үйлчилгээний хэлтсийн санхүүжилтээр энэхүү хүүхдийн тоглоомын талбайг барьж байгуулсан байна.
Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар 2014 онд хэрэгжүүлэх хотын гудамж замуудын урсгал засварын /нөхөөс/ ажлыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ хийж гүйцэтгэхээр 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гэрээ байгуулсан. Зам засварын ажил 2014 оны 05 дугаар сарын 23-наас эхэлсэн бөгөөд 07 дугаар сарын 01-ний дотор хийж гүйцэтгэж дуусах гэрээтэй. Урсгал засварын ажлыг хийх явцад замын хөдөлгөөнийг бүрэн хаахгүйгээр тухайн засвар хийх хэсэгт хаалт, тэмдэг тавьж хийж гүйцэтгэнэ. Энэ онд нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хийх хотын гол болон туслах гудамж замуудын засварын ажлын жагсаалтыг дэлгэрэнгүй танилцуулж байна гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.
Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооноос энэ сарын 28-ны өдөр Нээлттэй хаалганы өдөрлөг хийлээ.
Нээлттэй хаалганы өдөрлөгөө Москва хорооллын дундах талбайд хийж иргэд оршин суугчдад нийгмийн даатгал, татвар, иргэний бүртгэл, халамжийн хэлтсүүдийн үйл ажиллагааны талаар мэдээ мэдээлэл, заавар зөвлөгөө өгөн, сурталчилгааны хэвлэмэл материалууд тараан ажиллажээ.
Мөн хорооны танилцуулга, 2013, 2014 онд хийсэн ажлын товч тайлан болон цаашид хийгдэх томоохон ажлуудын талаар хэвлэмэл материалыг бэлтгэн иргэдэд тарааж анхан шатны нэгжээс авч болох үйлчилгээний талаар мэдээлэл өгч иргэдийн эрэлт хүсэлтийг уламжилж ажилласаныг иргэдэд сайшаалтайгаар хүлээн авлаа.
Тус хорооны “Эрүүл жаргалан” өрхийн эмнэлэг, хариуцсан хэсгийн байцаагч энэхүү өдөрлөгийг хамтран зохион байгуулсан юм.Өрхийн эмнэлэгээс иргэдийн даралтыг үзэж, сахарын шижингийн шинжилгээ хийж хүн тус бүрт зөвлөгөө өглөө. Хэсгийн байцаагч гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгч мэдээ мэдээлэл хийсэн юм.
Жил бүрийн 6 дугаар сарын 1-нд тохиодог Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг НЗДТГ-аас Чингисийн талбайд нэгдсэн байдлаар зохион байгуулах бол дүүрэг бүр өөр өөрсдийн сонгосон талбайд Хүүхдийн баярыг тэмдэглэнэ.
Сангийн сайд Ч.Улаан танилцуулгадаа, манай улсад 2012 оны байдлаар нийт хүн амын 1.3 сая нь Улаанбаатар хотод амьдарч байгаа бөгөөд өнгөрсөн 10 жилийн хугацаанд хотын хүн ам жил бүр 6 хувиар өссөн байна. Хүн амын шилжилт хөдөлгөөний хэт өсөлт, гэр хороололд амьдрах иргэдийн тоо нэмэгдсээр байгаа боловч гэр хорооллыг хөгжүүлэх хөгжлийн бодлого, дэд бүтэц, газар ашиглалтын зохицуулалт хангалтгүй явж ирсэн. Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол,
2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага баримт бичиг”-т дурдсанаар Улаанбаатар хотын хүн ам ирэх 10 жилд 400 орчим мянгаар нэмэгдэх төлөвтэй байна. Энэ нөхцөл байдал нь хотын төвд хэт нягтрал үүсгэх, гэр хорооллын иргэд нийгэм, эдийн засгийн үйлчилгээг хүртэх болон эрүүл, тав тухтай орчинд амьдрах боломж хязгаарлагдмал байдлаар явж ирсэн бөгөөд гэр хороололд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх зорилгоор Азийн хөгжлийн банктай хамтарч “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө орууүлалтын хөтөлбөр”-ийг 10 жилийн хугацаанд гурван үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Хөтөлбөрийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Азийн хөгжлийн банкнаас 224 сая ам.доллар, Монгол Улсын Засгийн газраас 96 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх юм гэдгийг дурдав.
Мөн хөтөлбөрийг боловсруулахдаа Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан “Үндэсний хөгжлийн цогц бодлого”, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон бусад бодлогын баримт бичгийн зорилтууд дээр үндэслэн боловсруулсан. Энэхүү хөтөлбөрийг Эдийн засгийн хөгжлийн яамнаас хэрэгжүүлж буй “Гудамж” төсөлтэй уялдуулан төлөвлөсөн. Улаанбаатар хотын гэр хорооллыг иргэдийн оролцоотой дахин төлөвлөх 10 жилийн хугацаатай хэрэгжих энэхүү хөтөлбөрийн хүрээнд усан хангамж, цэвэрлэх байгууламж, дулааны үйлчилгээг нэмэгдүүлэх, нийгэм эдийн засгийн дэд бүтцийг сайжруулж, бичил санхүүжилтийг дэмжих, төсөл хэрэгжүүлэх байгууллагыг чадавхижуулах зорилготой бөгөөд хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын 6 дэд төв байгуулагдана гэдгийг тодотголоо.
Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын зарим гишүүд Сангийн сайд Ч.Улаан, Улаанбаатар хотын Захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нараас асуулт асууж тодруулав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Л.Энх-Амгалан, Л.Эрдэнэчимэг, Д.Сумъяабазар нар саналаа хэлсний дараа байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.7 хувь нь дэмжиж, санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл батлагдлаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх, агаарын болон хөрсний бохирдлыг багасгах, замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл, ослыг бууруулах зэрэг ажлыг түргэн шуурхай шийдвэрлэх зорилгоор нийслэл хот доторх авто машин, техник болон тэдгээрийн сэлбэг, дагалдах хэрэгслийг худалдаалдаг томоохон зах, жижиг цэгүүдийг нэгтгэн, нэгдсэн цэгт төвлөрүүлэх “Авто Худалдааны Цогцолбор” байгууламжийг Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт барихаар болсон.
Нэг. Зорилго
Энэхүү журмын зорилго нь Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх, агаар болон хөрсний бохирдлыг багасгах, замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл, ослыг бууруулах зэрэг ажлыг түргэн шуурхай шийдвэрлэх үүднээс “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ болон авто зогсоолын талбай захиалах ААНБ, иргэний хоорондох харилцааг зохицуулахад оршино.
Хоёр. Нийтлэг үндэслэл
2.1. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 18, 29 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 218 дугаар захирамжийг хэрэгжүүлэхэд ОНӨААТҮГ болон авто зогсоолын талбай захиалах ААНБ, иргэний хооронд гэрээ байгуулахад энэхүү журмыг дагаж мөрдөнө.
2.2. Гэрээг ОНӨААТҮГ-ын Даргын тушаалаар баталсан загварын дагуу байгуулна.
Гурав. Гэрээ хийх шалгуур үзүүлэлт
3.1. Захиалагч нь авто зогсоолын төлбөрийг Хаан банкны 5099339906, Голомт банкны 1410016321 тоот дансанд тушаана.
3.2. Төлбөрийн 100хувь төлсөн тохиолдолд захиалга баталгаажна.
3.3. Захиалагч нь зогсоолын бүрэн төлбөрөө бүрэн тушааж, баримтаа авчирсан нөхцөлд эд хөрөнгийн бүртгэлийн холбогдох материалыг хүргүүлнэ.
3.4. Сар бүр ашиглалтын хураамж төлнө. Ашиглалтын хураамжийг ТУЗ-аас тогтооно.
3.5. Авто худалдаа эрхэлж байгаа ААНБ, иргэн нь өөрийн зогсоол, эд хогшил, ажил үйлчилгээ, бүтээгдэхүүний чанар хариуцлагыг бүрэн хариуцна.
Дөрөв. Бүрдүүлэх материал
4.1. ААНБ-ын албан хүсэлт /иргэн бол өргөдөл
4.2. Иргэний үнэмлэхний хуулбар /нотариат хийлгэсэн/
4.3. Хуулийн этгээд бол Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /нотариат хийлгэсэн/
4.4. Гаалийн мэдүүлэг, татвар төлсөн баримт г.м авто машины бизнес эрхэлж байгаагаа нотлох бичиг баримт
4.5. Авто зогсоолын кадастрын зураг
4.6. Авто зогсоолын төлбөр төлсөн баримт
4.7. Гэрээ байгуулах эрх бүхий этгээдийг төлөөлж байгаа бол итгэмжлэл болон эрх олгосон баримт бичиг
4.8. Гэрээнд хавсаргахаар заасан бичиг баримтуудыг танилцуулж гарын үсгээр баталгаажуулах.
Соёл спорт аялал жуулчлалын яамны харъяа спортын бэлтгэлийн төвөөс нийслэлийн 9 дүүрэг, зэвсэгт хүчин, биеийн тамир, спортын хороодын дунд ““БИЕИЙН ТАМИРЫГ ЭРХЭМЛЭГЧ ХАМТ ОЛОН” шилжин явах цомыг энэ оны 1 дүгээр сараас аялуулж эхлээд байна.
Энэхүү цом аялах ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны А/83 дугаар тушаалаар бүх хороод, аж ахуйн нэгж байгууллагаар аялуулах хуваарь, удирдамжийг батлан Тамгын газрын хамт олон “Бүтээмжит аялал”-ийг зохион байгуулан ажлаа эхлүүлээд байна.
“БИЕИЙН ТАМИРЫГ ЭРХЭМЛЭГЧ ХАМТ ОЛОН” шилжин явах цом 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд дүүрэгт аялах бөгөөд тодорхой, үр дүнтэй ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Цом энэ сарын 20-ноос дүүргийн “Толгойт бүс”-ийн хороодод аялаж байна.
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас 5 дугаар сарын 17-ны Бямба гарагт нийт албан хаагчдынхаа дунд “Бүтээлч аялал”-ыг зохион байгууллаа.Албан хаагчдынхаа эрүүл мэнд, бие бялдарыг чийрэгжүүлэх, хамт олонч нөхөрсөг харьцааг төлөвшүүлэх зорилготой уг аялалын хүрээнд бүтээлч ажил өрнүүлэн Сонгинохайрхан уулын бэл, Туул голын ай сав газар, эргийн дагуух хог хаягдлыг цэвэрлэсэн юм.