Ардын урлагийн их наадам 2014.04.09 - 2014.04.11 -ны өдрүүдэд "ЧИНГИС СООСЭ" их сургуулийн урлаг зааланд явагдана.

Хороод тухайн заасан цагтаа хоцрохгүй ирэх ба тоглолтын хөтөлбөрийг тоглолт эхлэхээс өмнө 4 хувь хэвлэн шүүгчдэд тарааж өгсөн байх.

 

 

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн 02 сарын 20-ны өдрийн ээлжит хуралдаанаар Нийслэлийн нэгдсэн сүлжээг сайжруулж, алслагдсан дүүрэг хороодыг шинээр холбох, эвдэрсэн сүлжээг засварлах шаардлагатай байгаа талаар хэлэлцэж, зохих хөрөнгийг гаргахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн нэгдсэн сүлжээний ашиглалт, хамгаалалтыг сайжруулах тухай” А/133 дугаар захирамж гаргажээ.

 

Захирамжаар мэдээллийн нэгдсэн систем, төрийн цахим үйлчилгээний өсөн нэмэгдэж буй хэрэглээний хэвийн найдвартай байдлыг хангах зорилгоор нийслэлийн нэгдсэн сүлжээний ашиглалт үйлчилгээ, хамгаалалтыг сайжруулж, нэгдсэн төв шугам болон төв шугамаас дүүргүүдийн засаг даргын тамгын газар хүртэлх шилэн кабелийн хэвийн найдвартай ажиллагаа, ашиглалтыг хариуцан ажиллахыг нийслэлийн Мэдээллийн технологийн газарт үүрэг болголоо. Харин нэгдсэн сүлжээг дүүргүүдээс хороод руу татсан шилэн кабелийн  засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг жил бүрийн төсөвт тусган, хариуцан ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосон байна. Хороодын сүлжээний засвар,  Алслагдсан хороод руу шилэн кабел татахад шаардагдах 377 сая төгрөгийн хөрөнгийг орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлэхийг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн 02 сарын 27-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Ухаалаг Улаанбаатар” төсөл хөтөлбөрийг хэлэлцлээ. Хуралдаанд уг асуудлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, “Ухаалаг Улаанбаатар” төслийн ажлын хэсгийн дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс Ухаалаг төр рүү” санаачилгын дагуу нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотод “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр 2014 оны А/39 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулсан юм.

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунаар ахлуулсан ажлын хэсэгт холбогдох хэлтэс, газрын дарга, Төрийн бус байгууллага, эрдэмтэн, профессорын төлөөллүүд багтсан бөгөөд тус ажлын хэсэг 1 сар гаруйн хугацаанд ажиллаж 2014-2020 онд хэрэгжүүлэх “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг боловсруулжээ.
“Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөр нь шинэ зууны хотын хөгжлийн чиг хандлага, технологийн дэвшил, иргэдийн хүсэл шаардлага, бизнесийн орчны өөрчлөлт зэргийг оновчтой шийдвэрлэж байх цомхон бүтэцтэй, ойлгомжтой дүрэм журамтай, соёлтой шуурхай үйлчилгээтэй ухаалаг хотыг бий болгох зорилготой юм. Хөтөлбөрийн хүрээнд Ухаалаг засаглал, Ухаалаг эдийн засаг, Ухаалаг иргэд, Ухаалаг үйлчилгээ, Ухаалаг орчин, Ухаалаг амьдрал гэсэн чиглэлүүдээр хотын үйл ажиллагааг өөрчлөх зорилт дэвшүүлж байна. Ингэхдээ нийслэлийн иргэдийн эрх ашгийг дээдэлсэн, хувийн хэвшлийнхэний бизнесийг дэмжсэн, үйл ажиллагааны харилцан холбоог сайтар хангаж, мэдээллийн нэгдсэн орчинг бүрдүүлэх зарчмаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын үйлчилгээг иргэдэд ойртуулж, олон шат дамжлагаар дамжихгүйгээр авах боломжийг бүрдүүлнэ. Дэлхийн хөгжингүй орнуудад нэвтрүүлсэн техник, технологи, инновацийн шилдэг шийдлүүдийг хослуулан Улаанбаатар хотод нэвтрүүлэх юм.
Хөтөлбөрийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
2014-2016 онд Цахимжсан Улаанбаатар, 2015-2018онд Технологижсон Улаанбаатар, 2016-2020 онд Ухаалаг, ногоон, хөгжингүй Улаанбаатар гэсэн шатлалтайгаар үйл ажиллагаа явагдана. Харин хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 24 тэрбум төгрөг шаардагдах тооцоо гаргасан бөгөөд санхүүжилтийг Улсын төсөв, Орон нутгийн төсөв, Хандивлагч орон, олон улсын байгууллагын зээл, тусламж, Улсын болон хотын бонд, хувийн хэвшлийн хөрөнгө оруултаар шийднэ гэж ажлын хэсэг үзжээ.
Цогц байдлаар Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараахь байдлаар өөрчлөгдөнө.
·         Иргэдэд шударга, шуурхай чирэгдэлгүй, хямд үйлчилдэг хот болно
·         Хотыг ухаалгаар удирдах мэдээлэлтэй болно
·         Авлигагүй, бизнест ээлтэй хот болно
·         Хотын хэмжээнд сайн засаглалыг бүрдүүлнэ
·         Салангид бус, нэгдсэн системтэй хот болно
·         Төрийн үйлчилгээний хурд 50-аас 90 хувь хурдсана
·         Улаанбаатар хотод бизнес чвуулах зардал 20-оос 50 хувь хямдарна
·         Гэмт хэргийн гаралт 20-оос дээш хувиар буурна
·         Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны үр ашгийг салбар бүрт 10-аас 100 дахин нэмэгдүүлнэ
·         Иргэд 200-аас олон төрлийн үйлчилгээг нэг цонхоор авдаг болно
·         Нээлттэй мэдээллүүдийг иргэн бүрт хүргэх суваг бий болгоно
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцээд Улаанбаатар хот ухаалаг болохын тулд дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзээд нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд өргөн барихаар боллоо. Хуралдааны үеэр нийслэлийн Засаг дарга “Улаанбаатар хот иргэддээ ээлтэй, эрүүл, аюулгүй байдлыг хангасан дэлхийн жишигт хүрсэн хот болохын тулд бид энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай. Жишээ нь иргэд гар утсаараа төрийн үйлчилгээний мэдээлэл авч, шинээр худалдан авах гэж буй барилгын талаарх мэдээллээ оруулаад хайхад тухайн барилга зөвшөөрөлтэй эсэх, хэзээ ашиглалтад орсон, Хотын дарга хаана ямар ажил хэрэгжүүлж байна зэрэг бүхий л мэдээллийг иргэд шуурхай авдаг болно гэж үзэж байгаа. Энэ л бидний хамгийн том зорилго” гэж онцлон хэллээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо буюу Жаргалант тосгоны Соёлын ордны хөгжмийн багш сэтгүүлч, яруу найрагч, хөгжмийн зохиолч МУСТА П.Гэрэлт-Од аялгуу эгшиг, утга уянгын дээдээрээ Жаргалант тосгоныхоо ард олны сонорыг мялааж нэгэн үдшийг мартагдахааргүй сайхан өнгөрүүллээ.
Тэрээр сэтгүүлч мэргэжилтэй хэдий ч өөрийн сэтгэлийн дуудлагаар урлаг гээч энэ гэгээн, ариун замд эргэлт буцалтгүй орсон хэмээсэн юм. МУСТА П.Гэрэлт-Од өөрийн уран бүтээлийг туурвихаас гадна дуу хөгжимд дуртай авъяаслаг сурагчдад хөгжмийн боловсрол олгох, тэдний авъяас чадварыг нээн хөгжүүлэхийг зорилго болгон ажиллаж байна.

 

МУСТА П.Гэрэлт-Од өнгөрсөн онд уран бүтээлийн арвин их ургацтай байж Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан хэмээх эрхэм хүндтэй шагналаар шагнагдсан юм. Энэ эрхэм хүндтэй шагналынхаа мялаалга болгож уран бүтээлийн цэнгүүнээ толилуулсан юм. Мөн энэ жил  түүний аав Ардын багш Д.Пүрэвжавын мэндэлсний 100 жилийн ой тохиож байгаа учир уран бүтээлийн цэнгүүнээ “Аав -Уул” хэмээн нэрлэжээ.

МУСТА П.Гэрэлт-Одын уран бүтээлийн цэнгүүнд  МУГЖ Б.Туяа, МУСТА Улаанбаатар чуулгын дуучин Д.Баасанжав, “Цэргийн алдар” чуулгийн уран бүтээлчид, Эх үрсийн элч дуучин ноён Бондгор болон түүний уран бүтээлийн анд нөхөд ая дуугаа өргөж Жаргалантчууд сэтгэл өндөр хүлээн авлаа.

Мөн цэнгүүний үеэр Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Чулуунаас гишүүний үнэмлэхээ гардан авсан баярт үйл явдал боллоо.

Газар өмчлөл, эзэмшилтэй холбоотой харилцаанд кадастрын зургийг гол баримт болгодог. “Кадастр” гэж газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийн байршил, хил зааг, талбай, эзэлхүүн, тоо хэмжээ, төлөв байдлыг тогтоох, чанарын болон эдийн засгийн үнэлгээ хийх, төлбөр ногдуулах үндэслэлийг бий болгох, тэдгээрийн эзэмшил, ашиглалт, өмчлөлийн эрхийг баталгаажуулах цогц үйл ажиллагааг хэлдэг.

 

Харин геодезийн хэмжилт, тодруулалт, боловсруулалтын үр дүнгээр бүх төрлийн кадастрын зураг үйлдэх үйл ажиллагааг “Кадастрын зураглал" гэж томьёолдог. 

Кадастрын зураглалыг үл хөдлөх эд хөрөнгийн төрлөөс нь хамааруулан газрын, хот байгуулалтын, инженерийн шугаман байгууламжийн, геологи, уул уурхайн, бусад гэж ангилдаг байна. Газрын кадастрын зураглалыг газрын үндсэн зориулалт, хэрэгцээг харгалзан газрын нэгдмэл сангийн үндсэн ангиллаар ялгаж газар, хөрс, ус, ургамлын байрзүйн агуулгатайгаар үйлдэнэ. Улаанбаатар хотод кадастрын зураг үйлдэх албан ёсны  тусгай зөвшөөрөлтэй 76 аж ахуйн нэгжийг танилцуулж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Байгууллага, аж ахуйн нэгжийн нэр Захирлын нэр Утас Гар утас Хаяг
1 Геоид ХХК Д.Баатарсүрэн 326204 99196710 Чингисийн талбайн урд
2 Мон мет ХХК С.Төмөрбат 318294 99091356 Спортын төв ордны арканд
3 Геомастер ХХК Ц.Мөнхтогтох 323211 99113571 Баруун 4 зам, 11-р сургуулийн баруун талд
4 Аэрогеодези ТөХК Д.Оюунчимэг 324047 91996999 Баруун 4 зам, Элба төвийн хажууд
5 МепСкин ХХК С.Гантулга 99017675 99805706 Урт цагаан 4-р корпус тавлаг мебель 2-р давхарт
6 Топ сүрвэй ХХК Цэдэндорж 323690 99114206 “Зоос гоёл” ХК-ийн байранд
7 Голденлайн ХХК Л.Энхтүвшин 451349 99112172 ҮХААЯам, Хоршоологчдын холбооны байр 409
8 Бест сүрвэй ХХК Ш.Очирбат 99059076 96058788 Хүнсний 1-р дэлгүүрийн хойно Ослер төв 5 тоот
9 Монмэп ХХК Ч.Цэрэнноров 310134 99148424 Циркийн баруун талд, Сароро зочид буудал
10 Геосет ХХК Г.Батсүх 330916 99113997 “Зоос гоёл” ХК-ийн байранд
11 Геокад ХХК Н.Ган-Эрдэнэ 452676 99119075 ХХААЯам, хоршоологчдын холбооны байр 407
12 Монзенит ХХК Ц.Энхцэцэг 328700 99725429 Чингэлтэй дүүргийн зүүн талд арканд барилгын яамны баруун талд "Натур" төв 35 тоот
13 Дирекцион ХХК Лүндэнбат 99126453 99247349 СУИС-ийн хойно Вертикаль ХХК-ийн байр
14 АТТП ХХК Н.Амарбат 315605 96668186 Урт цагааны 4-р корпус 2-р давхарт
15 Кадсүрвэй ХХК С.Ганчимэг 452860 99098868 Зүүн 4 зам
16 Шинэ кадастр ХХК Ч.Сандагдорж 99172224 99240967 Хүнсний 1-р дэлгүүрийн урд Альфа төвийн 2 тоот
17 АSME-Mon ХХК Мөнхзул 96658979 99134735 ЧДЗДТГ-ын урд Тэрх цагаан нуур ХХК-ийн байр
18 Геомон ХХК        
19 Ширээгийн шугуй ХХК Дамдинсүрэн 319891 99174447  
20 Инженер геодези ХХК Ц Билэг 322804 99095839 Хүнсний 20-ын ард, өөрийн байранд
21 Топ Кад ХХК        
22 Газар сервис ХХК   99080900 99284417 Хүнсний 1-р дэлгүүрийн урд
23 Оюусүрвэй ХХК Ч.Отгонсод 301765 99116682 БГД.Варьете бизнес төв 409
24 Хөх саарал ХХК        
25 Хэт ХХК А.Гантөмөр 631584 99097799 5 шар
26 Эрэл ХХК Ж Батсүх 91817279 96657279  
27 Налуужим ХХК Г.Майнболд 99005227 88008963  
28 Онгихайрхан ХХК Л.Ганболд 99247186 99159604  
29 Шинэ кадастр ХХК Ч.Сандагдорж 99172224 99240967 Хүнсний 1-р дэлгүүрийн урд Альфа төвийн 2 тоот
30 Лэнд Мэп ХХК Оюунбилэг 99133000 88835825  
31 Геоботаник ХХК Л.Дамдинжав 55255288 99146024  
32 Оюут кад ХХК Ням-осор      
33 Эм Жи Си Инженеринг ХХК Ч.Төмөрсүх 99111481 99088104  
34 Сетсюрвэй ХХК        
35 Комптрейд ХХК М.Гончиг 317776 99094552  
36 Голубой Камень ХХК И.Эрдэнэцогт 467210 96657210  
37 Бориг тэс ХХК Ч.Ядмаа   99054832  
38 Геоценоз ХХК Д.Цэрэнлхагва 11331777 96666865  
39 Оол мэпинг ХХК        
40 Топреференц ХХК Б.Болормаа 322567 96651865 Хүнсний 1-р дэлгүүрийн хойно Ослер төв 2 тоот
41 Вайлд хорс ХХК Ч.Пэрлэйням 70151525 99053264  
42 Барга-Уул ХХК Д.Өлзийсайхан 88019017 96670263 5-р сургуулийн ард 43-р байрны өргөтгөл - 1
43 Галгэр ХХК Ч.Цэрэнноров 99148424 99086030 СХД, 14-р хороо 13-р байр 29тоот
44 Эрдэнэ сүрвэй ХХК Ц.Бат-Эрдэнэ 316864 99100409  
45 Би Эс энд Би ХХК Т.Баасандорж 99810458 99050114  
46 Хасмарк ХХК Г.Одхүү   99089568  
47 Орд геод ХХК Б.Дашбаатар 305231 99117432  
48 Сөөм газар ХХК Д.Батсуурь 88909620 99871203 Налайх,1-р хороо,Бадарлын 3-р гудамж
49 Үүлэн зээрд ХХК С.Оюунчимэг      
50 Ану сүрвэй ХХК Г.Мөнх-Эрдэнэ 95882395   БЗД,5-р хороо,15-р хороолол,9-87
51 Дижитал Мэппинг ХХК Д.Түвшинбаяр 368673   БГД,Жамсранжавын гудамж-25
52 Лэнд мэжор ХХК Д.Баярсайхан 315897 99114479 БЗД, 13-р хороолол, 36/2 байр 12 тоот
53 Сод сүрвей ХХК С.Цогжаргал      
54 Цахир хад ХХК Ж.Дамдинсүрэн 252753 99854068 ТБД андуудын урд 13 давхар байшин 2 давхарт
55 Тэнхлэг-Уул ХХК Т.Мөнхцолмон 88070219 96017737 СХД-н хойно 5-р хороо "Назу" ХХК-н барилга 1 давхар 6тоот
56 Суурь пирамид ХХК Ш.Батхуяг 99052632   Налайх дүүрэг
57 Ланрес ХХК П.Мягмарцэрэн 99119238 96651077  
58 Ти Ти Эйч Жи ХХК Д.Цэцэгсүрэн 99118158 70118088 ЧД, Жуулчны гудамж, Урт Цагааны 2-р корпус 3 давхарт 303 тоот
59 Бэйс Пойнт ХХК Б.Өсөхбаяр 99031260   ЧД, Чоймболын-8
60 Дал-Далай ХХК Т.Балжинням 99290324   ХУ,1-р хороо ,19-р хороолол,33-13
61 АВИР ХХК С.Энхцэцэг 99116131   БЗД
62 Моторс-Ойл ХХК Б.Баянмөнх 96607977 96617977 ХУД 2-р хороо, ХУДЗДТГ-н хойно, Халаалтын зуухны ашиглалтын газрын 1 давхарт
63 Set survey ХХК Болдбаатар 99098079 88971101 319695 ЧД Бага тойруу Сувд төв 201тоот
64 Land survey ХХК Ж.Болд 99792078 88600515 БЗД 13-р хороо Дүүргийн Газрын албаны дэргэд
65 Ундрах хүч ХХК Д.Батзориг   99118072 БГД 2-р хороо 2-р хороолол 63-2-р байр 
66 Дарьяажин ХХК Ш.Ганболд 99671947 98559842 БГД Компклекс импорт
67 Баянбалж ХХК Г.Балжмаа 88825685 98895685 БГД 8-р хороо, 7-3р байр 1 давхарт
68 Классик Лэнд ХХК Т.Бадамцэрэн 96682333 96682333 СБД 16-р хороо, Сэлх гудамж, Ойчдын 1-27А тоот
69 Гурван хорол ХХК Д.Баянбат 99729059 98629059 ЧД 7-р хороо, Хувьсгалчдын - Г 512
70 Топазияа ХХК Б.Анар-Од 91013331 91013331 СХД 16-р хороо, 1р хороолол 27-101
71 EXITOS ХХК Ариунаа 99093157 99092543 Хүнсний 1-р дэлгүүрийн хойно Зар мэдээ сонины байр.
72 Эрдэнэс цэций сөрвэй ХХК Г.Энэрэл 99701070 88701047 Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Цагаан-овоо баг,
Ямаан хүрэл 1 - 11.
73 Классик лэнд ХХК Б.Батмягмар 96682333 96011088 СБД 6-р хороо бага тойруу 26-р байрны өргөтгөл Нотариат.
74 Геоцацраг ХХК   99086801 95956070 Улаанбаатар хот 2-р хороо сансрын аюулгүйн тойрог Ундрам плаза 33 тоот.
75 Вектор мэп ХХК Г.Хатанбаатар 99251610 99070301 СХД 9-р хороо, Баруун баян уул, 17-34 тоот.
76 ДЭБМ ХХК Ц.Энхзул 99037108 77037108 Чингэлтэй дүүрэг 4-р хороо Тод Тауэр 906 тоот
 

 
 

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 2 дугаар сарын 20-нд болсон хуралдаанаар Авто худалдааны нэгдсэн цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталсан. Авто худалдааны төвийн нэгдсэн цогцолборыг СХД-ийн 32-р хорооны нутаг дэвсгэрт 22-н товчооноос 1,7 орчим км зайд 130 га газарт барихаар хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан юм. Төлөвлөж байгаагаар цогцолборт сэлбэг, хэрэгслийн 285 павилон, 11324 суудлын болон жийп автомашины худалдаа, 1 191 автобус, хүнд даацын автомашины худалдаа эрхлэх талбай, авто эскпо зохион байгуулах 1 барилга, үйлчилгээ оффисын 14 барилга, 42 км авто зам, 8,7 га талбайд явган хүний зам, 1438 авто машины үйлчлүүлэгчдийн зогсоол, 36,7 га талбайд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, 4.4 га талбайд авто машины туршилтын талбай байна.

 

Авто зогсоолуудыг  Toyotа,  Ford, Nissan зэргээр нь ангилан байрлуулж болохоор хийх юм байна.  Цогцолборт барих барилгуудын дулааныг  бие даасан 3 дулааны эх үүсвэрээс хангахаар төлөвлөжээ. Мөн усан хангамжийг хэрэгцээний усыг хайгуул хийж бие даасан байдлаар шийдэх нь зүйтэй гэж үзсэн байна. Учир нь Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрүүд нь зүүн талдаа байрласан байдаг бөгөөд төлөвлөж буй авто худалдааны төв нь хотын төвлөрсөн шугамаас 8км зайтай юм. Тиймээс шугам сүлжээ татсан тохиолдолд усны чанарт өөрчлөлт орох болон дан шугам өвөл хөлдөх зэргээр ашиглалтын хувьд хүндрэлтэй байгаа юм. Усан хангамжийг төвлөрсөн бус усан хангамжийн байдлаар шийдсэн тохиолдолд салбар шугам болох 3 212 м урт шугамыг дулааны сувагт угсрах боломжтой гэж үзжээ.

Авто худалдааны цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ хавраас эхлүүлж, эхний ээлжинд гол замаас тус цогцолбор хүрэх 1,7 км хатуу хучилттай зам, 14 000 автомашины  зогсоол барихаар төлөвлөж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай” А/110 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан эрчим хүчгүй болон хүчдэлийн уналттай айл өрхийг цахилгаанаар хангах  хөтөлбөрийн төсөл  боловсруулах Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал ажиллах бол ажлын хэсгийн бүрэлдэхүүнд дүүргүүдийн Засаг даргын орлогч, холбогдох албаны мэргэжилтнүүд оржээ. Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан эрчим хүчгүй болон хүчдэлийн уналттай айл өрхийг цахилгаанаар хангах  хөтөлбөрийг 2014 оны   04 дүгээр сарын 20-ны дотор боловсруулан Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанд оруулан хэлэлцүүлэхийг ажлын хэсэгт даалгалаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Нийслэлийн тээврийн газраас “1 дүгээр хороолол-Алтай хотхон-Зайсан” чиглэлийн үндсэн М:47 шугамыг 02 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн шинээр  нээлээ.  Баянгол дүүргийн 1, 3 дугаар хорооны нутагт харьяалагдах Дунд гол, Алтай хотхоны иргэдийн хүсэлтээр  нийтийн тээврээр зорчин явах эрэлтийг үндэслэн энэхүү шугамыг нээжээ. Шинэ чиглэлд “Атибус” ХХК 8 автобусаар үйлчилгээ үзүүлж байна гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

 

Эх орон, унаган байгалаа хайрлан хамгаалж, ирээдүй хойчдоо эрүүл, аюулгүй, ногоон орчныг өвлүүлж үлдээх нь энэ үеийнхэн бидний үүрэг. Үүнд төр засгийн бодлого, шийдвэрээс гадна иргэдийн байгаль орчиндоо хандах хандлага, эрүүл зөв сэтгэлгээ, зан үйл, дадал зуршил тун чухал. Байгаль орчны талаарх иргэдийн ухамсар, хандлагад нөлөөлөх, ухуулга сурталчилгаа, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх, байгаль орчныг сайжруулах зорилго бүхий уулзалт хэлэлцүүлэг өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын Иргэний танхимд боллоо.

 

Энэхүү үйл ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн 3-р хороо, тус хорооны  ИНХ-ийн тэргүүлэгчид, иргэдийн Эко бүлгийн санаачлагаар Толгойт бүсийн Нутгийн хөгжлийн төвийн удирдах зөвлөл, Байгаль орчныг хамгаалах технологи шилжүүлэх олон улсын төв, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулсан юм.

Уулзалт, хэлэлцүүлэгт оролцогсод “Байгаль орчны талаарх иргэдийн ухамсрыг дээшлүүлэхэд засаг захиргааны зүгээс хийж буй үйл ажиллагаа”, “Байгал орчны залуу удирдагчид бэлтгэж байгаа туршлага,  үйл ажиллагаа”, “Орон нутгийн иргэдийн сайн дурын бүлгүүд болон тэдний үйл ажиллагаа”, “Агаарын бохирдлын нөхцөл байдал эрүүл мэндэд үзүүлж буй нөлөөлөл” зэрэг сэдвээр илтгэлүүдийг сонсож харилцан санал бодлоо хуваалцлаа.

Авлигын эсрэг хуульд зааснаар Төрийн албан хаагчид жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хө­рөнгө, орлогоо мэдүүлэх ёс­­­той. Үүний дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн 9 дүүрэг, Засаг даргын хэрэгжүүлэгч 31 агентлаг, Нийслэлийн өмчит үйлдвэрийн болон төсөвт байгууллагуудын удирдах албан тушаалтнууд 100 хувь хуулийн хугацаанд хөрөнгө, орлогоо мэдүүлжээ. Нийт 2702 албан хаагч мэдүүлгээ цахим болон цаасаар гаргаж өгсөн байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.