Эрх зүйн туслалцааны төвөөс иргэдэд хууль эрх зүйн үнэгүй зөвлөгөө өгнө. 

 

 

 

Энэ сарын 18-ны өдөр буюу ирэх Даваа гаригт Хууль зүйн үндэсний хүрээлэн, Нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын Эрх зүйн туслалцааны төвөөс иргэдэд хууль эрх зүйн үнэгүй зөвлөгөө өгнө.

11:00  СХД 12-р хорооны нутаг дэвсгэр “Саппоро” үйлчилгээний төвийн   өмнөх талбай

13:00 СХД 29-р хорооны нутаг дэвсгэр “Драгон” авто тээврийн буудлын урд талбай

15:00 СХД 1-р хорооны нутаг дэвсгэр “Гүнгэрваа” худалдааны төвийн урд

17:00 СХД 9-р хороо “Жанцан” худалдааны төвийн урд

19:00 СХД 10-р хороо Баян хошууны автобусны эцсийн зогсоолын талбай 

 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тавдугаар хуралдаан 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хурлын даргын өрөөнд болж долоон  асуудлыг хэлэлцэв. 

 

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын 4 дүгээр хуралдааны товыг зарлаж, хэлэлцэх асуудлыг баталж, улмаар Төлөөлөгчдөд урамшуулал олгох журам, дүүргийн Иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлын  ажлын албанд мөрдөх  дотоод журам, “Иргэний танхим”-ын үйл ажиллагаанд мөрдөх журам зэрэг захирамжлалын   баримт  бичгүүдийг батлалаа. Мөн “Татварын орлогыг нэмэгдүүлэх хөтөлбөр” боловсруулах ,  тус дүүргийн  20 дугаар хорооны  Сонгинохайрхан уулын зүүн бэлийн ашиглагдсан  карьеруудын ойр орчмын газарт холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж дүгнэлт гаргах ажлын хэсгүүдийг  тус тус томилон ажиллуулах төрийн дээд цол, одон медалиар шагнуулахаар 51 хүний хүсэлтийг уламжлах зэрэг асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ. 

 

Нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Ажлын албаны дарга нарын ээлжит шуурхай хуралдаан тус дүүрэгт 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдөр боллоо. Тус шуурхайд  дүүргийн ИТХ-ын дарга Х. Нямбаатар дүүргийнхээ  хэмжээнд зохион байгуулсан ажил, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар удирдлагуудад дэлгэрэнгүй танилцууллаа.

 

НИТХ-ын дарга Д. Баттулга гэр хорооллын дахин төлөвлөлт, зам барилгын салбарт 2013 онд дүүргүүдэд  хийгдэх  хөрөнгө оруулалт, бүтээн байгууллалтын ажилд үйл ажиллагаагаа чиглүүлэхийг үүрэг болголоо. 

 

Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Засаг даргын Тамгын газраас малчдын зөвлөгөөн зохион байгууллаа.

 

Зөвлөгөөн дүүргийн фермер, мал аж ахуй эрхэлдэг иргэдийн ихэнх нь амьдардаг 21 хороо буюу Жаргалант тосгонд болсон юм. Тус арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар, нийслэлийн  Үйлдвэр, хүнс хөдөө аж ахуйн газрын Эрчимжсэн мал аж ахуйн хэлтсийн дарга Т.Дэлгэрсайхан, Засаг даргын тамгын газрын Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Г.Ууганбаяр, Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга Б.Батсуурь, Өмч, газрын харилцааны албаны дарга Э.Болорчулуун болон бусад албаны төлөөлөгч оролцов. Монгол улсын мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хууль, Шинэчиллийн Засгийн газар, нийслэл, дүүргээс малчдын дунд авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийг танилцуулж, хэрэгжилтийг хангах, малын хулгайн гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэхэд нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд сайн дурын бүлгийн үйл ажиллагааг идэвхжүүлэн, цаашид хамтран ажиллах чиглэлээ тодорхойлох зорилгоор энэхүү зөвлөгөөн болсон. Энэ үеэр дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж байгаа малын хулгайн гэмт хэргийн нөхцөл байдал, дүүргийн мал аж ахуйн өнөөгийн байдал, мал эмнэлгийн хяналтын чиглэлээр хийгдэж байгаа ажил, цаашид анхаарах асуудал, Эрчимжсэн мал аж ахуй, малчдын хоршоог хөгжүүлэх талаар төрөөс баримталж байгаа бодлого шийдвэр зэрэг сэдвээр холбогдох албан тушаалтнууд илтгэл тавьж, энэ талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Хэлэлцүүлгээр малчид өөрсдөдөө тулгамдсан асуудлаа хэлсэн юм. Тэд мал, модны хулгайгаас урьдчилан сэргийлэхийн тулд камержуулах, “Эмээлт” түүхий эдийн зах, 3,61-ийн гарам зэрэг малын хулгай үйлдэгддэг газруудад байнгын ажиллагаатай цагдаагийн пост байгуулах, сүүний үнийг борлуулах доод үнийг тогтоож өгөх, худаг, гэрэл цахилгаантай болгох, газар тариалангийн чиглэлээр бусдад эзэмшүүлсэн газрыг буцаан авч чөлөөлөн малын бэлчээртэй болгох зэрэг олон асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ.

Бидний нэрлэж заншсанаар Партизаны тосгонд 6000 гаруй иргэн амьдардагаас 80-90 хувь нь фермер, мал аж ахуй эрхлэн амжиргаагаа залгуулдаг. Тэд сүүгээ зун 300, өвөл 700 төгрөгөөр борлуулдаг нь хэтэрхий бага үнэ гэдгийг энэ үеэр хэлсэн. “Сүү” ХК Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байдаг хэр нь сүүнèй машин очдоггүй гэж гомдоллов. Сүүний үнийг нэмэгдүүлэх, тогтвортой үнээр зарж борлуулбал Партизаны малчдын амжиргааг дээшлүүлэхэд бодитой хувь нэмрээ оруулна гэв.

Зөвлөгөөний үеэр малчин П.Бямбажав, М.Ганбадрах, Ш.Отгонжаргал нарыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга хүндэт өргөмжлөлөөр, Ц.Доржсүрэн, М.Мөнхбат, Г.Лхамсүрэн нарыг дүүргийн Засаг даргын хүндэт өргөмжлөлөөр шагнав.

Арга хэмжээний төгсгөлд дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар Малчдын зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийг уншиж танилцуулан оролцогчдоор батлуулав. Энд ярилцсан санал санаачлагаа хамгийн гол нь ажил хэрэг болгохыг ахмад малчид захисан юм.

Õýâëýë ìýäýýëýë, îëîí íèéòòýé õàðèëöàõ àëáà

 

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол улсын Шадар сайд Б.Тэрбишдагва 3-р сарын 13, 14 –ний өдрүүдэд Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж байна.

 

Эхний өдөр тэрээр Шинэ гэмтлийн эмнэлгээс баруун тийш 23, 30, 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрийг дамнасан шинэ зам тавих газар, Саппорогийн тойрогт давхар гүүр барих газартай очиж танилцсан. Дараа нь ХМК-ийн хашаанд баригдах Нийслэлийн удирдлагын ордны байр барих газрыг үзэж, 24-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж дуусаагүй 640 хүүхдийн сургуулийн барилга, 7-р хороонд шинээр тавигдсан зам зэргийг үзэж танилцсан юм. Энэ үеэр тус дүүргийн иргэдийн 70 хувь нь амжиргаагаа залгуулдаг “Хар хорин” болон мод, модон материалын “Хангай” захын үйл ажиллагаатай танилцаж, худалдаа эрхлэгч нартай уулзжээ. Мөн дүүргийн нийт газар нутгийн 70 хувийг хянах боломжтой камержуулалттай танилцсан байна. Шадар сайд Б.Тэрбишдагва энэ өдрийнхөө ажлыг 25-р хорооны канад технологиор баригдсан цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай танилцсанаар өндөрлөлөө.

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба

 

СХД-ийн 7 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын 2 дугаар хуралдаан 2013 оны 03 дугаар сарын 10-ны Ням гарагт 67 дугаар сургуулийн хурлын зааланд болж Нийтийн зар мэдээ түгээх журам, Иргэний танхимын журам, Хорооны дүрэм,

 

Хорооны Иргэдийн Нийтийн Хурлын үлгэрчилсэн журмуудыг батлав.  Тус хуралд дүүргийн Нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга Н. Ганаа, Хурлын Ажлын албаны дарга М. Зундуйдаваа, 7 дугаар хорооны засаг дарга Н. Оюунчимэг ИНХ-ын дарга Л. Чимэдлхам нар оролцлоо. 

 

“Шууд ардчилал - Иргэдийн оролцоо”- гоор дамжуулан төвлөрлийг сааруулж, төрийн үйл хэрэгт иргэдийн оролцоо, хяналт нэмэгдүүлэх, авилга , хүнд суртал,  зэрэг сөрөг үзэгдлүүдтэй тэмцэх, ардчиллыг улам бүр гүнзгийрүүлэн бэхжүүлэх талаар Монгол улсын

 

Ерөнхийлөгчийн санаачлага, Монгол төрийн бодлогыг дэмжин Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг Даргын Тамгын Газраас хэрэгжүүлж байгаа олон төсөл, арга хэмжээний нэг нь Улаанбаатар Хотын Нийтийн Ахуй Үйлчилгээг Сайжруулах Төсөлтэй хамтран хэрэгжүүлж буй “ Хорооны Иргэний Танхим” төсөл юм. Дээрх төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд байгуулагдаж буй “ Хорооны Иргэний Танхим” –ын анхдугаар сургалтыг 2013 оны 2 дугаар сарын 20-нд 15 цагт хорооны байранд “ Хурлын Ажлын албаны Иргэний Танхим” сэдвийн хүрээнд Хурлын Ажлын  албаны дарга М. Зундуйдаваа сургалт хийлээ. Сургалтанд  Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчид болон Засаг дарга, Хурлын Ажлын албаны ажилтанууд  хамрагдан туршлага судаллаа. 

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4 дүгээр хуралдаан 2013 оны 3 дугаар сарын 16-нд болох гэж байгаатай холбоотойгоор Сонгинохайрхан дүүргийн 2013 оны Орон нутгийн төсвийн тодотголын тухай,

 

Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөн хөрөнгийг батлах, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, 2013 оны эдийн засаг, нийгмийн зорилт, Сонгинохайрхан дүүргийн 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тухай асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэхтэй холбогдуулан Ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн удирдлагуудтай уулзаж тэдний саналыг авч ирэх 4 жилд хамтран ажиллах чиглэлээ тодорхойллоо. Улмаар хуралд хүрэлцэн ирсэн бүх эмэгтэйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэж ИТХ-ын дарга Х. Нямбаатар гарын бэлэг гардууллаа. 

 

Сонгинохайрхан дүүргийн Цэргийн штабаас санаачлан Ерөнхий боловсролын сургуулийн 100 гаруй сурагчдад Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн үйл ажиллагааг танилцуулжээ.

 

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 92 жилийн ойг угтан зохион байгуулсан энэхүү ажлын хүрээнд Батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн командын сургуулийн багш, хошууч Л.Баяр эх оронч хүмүүжил төлөвшил олгох сэдвээр лекц уншив. Энэ үеэр сурагчид хурандаа Б.Дэлгэрцог захирагчтай тус ангийн зэвсэг техник, дайчин алдрын булантай танилцан, урлагийн тоглолт сонирхсон байна.

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба

 

Тэнүүн явахад тэмээгээр туслахаар тэвдэж явахад тэвнээр тусла гэж ардын үг бий. Монгол нутгийн нийт нутгийн 90 орчим хувь нь цасан бүрхүүл тогтсоны улмаас өвөлжилт хүндэрч мал ихээр хорогдож байгаа юм.

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар, харъяа хэлтэс албадын албан хаагчид цасны зузаан цагийн хүндэд зүдэрч байгаа малчиддаа сэтгэлийн дэм болгон мөнгөн тусламж илгээлээ. Тухайлбал ЗДТГ-ын албан хаагчид цалингаасаа 2,240,000 төгрөг, Тохижилт үйлчилгээний компанийн ажилчид 1,586,000 төгрөг, Бүртгэлийн хэлтсийн албан хаагчид 610,000 төгрөг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн 1668 ажилтны нэг өдрийн цалин болох 10 сая төгрөг хандивлах зэргээр хүйтэнд хөрч буй хөдөө орон нутгийнхандаа халуун сэтгэлийн дэм үзүүллээ. Өгье гэвэл ганцаасаа гэдэг. Дүүргийн 16, 21-р хорооны ахмадууд малын нэмнээ 5, элгэвч 5, бээлий 30 хос, лаа 20 толгойг бэлэглэжээ.

Мал хил хэл гуравтайгаа байхад Монгол баян гэнэм.