Улаанбаатар хотод барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслолын ажиллагаа Нарангийн энгэрийн хогийн цэгт боллоо. Koicaгийн 100 хувийн хөрөнгө оруулалттай  үйлдвэрийн ёслолын ажиллагаанд хотын Ерөнхий менежер Б.Бадрал, байгаль орчны чиглэлээр ажилладаг холбогдох байгууллагууд Koicaгийн төлөөлөгчид оролцсон. Энэхүү үйлдвэр нь 1500-2000 тонн хогийг дахин боловсруулах хүчин чадалтай бөгөөд барилгын хогийг 5 мм хүртэл буталж, шигшин угааж, хатаан 0.7мм хүртэл тээрэмдэж үндсэн түүхий эдээ гарган авах юм. Бэлэн болсон түүхий эдийг цэвэрлэсэн үнс болон бусад зүйлүүдтэй хольж өндөр даралтаар эцсийн бүтээгдэхүүнээ гаргана.

 

Ингэхдээ шатаах зуух ашиглахгүй бөгөөд тохижилтод ашиглах боржуур, замын хавтан, блок болон бусад бүтээгдэхүүнийг үйлдвэрлэнэ. Үйлдвэр нь жин хэмжих өрөө, ажилчдын оффис, дахин боловсруулах хайрга чулуу бэлдэх үйлдвэр,дахин боловсруулах бүтээгдэхүүний үйлдвэр, дахин боловсруулах боломжтой хайрга чулууны газар, дахин боловсруулах боломжгүй хайрга чулууг тавих газар, дахин боловсруулах боломжгүй хайрга чулууг булах газар, тоног төхөөрөмжийн хяналтын өрөө, агуулах, машины зогсоол, буудал, цайны газар амралтын өрөөтэй байх юм. Ирэх жилийн 5 сард ашиглалтад орж, нийслэлийн хэмжээнд өвлийн улиралд 61084 тонн, зун 127428 тонн барилгын хог хаягдлыг боловсруулах юм. Энэхүү  барилгын хог хаягдлыг дахин боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргасанаар нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Нийслэлийн 375 жилийн ойг угтан  Сонгиноxайрxан дүүргээс хэрэгжүүлж байгаа   “Xотын соёл” аяны хүрээнд тус дүүргийн 8 дугаар хороонд “Гэрэлт гудамж” төсөл хэрэгжсэн байна. Энэхүү төслийг 8 дугаар хорооны   Иргэдийн Нийтийн Xурлын дарга Д.Xишигбаатар санаачлан xэрэгжүүлсэн бөгөөд төслийн  xүрээнд  тус хорооны  явган хүн ихээр зорчдог 4 нарийн гудамжинд боржууртай бетонон зам тавих, гэрэлтүүлэг , явган xүний сандал , xогийн сав , нийтийн зар мэдээний самбар суурилуулах ажлуудыг тус хорооны иргэдийн бүлэг чанартай сайн гүйцэтгэжээ.

 

Өмнө нь эдгээр нарийн гудамжнууд нь гэрлтүүлэггүй, харанхуй, гэмт xэрэг иxээр гардаг,  цас бороо  ороxоор шавар шалбааг иxтэй байдаг  байлаа. Энэxүү төсөл xэрэгжсэнээр иргэд шөнө орой айx аюулгүй, цэвэр тоxилог гудамжаар зорчиx, аxмад настангууд маань амарч сууx зэрэг нөxцөл боломжуудаар xангагдлаа.  Төслийг  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, Хог хаягдлын удирдлагын хэлтэс санхүүжилсэн байна.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн эдийн засгийн хөгжлийн газартай хамтран нийслэлийн оршин суугчдын амьдрах орчныг сайжруулах, хэрэгцээ шаардлагыг гаргасан хорооны зурагласан мэдээллийг захын 3, төвийн 6 дүүргийн 65 хороонд хийлээ. Зураглал хийсэн техникийн багийн ажил дуусч, нийслэлийн хороодод амьдрах орчны зураглалыг 59.4*84.1 хэмжээтэйгээр хэвлэн хүргүүлж байна.

 

Иргэдийн оролцоотой хийсэн амьдрах орчны зураглалд автозамын сүлжээ торон гарц гаргах боломжит газар, автомашины ил зогсоол, гудамжны гэрэлтүүлэг, үерийн аюултай ус тогтдог бүс, албан бус хогийн цэг, сул шороон хөрстэй газар, байрны дундах тоглоомын талбай, зам тээврийн осол, гэмт хэрэг ихээр гардаг цэгүүд тэмдэглэгдсэн юм. Энэхүү зураглалд үндэслэн шийдвэр гаргагч түвшнийхэн, нийтийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах ажлууд, иргэдийн амьдралд нөлөөлөх төлөвлөлтийг хийх боломжтой.

Өнгөрсөн жил Азийн сантай хамтран 87 хороонд хийсэн газрын зураглалын үр дүнд  2014 оны төсөвт  11 бага сургууль, цэцэрлэгийн комплекс барилга, 9 бие даасан цэцэрлэгийн байгууламж баригдах хөрөнгө суугдсан. Эдгээр барилгын ажлууд төлөвлөгөөний дагуу баригдаж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Сонгинохайрхан дүүргийн  25 дугаар хороо 9 дүгээр сарын 25-нд ургацын баяраа тэмдэглэн өнгөрүүллээ.

 

Тус арга хэмжээг нээж 25 дугаар хорооны Засаг дарга Б.Мөнхцэцэг үг хэлж, ИНХ-ын дарга Ц.Жаргалсайхан, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга А.Пүрэвсүрэн, “Чинагийн Галсан” сангийн тэргүүн Ч.Галтайхүү, “Адра” ОУБ-ийн тэргүүн Оюунчимэг, “Цэцэгхайрхан” ӨЭМТ-ийн дарга С.Оюунцэцэг , хорооны төрийн албан хаагчид, хэсгийн ахлагчид, хорооны 100 гаруй иргэн оролцлоо. Тус  хороо нь 2014 оныг ногоон хороо болгох зорилт тавин 05 сарын 04-нд Чинагийн галсан сантай хамтран нүүрэн талын 160 гаруй өрхөд мод тарьж, түүнээс модоо сайн ургуулсан 11 иргэнийг хорооны тэргүүний цэцэрлэгчээр, мөн Адра ОУ-ын байгууллагаас 10 иргэнийг тэргүүний ногоочиноор шалгаруулж монос, чацарганы суулгацын хамтаар өргөмжлөл гардууллаа. Мөн хорооны ногоо, цэцэг тарьдаг иргэдийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдлаа.

Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, 25 дугаар хорооны Засаг дарга Б.Мөнхцэцэг нээж үг хэлж байгаа нь

СХД-ийн ЗХХ-ийн дарга А.Пүрэвсүрэн үг хэлж байгаа нь

“Чинагийн Галсан” сангийн тэргүүн Ч.Галтайхүү үг хэлж байгаа нь

Тэргүүний цэцэрлэгч, ногоочин өргөмжлөлөө гардаж аваад байгаа нь

Ирсэн зочид ногоочдын дэлгэсэн үзэсгэлэн худалдаагаар явж үзэв.

Сонгинохайрхан дүүргийн нийт ахмадууд та нартаа Олон улсын ахмадын өдрийн мэндийг хүргэн мэндчилье. 

 

Өнгөрсөн үгүй бол өнөөдөр үгүй. Өтгөс, ахмадууд та нарынхаа хийсэн бүтээснийг өнөөгийн бид үргэлжлүүлэн хөгжүүлж байгаа билээ. Дүүргийн, Их хотын, Эх Монголын өнөөдрийн  хөгжил цэцэглэлт ахмадуудын маань хүч ухаан, залуу нас, зарцуулсан эрчмийн үр дүн гэдгийг энд онцлон дурьдмаар байна. Та бүхний туулсан зам залуус бидний өмнө байна. Туршлага мэдлэгээ бидэндээ өвлүүлэн, үнэтэй сургаалиа хэлж, жаргалтай зовлонтой, дардантай бартаатай замыг туулахад  үнэт зөвлөгөөгөө өгч явахыг хичээнгүйлэн хүсье.

Та бүхэндээ урт наслаж, удаан жаргахын өлзий билэгтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.

Харьж цуцашгүй гал дөлтэй сэтгэлд түм хүндлэн мэхийюү

Халуун залуу нас, хүчээ төрдөө өргөгсдийг бум хүндлэн өргөюү

Өтгөс ахмадууд, ихэс дээдсийн сургааль дор цагийг засалцюу

Өөрийн Монгол эх орноо өвлөн хамгаалж өргөн залалцюу

 

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА                 М.ЧИНБОЛД

Сонгинохайрхан дүүргийн төрийн болон хувийн хэвшлийн сургууль цэцэрлэгүүд, их дээд сургуулийн багш, ажилтнууд, сурган хүмүүжүүлэгчид та бүхэнд Монголын багш нарын баярын мэнд хүргэе.

Зөв хүмүүжилтэй, өндөр боловсрол мэдлэгтэй, чадварлаг, хариуцлага бүхий, соёлтой иргэд бол улс орны жинхэнэ баялаг. Ийм иргэдийг төлөвшүүлэхэд эцэг эхчүүдээс ч илүү үүрэг оролцоотой байж  чухам үүнийг зорилгоо болгон ажилладаг та бүхэн бол жинхэнэ баялаг бүтээгчид юм.  

Та бүхний эрдэм, соёлын гэгээн үйлс үргэлж гэрэлтэн дэлгэрэх болтугай.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга                                    М.ЧИНБОЛД

Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас хотын хөгжил дэвшилд оюутан залуусын оролцоог нэмэгдүүлэх, залуус өөрсдийн үзэл бодлоо бүтээлч байдлаар чөлөөтэй илэрхийлэх, хотын шинэ дүр төрх, шинэ бүтээн байгуулалтын ажилд хувь нэмрээ оруулах эрмэлзлэлийг дэмжих зорилгоор “Их хотын гудамж” зураг төслийн уралдааныг зарлалаа. Уралдаанд оролцогчид Их тойруу, Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө /Баруун 4 замаас зүүн 4 зам/, Чингисийн өргөн чөлөө /Нарны гүүрний уулзвараас төв шуудангийн уулзвар/, Энэбишийн өргөн чөлөөнөөс Ард-Аюушийн өргөн чөлөө зэрэг гудамжуудаас сонгон авч тухайн гудамжны архитектур, дизайны шийдлийг гаргаж өрсөлдөх юм.  Бүтээлийг 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 8.00-17.00 цагийн хооронд Нийслэлийн Төр захиргааны “Хангарьд” ордоны 13 давхарт Архитектур дизайны хэлтэст хүлээн авна. Дэлгэрэнгүй мэдээллийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас авах боломжтой гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 100 хувь цахилгаанаар ажилладаг автомашин үйлдвэрлэдэг Япон Улсын “Митсубиши моторс” корпорацид хамтран ажиллах санал тавьсан. Нийслэлийн Засаг даргын саналын дагуу өнгөрсөн 6-р сард тус корпораци 2 цахилгаан автоамшиныг Хотын захиргаанд хандивлаж, туршилтын шугамаар албан хэрэгцээнд  ашиглаж байна. Туршилтаар ашиглах явцад нэг сарын хугацаанд 60 000 төгрөгийн цахилгааны зардлын тооцоо гарчээ. Уг автоамшиныг бүтэн цэнэглэсэн тохиолдолд хэрэглээнээсээ хамаарч 4000 төгрөгөөр 130-150 км зам туулах хүчин чадалтай бөгөөд утаагүй, хүлээмжийн ялгаруулдаггүй давуу талтай.

 


Тус корпорациас 3 дахь цахилгаан автоамшиныг Хотын захиргаанд хандивлаж, хүлээлгэн өгсөн юм. Уг үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаата хотын Захирагч Э.Бат-Үүл, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Такенори Шимизу, “Митсубиши моторс” корпорацийн Хойд Азийн оффисын Ерөнхий менежер Ёойчи Шимизу нар оролцлоо.
Энэ үеэр Хотын дарга “Агаарын бохирдлын багагүй хувийг эзэлдэг автомашинаас ялгардаг утааг багасгах, иргэдийн төсвийг хэмнэх зорилгоор цахилгаан автоамшиныг бид туршилтаар ашиглаж байна. Манайд өмнө нь хандивласан 2 автомашиныг Үндэсний их баяр наадмаар иргэдэд үйлчлэхэд их таатай хүлээж авсан. Сард 60 мянган төгрөгийн зардал гарна гэхээр манайхан огт итгэж өгөхгүй байсан юм.

Гэтэл энэ цахилгаан автомашиныг Канад Улсад амжилттай туршсан бөгөөд манай улсын эрс тэс уур амьсгалд хэрхэн зохицох уу гэдгийг бид энэ өвөл турших гэж байна. Хэрэв туршилт амжилттай болвол хамгийн түрүүнд нийслэлийн харъяа агентлагуудыг цахилгаан автомашинаар хангахаар төлөвлөж байгаа. Ингэснээр нийслэлийн иргэдийн татварын багагүй мөнгийг хэмнэнэ. Харин өнөөдөр хүлээн авч буй энэ автомашиныг би албан хэрэгцээнд ашиглахаа мэдэгдэж байна” гэлээ. “Митсубиши моторс” корпорациас Хотын захиргаатай цаашид хамтран ажиллахдаа үргэлж таатай байх болно гэдгээ илэрхийллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Улаанбаатар хотын гэр хороолол дахь хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах загвар  хороо төслийн явц, цаашид бодлогын түвшинд авч хэрэгжүүлэх шинэчлэлийн ажлын талаарх хамтарсан уулзалт хэлэлцүүлэг боллоо.  Уулзалт хэлэлцүүлэгт АНУ-ын Азийн сан, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны ажил хариуцсан  мэргэжилтнүүд оролцсон. Энэ үеэр  “Хог хаягдлын ачилт, тээвэрлэлтийн хуваарь, үйлчилгээний стандарт болон зардал тооцооллын загвар” илтгэлийг Азийн сангийн хөтөлбөрийн ажилтан Ханна Бейтман тавьсан юм.

 

Илтгэлдээ “Хог тээвэрлэгч байгууллагууд хуваарийн дагуу хог ачилт тээвэрлэлтийг найдвартай хийх шаардлагатай. Ингэснээр өрхүүд хуваарьт өдрөө хогоо ачуулж хэвшин ил задгай хог багасна. Хог хаяж буй тохиолдлын талаарх мэдээллийг утсаар авч ирсэн санал гомдлыг хороо дүүргийн түвшинд шийдвэрлэх шаардлагатай”-г онцолсон. Мөн хог тээвэрлэлтийн хуваарийг хэрэгжүүлэхдээ нэгдсэн ажлын төлөвлөгөө гаргаж эхний ээлжинд айл өрхүүд, олон нийтийн газруудад хог ачих хуваарийг тарааж, дүүрэг хорооны түвшинд иргэдэд мэдээлэл өгөн хяналт шалгалтыг тогтмолжуулж, баримтжуулах ёстой. Хэрэгжилтийн явцын дунд хуваарийг засч сайжруулан хяналт шалгалтыг тогтмолжуулснаар хороо хоггүй болж, иргэдийн хог ачилтын төлбөр төлөлт нэмэгдэж иргэдийн амьдрах орчин сайжирна” гэж дүгнэжээ.
Хэлэлцүүлгийн явцад хог хаягдлын менежментийн чиглэлээр  2015 оны хийх ажлын төлөвлөлтөнд хог хаягдлыг хуваарийн дагуу тогтмол ачдаг тогтолцоонд шилжүүлэх  шаардлагатай гэдэгт  санал нэгдлээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын ажлын албанаас мэдээллээ.

Нийслэлийн Засаг дарга “2014 оны хоёрдугаар ээлжийн цэрэг халах, татах ажлыг зохион байгуулах тухай” А/774 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дуусч бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах,  гэрээт цэрэгт элсүүлэх  ажлыг   2014 оны 10 дугаар сарын 15-наас 19-ний өдрүүдэд зохион байгуулна. Мөн энэ захирамжаар цэргийн жинхэнэ албаны татлагыг удирдан зохион байгуулж ажиллах “Цэрэг татлагын товчоо”-г байгуулж, даргаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун ажиллахаар боллоо.

 

Харин дүүргүүдэд Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан цэрэг татлагын товчоог байгуулах бөгөөд тус товчоо нь товчооны бүрэлдэхүүнд орсон  гишүүдийн ажил үүргийн хуваарийг тогтоон, цэрэг татлага, халалтын ажилтай  холбогдолтой хууль эрх зүйн баримт бичгүүдийг сурталчлан, тухайн ажлыг гүйцэтгэх онцлогийн талаар зааварчилгаа өгч, цэргийн жинхэнэ албаны татлагын ажлыг хуулийн дагуу зохион байгуулах үүрэг хүлээж байна.
Харин дүүргүүдийн Засаг дарга нар цэрэг татах, халах ажлыг зохион байгуулалтаар хангаж, байр, тээврийн хэрэгслээр ханган, шаардагдах төсөв хөрөнгийг хуульд нийцүүлэн гаргахыг нийслэлийн Засаг дарга үүрэг болголоо. Цэргийн жинхэнэ албаны хугацаа дуусаж, бэлтгэлээр халагдан ирж байгаа цэргийн үүрэгтнүүдийг дүүргүүдийн цэрэг татлагын товчоо хүлээн авч, ажлын байраар хангах, төрөл бүрийн сургалтад хамруулах талаар зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм. Харин цэрэг татлага явуулсан тухай дүн мэдээг цэрэг татлага дууссан өдрөөс хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Цэрэг татлагын товчоонд ирүүлнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.