“Шууд ардчилал - Иргэдийн оролцоо”- гоор дамжуулан төвлөрлийг сааруулж, төрийн үйл хэрэгт иргэдийн оролцоо, хяналт нэмэгдүүлэх, авилга , хүнд суртал,  зэрэг сөрөг үзэгдлүүдтэй тэмцэх, ардчиллыг улам бүр гүнзгийрүүлэн бэхжүүлэх талаар Монгол улсын

 

Ерөнхийлөгчийн санаачлага, Монгол төрийн бодлогыг дэмжин Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг Даргын Тамгын Газраас хэрэгжүүлж байгаа олон төсөл, арга хэмжээний нэг нь Улаанбаатар Хотын Нийтийн Ахуй Үйлчилгээг Сайжруулах Төсөлтэй хамтран хэрэгжүүлж буй “ Хорооны Иргэний Танхим” төсөл юм. Дээрх төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд байгуулагдаж буй “ Хорооны Иргэний Танхим” –ын анхдугаар сургалтыг 2013 оны 2 дугаар сарын 20-нд 15 цагт хорооны байранд “ Хурлын Ажлын албаны Иргэний Танхим” сэдвийн хүрээнд Хурлын Ажлын  албаны дарга М. Зундуйдаваа сургалт хийлээ. Сургалтанд  Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчид болон Засаг дарга, Хурлын Ажлын албаны ажилтанууд  хамрагдан туршлага судаллаа. 

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4 дүгээр хуралдаан 2013 оны 3 дугаар сарын 16-нд болох гэж байгаатай холбоотойгоор Сонгинохайрхан дүүргийн 2013 оны Орон нутгийн төсвийн тодотголын тухай,

 

Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөн хөрөнгийг батлах, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, 2013 оны эдийн засаг, нийгмийн зорилт, Сонгинохайрхан дүүргийн 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тухай асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэхтэй холбогдуулан Ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн удирдлагуудтай уулзаж тэдний саналыг авч ирэх 4 жилд хамтран ажиллах чиглэлээ тодорхойллоо. Улмаар хуралд хүрэлцэн ирсэн бүх эмэгтэйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэж ИТХ-ын дарга Х. Нямбаатар гарын бэлэг гардууллаа. 

 

Сонгинохайрхан дүүргийн Цэргийн штабаас санаачлан Ерөнхий боловсролын сургуулийн 100 гаруй сурагчдад Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн үйл ажиллагааг танилцуулжээ.

 

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 92 жилийн ойг угтан зохион байгуулсан энэхүү ажлын хүрээнд Батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн командын сургуулийн багш, хошууч Л.Баяр эх оронч хүмүүжил төлөвшил олгох сэдвээр лекц уншив. Энэ үеэр сурагчид хурандаа Б.Дэлгэрцог захирагчтай тус ангийн зэвсэг техник, дайчин алдрын булантай танилцан, урлагийн тоглолт сонирхсон байна.

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба

 

Тэнүүн явахад тэмээгээр туслахаар тэвдэж явахад тэвнээр тусла гэж ардын үг бий. Монгол нутгийн нийт нутгийн 90 орчим хувь нь цасан бүрхүүл тогтсоны улмаас өвөлжилт хүндэрч мал ихээр хорогдож байгаа юм.

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар, харъяа хэлтэс албадын албан хаагчид цасны зузаан цагийн хүндэд зүдэрч байгаа малчиддаа сэтгэлийн дэм болгон мөнгөн тусламж илгээлээ. Тухайлбал ЗДТГ-ын албан хаагчид цалингаасаа 2,240,000 төгрөг, Тохижилт үйлчилгээний компанийн ажилчид 1,586,000 төгрөг, Бүртгэлийн хэлтсийн албан хаагчид 610,000 төгрөг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн 1668 ажилтны нэг өдрийн цалин болох 10 сая төгрөг хандивлах зэргээр хүйтэнд хөрч буй хөдөө орон нутгийнхандаа халуун сэтгэлийн дэм үзүүллээ. Өгье гэвэл ганцаасаа гэдэг. Дүүргийн 16, 21-р хорооны ахмадууд малын нэмнээ 5, элгэвч 5, бээлий 30 хос, лаа 20 толгойг бэлэглэжээ.

Мал хил хэл гуравтайгаа байхад Монгол баян гэнэм. 

Сонгинохайрхан дүүргийн энэ оны Жүдо бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах  тэмцээн 3-р сарын 1-3 ны өдрүүдэд 42-р сургуулийн спорт зааланд явагдлаа. Тэмцээнд 11 байгууллагын 512 гаруй тамирчин хурд, хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

 

Дүн гарахад эмэгтэй багаас нэгдүгээр байрыг Г.Нямхорол дасгалжуулагчтай 67-р сургууль, хоёрдугаар байрыг О.Батсайхан дасгалжуулагчтай 62-р сургууль, гуравдугаар байрыг Р.Бат-Очир дасгалжуулагчтай 42-р сургууль эзэлсэн бол эрэгтэй багийн дүнгээр тэргүүн байрт П.Хасга дасгалжуулагчтай 107-р сургууль, дэд байрт С.Мөнхбаяр дасгалжуулагчтай 9-р сургууль, гуравдугаар байрт Г.Гантулга дасгалжуулагчтай 65-р сургууль шалгарч өргөмжлөл алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагналын эзэд боллоо. 

Сонгинохайрхан дүүргийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах “Униварсиад – III” тэмцээн энэ сарын 2-ны өдөр “Ирээдүй” цогцолбор сургуулийн спорт зааланд болж өнгөрлөө.

 

Тус тэмцээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг их дээд сургуулийн оюутнууд оролцож эрэгтэйчүүдээс  “Ач” дээд сургуулийн баг шилдэг нь байж түрүүлэн, хоёрдугаар байрт “Чингис СООСЭ” дээд сургууль, гуравдугаар байрт “Мандах бүртгэл” дээд сургуулийн баг тамирчид шалгарчээ. Харин эмэгтэйчүүдийн төрөлд “Чингис СООСЭ” дээд сургуулийн баг тэргүүн байр эзэлж “Мандах”, ”Ач” дээд сургуулийн тамирчид тус тус удааллаа. 

 

СХД-ийн 7 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын 2 дугаар хуралдаан 2013 оны 03 дугаар сарын 10-ны Ням гарагт 67 дугаар сургуулийн хурлын зааланд болж Нийтийн зар мэдээ түгээх журам, Иргэний танхимын журам, Хорооны дүрэм, Хорооны Иргэдийн Нийтийн Хурлын үлгэрчилсэн журмуудыг батлав. 

 

Тус хуралд дүүргийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Н.Ганаа, Хурлын Ажлын албаны дарга М.Зундуйдаваа, 7 дугаар хорооны засаг дарга Н.Оюунчимэг ИНХ-ын дарга Л.Чимэдлхам нар оролцлоо. 

 

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 92 жилийн ойг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабаас Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд спортын “Дөл” наадмыг зохион байгуулав.

 

Зэвсэгт хүчний 013-р ангид зохиогдсон тус тэмцээнд 13 сургуулийн 140 гаруй сурагч оролцож гранат шидэлт, эмнэлгийн анхан шатны тусламж, батлан хамгаалах хууль тогтоомжийн сорилгын шалгалт зэрэг найман төрлөөр өрсөлдсөн. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг тус арга хэмжээ нь хүүхэд залууст цэрэг эх оронч хүмүүжил төлөвшүүлэх, тэсвэр хатуужил олгох ач холбогдолтой юм. Тэмцээний дүн гарахад гуравдугаар байранд 9-р сургуулийн Д.Пүрэвдорж ахлагчтай баг, хоёрдугаар байранд Д.Балдан ахлагчтай 67-р сургуулийн баг орж, М.Лхагвадэмбэрэл ахлагчтай 105-р сургуулийн хамт олон тэргүүн байрыг эзлэн шилжин явах цом, нийслэлийн хэмжээнд зохиогдох “Дөл” тэмцээнд оролцох эрхийн эзэд болов. 

Дүүргийн Засаг дарга иргэд хөдөлмөрчидтэй уулзах хуваарийн дагуу 3 дугаар сарын 7-ны өдрийн уулзалтаар Баянгол дүүргийн иргэн Э.Ууганбаатар, 29-р хорооны иргэн Д.Тогтохбаяр, 20-р хорооны иргэн Ч.Отгон, 29-р хорооны иргэн С.Мягмардаш, 9-р хорооны иргэн Б.Цэцэгмаа, 3-р хорооны иргэн Т.Алтанхуяг, 25-р хорооны иргэн Р.Алтанзаяа, 4-р хорооны иргэн О.Алтанчимэг нарыг хүлээн авсан. Эдгээр иргэд мод суулгац үржүүлэг болон дүүргийн тохижилтын тал дээр хамтран ажиллах, хүүхдийн тоглоомын талбайтай болгох, гэр олгох, “Алдарт эх”-ийн одон авах зэрэг олон санал хүсэлтийг Засаг даргад хэлжээ. Эдгээрийн дотор хэд хэдэн иргэн дүүргийн тохижилтын ажилд гар бие оролцож хамтран ажиллах саналтай байгаагаа хэлэв.

 

Мөн 29-р хорооны иргэн С.Мягмардаш өөрийн санаачилгаар зохион байгуулж буй “Арван нэг дэх хавраа үдье” арга хэмжээг дэмжих хүсэлт гаргасанд дүүргийн Засаг дарга М.Чинболдын зүгээс 450 мянган төгрөгийн мөнгөн тусламж үзүүлэхээр болсон.

Уулзалт бүрт дүүргийн Засаг дарга М.Чинболд иргэдийн саналаар аливаа асуудлыг шийддэг цаг ирснийг хэлж, асуудал бүрийг шийдвэрлэхэд дэмжин ажиллана гэдгээ илэрхийлж байлаа. 

 

Дүүргийн Засаг дарга М.Чинболдын санаачилгаар Засаг даргын тамгын газрын ажилтнуудын олон нийттэй харилцах харилцаа, төрийн албан хаагчийн ёс зүй, бичиг баримтын стандартын талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор сургалт зохион байгууллаа.

 

Сургалтаар МУБИС-ийн багш Н.Мягмарцоож “Төрийн бодлогын үйл явц дахь иргэдийн оролцоо”, МУБИС-ын багш О.Мягмар “Олон нийттэй харилцах харилцааны сэтгэл зүй”, Удирдлагын академийн багш Ч.Санжмятав “Төрийн албан хаагчийн манлайлал ба ёс зүй”, УИХ-ын Тамгын газрын референт А.Пүрэвсүрэн “Баримт бичгийн стандарт”, УИХ-ын Тамгын газрын референт Д.Бадамноров “Баримт бичгийг хэл зүй, найруулга зүйн дүрэм баримтлан боловсруулах” сэдвээр тус тус хичээл заав.