Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар цагаан сарыг албан ёсоор тэмдэглэхийг цуцалсан. Тиймээс холбогдох албаны хүмүүс цагаан сараар хяналт тавьж, иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах чиглэлд онцгой анхаарахаар болсныг Нийслэлийн Онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар онцолсон билээ.

Тус Комиссын дарга, Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Монгол Улсад коронавирусийн халдвар илрээгүй ч бид санаа амарч болохгүй хэмээн тодотгосон юм. Тэрбээр  “Төр засгаас сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх уриалга, зөвлөмж гаргасан ч үүнд хяналт тавих иргэдийн хөдөлгөөнийг ах хэрэгтэй. Хүн олноор цугладаг гэр болон амралтын газруудад хяналт тавьж ажиллана. Урьдчилан сэргийлэх тал дээр нийтийн тээврийг хязгаарлах хүртэл зохицуулалт хийх ажил явагдана. Айл хэсэхгүй байх, аав ээжээ эрсдэлд оруулахгүй байх чиглэлд зохицуулалт хийгдэж байна гэж ойлгох хэрэгтэй. Нийслэлийн нутаг дэвсгэрийн бүх шатанд эрсдэлийг таслан зогсоох шаардлагатай арга хэмжээг авах зорилгоор захирамж гарч ажиллаж байна”  хэмээв.

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛЫН АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООГ ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭНИЙ НӨӨЦӨД БҮРТГЭГДСЭН ИРГЭДЭЭС НӨХӨХ ТУХАЙ

 

 Нэг. СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЗАР

 
            
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 06дугаар сарын 10-ны өдрийн 25/21 дүгээр тогтоолоор Иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, хүн амыг тэнцвэржүүлэх  зорилгоор Сонгинохайрхан дүүрэгт  11 хороо шинээр байгуулагдсан тул  сул орон тоог нөхөх захиалгыг нийтэд зарлаж байна.
Хорооны зохион байгуулагч, нийгмийн ажилтны  сул орон тоонд төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэлтэй, тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн Монгол Улсын иргэн  санал хүсэлтээ гаргаж болно. 

 

Хоёр. БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА

Төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоонд ажиллахыг хүссэн иргэд доорхи хаягаар 2020 оны  03 дугаар сарын 2,3-ны өдрийн 10-17 цагийн хооронд захиалга ирүүлсэн байгууллагуудад өөрийн биеэр очиж бүртгүүлнэ. Үүнд:

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар: 317  тоот өрөө, холбогдох утас 70173201, 91074400

 

Бүртгүүлэх иргэд дээрх дугаарын утсанд холбогдож лавлагаа авч болно.
Иргэд бүртгүүлэхдээ өөрийн боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар, тусгай шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээллийг үнэн зөв, товчилсон нэр, томьёо хэрэглэхгүй мэдээлэх шаардлагатай. Мөн холбоо барих утасны дугаар, гэрийн хаяг,
  е-майл хаяг зэргийг тодорхой дурдана.


Гурав. БҮРТГҮҮЛЭХ ИРГЭДЭД ТАВИХ ШААРДЛАГА

 

  1. Бүртгүүлэгч хуурамч баримт материал бүрдүүлэхгүй, худал мэдүүлэхгүй байх үүрэг хүлээнэ.
  2. Бүртгүүлэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ.

·         Тухайн албан тушаалд ажиллахыг хүссэн өргөдөл

  • Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албан хаагчийн анкетыг  маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх/
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт
  • Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт
  •  “4х6”-гийн хэмжээний цээж зураг 2  хувь

 

Жич: Иргэн ажилд орохыг хүссэн өргөдөлдөө төрийн албаны мэргэшлийн шалгалтыг хэдэн оны хэдэн сард хаана, ямар байгууллагад өгч тэнцсэн тухай дэлгэрэнгүй мэдээлэл, төрийн жинхэнэ  албан хаагч бол хамгийн сүүлд Төрийн захиргааны албан тушаалаас чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбарыг авчирна.
            Mэргэшлийн шалгалт өгч тэнцсэн иргэний нөөц
өд  бүртгэлтэй иргэнд хамрагдахыг  анхааруулж байна.


 

1.    НИЙГМИЙН АЖИЛТНЫ  АЛБАН ТУШААЛД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА   

Боловсрол

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй;

Мэргэжил

Нийгмийн ажилтан, Багш, Сэтгэл зүйч, Эрх зүйч

Мэргэшил

-Шаардлага тавихгүй

Туршлага

-Шаардлага тавихгүй

Ур чадвар

Дүн шинжилгээ хийх

-Албан ажлын хэрэгцээнд шаардагдах мэдээлэл цуглуулах

-Гүйцэтгэж буй ажлын явц, үр дүнг тайлагнах

Асуудал шийдвэрлэх

-Байгууллагын чиг үүргийн хэрэгжилтэд өөрийн ажил үүргийн оруулах хувь нэмэр, оролцоог ойлгодог

-Өөрийн үйл ажиллагааны үр дүнд хяналт тавьж чаддаг

Багаар ажиллах

-Өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг баг хамт олонтой хуваалцаж хамтран ажиллах

-Багийн хүрээнд өөрт ногдсон үүргээ гүйцэтгэх

Бусад

-Гадаад хэл, мэдээллийн технологийн болон бусад зайлшгүй шаардлагатай ур чадвар

 

 

 

2.    ЗОХИОН БАЙГУУЛАГЧИЙН   АЛБАН ТУШААЛД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА   

Боловсрол

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй;

Мэргэжил

-Шаардлага тавихгүй

Мэргэшил

-Шаардлага тавихгүй

Туршлага

-Шаардлага тавихгүй

Ур чадвар

Дүн шинжилгээ хийх

-Албан ажлын хэрэгцээнд шаардагдах мэдээлэл цуглуулах

-Гүйцэтгэж буй ажлын явц, үр дүнг тайлагнах

Асуудал шийдвэрлэх

-Байгууллагын чиг үүргийн хэрэгжилтэд өөрийн ажил үүргийн оруулах хувь нэмэр, оролцоог ойлгодог

-Өөрийн үйл ажиллагааны үр дүнд хяналт тавьж чаддаг

Багаар ажиллах

-Өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг баг хамт олонтой хуваалцаж хамтран ажиллах

-Багийн хүрээнд өөрт ногдсон үүргээ гүйцэтгэх

Бусад

-Гадаад хэл, мэдээллийн технологийн болон бусад зайлшгүй шаардлагатай ур чадвар

 

 

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

ШИНЭ КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ШИНЭЧЛЭГДСЭН МЭДЭЭЛЭЛ 2020-02-17-НЫ БАЙДЛААР...

ЭХ СУРВАЛЖ Эрүүл Мэндийн Яам

#ТохиолдлынТоо 71269

#Эдгэрсэн 10773

#НасБарсан 1773

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн А/108 тоот захирамжийн хэрэгжилтэд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл бүхий газруудын цагийн хуваарьт дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын баталсан хуваарийн дагуу дүүргийн цагдаагийн хэлтэстэй хамтран хяналт шалгалт хийлээ.

Шалгалтад 10 баар, 4 караоке баар, 4 цахим тоглоомын газар, хүнсний дэлгүүрийг хамруулан шалгахад 00.00 цагаас хойш ажилласан зөрчил илрээгүй байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зарлиг гаргаж, Цагаан сарын баярт зориулсан олон нийтийг хамруулсан үзэсгэлэн худалдаа, мэдээллийн хэрэгслээр явуулах реклам сурталчилгааг даруй зогсоох шийд гаргасан.

Үүний дагуу дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн  улсын 6 байцаагч 43 хорооны 39 ААН-ийн худалдааны төв, хүнсний дэлгүүрт хяналт шалгалт хийж, 6 худалдааны төв,  хүнсний дэлгүүрт тусгайлан лангуу гаргаж, цагаан сарын үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байсныг зогсоож, хаяг рекламыг буулгууллаа.

Дүүргийн онцгой комисс шинэ коронавирус болон цаг үеийн асуудлаар хуралдаж байна.

Шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх, мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэх шуурхай штаб байгууллаа. Та бүхэн 7017-2827 утсаар сэжигтэй тохиолдол болон бусад мэдээллийг өгч хамтран ажиллана уу.

ШИНЭ КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ШИНЭЧЛЭГДСЭН МЭДЭЭЛЭЛ 2020-02-14-НЫ БАЙДЛААР...

ЭХ СУРВАЛЖ Эрүүл Мэндийн Яам

#ТохиолдлынТоо 64161
#Эдгэрсэн 6891
#НасБарсан 1485

Засгийн газрын хэвлэлийн мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг: Маргаашаас /2020.02.14/ эхлэн БНХАУ Монгол Улсын хооронд үйлддэг нислэг, төмөр замын зорчигч тээвэр бүрэн зогсож байна. Өөрөөр хэлбэл маргаашаас эхлэн хил 100 хувь хаагдсан гэж хэлж болно. Монгол Улсын иргэд хүндэтгэх шалтгаантай бол тусгай чартер нислэгээр татан авна. Энэ ажлыг Гадаад харилцааны яам хариуцан ажиллана

Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ж.Бямбасүрэн: Төмөр зам, Гашуунсухайт, агаарын боомтоор нэвтрэх хөдөлгөөнийг зогсоолоо. Хоёрдугаар сарын 1-ээс хойш БНХАУ-ын иргэн болон тус улсаар дамжсан иргэдийг нэвтрүүлэхгүй байгаа. БНХАУ-д байгаа монголчуудаа татан авсан. Ойролцоогоор 6000 иргэнээ татан авсан. Үүнээс хойш Хятадад байгаа иргэдийг татан авах асуудлыг Гадаад харилцааны яам хариуцан ажиллана.

Өнөөдөр онгоц сүүлийн нислэгээ хийнэ. Онгоц нисэх асуудлыг Засгийн газар цаашид шийднэ. Хятадын иргэд Монгол Улсын аль ч хилийн боомтоор нэвтрэх боломжгүй болж байна.

Цагаан сарын баярыг нийтийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэхгүй болсонтой холбогдуулан Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дахь Шилийн Богд уул чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хоригложээ.

Шинэ төрлийн Covid 2019 шинэ коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах зорилгоор "Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд /хэсэгчлэн/ шилжүүлсэнтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлсүгэй" хэмээн дээрх асуудлаар тус аймгийн Засаг дарга өнөөдөр захирамж гаргав.

Өөрөөр хэлбэл, энэ чиглэлийн хот хоорондын тээвэр, албан бус такси зэрэг бүх хөдөлгөөн зогсох нь.