Хувиараа болон нөхөрлөл, хоршооны хэлбэрээр аж ахуй, бичил бизнес эрхлэн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байгаа Сонгинохайрхан дүүргийн иргэдийг “Хөдөлмөр эрхлэлтийн төсөл, хөтөлбөр”-ийн хүрээнд байнгын ажлын байр бий болгох, ажлын байраа хадгалах зорилготой эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгийн арга хэмжээнд урьж байна.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 01/238 дугаар албан бичгээр ирүүлсэн чиглэлийн дагуу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг иргэдээр хэлэлцүүлэх ажлыг 2 үе шаттай зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн 1 дүгээр үе шатыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Засаг даргын эрхлэх хүрээний байгууллагуудын удирдлага, Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албадын дарга нар нийт 70 гаруй албан тушаалтанд, 2 дугаар үе шатыг иргэдийн Нийтийн Хурлын дарга, хороодын Засаг дарга, иргэдийн төлөөлөл бүхий 185 иргэнд зохион байгуулж, нийт 255 иргэнийг хамрууллаа. Хэлэлцүүлэгт оролцогчдоос 11 иргэн амаар, 76 иргэн бичгээр санал өгсөн байна.

      Энэ онд дүүргийн архивт 93 байгууллага нөхөн бүрдүүлэлт хийнэ. Энэ хүрээнд 61 байгууллагын архивчдын дунд нийслэлийн архивын газартай хамтарсан сургалт 65 дугаар сургуулийн урлаг зааланд 2019 оны 04.01-нд явуулав.

     Сургалтыг нийслэл, дүүргийн архивын мэргэжилтнүүд дадлага дээр суурилан явуулж харилцан ярилцсан нь үр өгөөжтөй боллоо. Дүүргийн архивыг төлөөлж 163 дугаар цэцэрлэгийн архивч Б.Гантуяа нөхөн бүрдүүлэлт хийх баримтад нягтлан шалгалт, техник боловсруулалт хийх талаар сургууль, цэцэрлэгүүдийн жишээн дээр тайлбарлан хичээл заасан нь сонирхолтой болов.

     Нийслэлийн архивын газрын мэргэжилтэн Ж.Болорчимэг, Б.Даваахүү, Л.Өнөртуяа нар төрийн архивын ажлын үндсэн заавар, байгууллагын архивын ажлын үндсэн зааврын хүрээнд арга зүй, дадлага хосолсон сургалт явуулав.

 

Нийгмийн даатгалын байгууллага нь 1.1 сая даатгуулагч, 45 мянган ажил олгогчид өргөн цар хүрээтэй үйлчилгээ үзүүлдэг. Иргэд даатгуулагчид нийгмийн даатгалын үйлчилгээ, хуулийн зөвлөгөө, мэдээлэл авах хүсэлтээ ч цаг завгүйн улмаас хойшлуулсаар тусламж үйлчилгээ авах боломжоо хязгаарласаар байдаг. Тэгвэл нийгмийн даатгалын үйлчилгээг явуулын байдлаар зохион байгуулж, даатгуулагчиддаа хүрч үйлчилж эхэллээ.

Нийгмийн даатгалын явуулын үйлчилгээний нээлт Хархорин захад болж, иргэдэд үйлчиллээ. Энэ үеэр сайн дурын даатгалын гэрээ байгуулах, шимтгэл төлөх, "нийгмийн даатгал" аппликэйшны бүртгэл баталгаажуулах, хууль эрх зүйн зөвлөгөө болон нийгмийн даатгалын бүх төрлийн мэдээлэл авахаар олон иргэдэд хандаж байсан бөгөөд төрийн үйлчилгээг хялбаршуулсан, үр дүнтэй ажил болж байна хэмээн сайшааж байсан юм.

Нийгмийн даатгалын явуулын үйлчилгээ нь малчны хот, худалдаачны лангуу, ажилтны ажлын байранд хүрч үйлчлэх бөгөөд нийслэлд долоо хоногт хоёр удаа, аймагт сар бүр нэг удаа тогтмол зохион байгуулагдах юм байна.

Сонгинохайрхан дүүргийн Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсээс дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад тухайн салбарын цаашдын хөгжлийн чиг хандлага, дүүрэг орон нутгаас баримталж буй бодлого зэргийн талаар мэдээлэл өгч, үйл ажиллагаа явуулж буй хороонд нь уулзалт, сургалтуудыг хийж байна.

Өнгөрсөн хугацаанд хоол үйлдвэрлэл, хүнсний жижиг худалдаа эрхлэгчидтэй уулзалтуудыг хийсэн. Харин өнөөдөр үсчин, гоо сайхны үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн удирдлагуудад зориулсан сургалт зохион байгууллаа.

Сургалтыг үсчин, гоо сайхны өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлууд , хувь хүний хандлага зэрэг сэдвүүдээр хийлээ. Түүнчлэн сургалтад хамрагдсан оролцогчдыг Төрийн ордонтой танилцуулах аялал зохион байгуулах юм байна.

Нийслэлийн хэмжээнд анх удаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг ирэх сарын 24-с 26-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Болзошгүй аюулаас хүн, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, урьдчилан сэргийлэх, хойшлуулашгүй сэргээн босгох үйл ажиллагаанд нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, иргэн, хуулийн этгээд, томилгоот бүрэлдэхүүнийг сургах, дадлагажуулах, гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, төлөвлөлтийг боловсронгуй болгох, харилцан ажиллагааг сайжруулах, нүүлгэн шилжүүлэлт, дайчилгааны тогтолцоог тодорхойлох зорилгоор зохион байгуулах юм.

Энэ хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга Б.Ууганбаяр өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийнханд зөвлөгөө, мэдээлэл өглөө.

     Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд хамтран 2018-2019 онд улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх цэцэрлэг, сургууль, авто зам зэрэг бүтээн байгуулалтын ажлуудын явцын талаар холбогдох яам тамгын газрын албаны удирдлагуудтай төрийн ордонд уулзалт зохион байгууллаа.  

     Сонгинохайрхан дүүрэгт Дүүргийн төвлөрсөн төр захиргааны байр, 850 хүний суудалтай Соёлын төв баригдах зэрэг иргэдэд чиглэсэн олон томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэнэ.

     Энэ онд СХД-ийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв баригдан ашиглалтад орно. Мөн 11 сургуулийн өргөтгөл болон шинэ барилга 22 цэцэрлэг шинээр баригдахаар төлөвлөж байна.  

УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын санаачилгаар хэрэгжиж буй “Шийдэл” төслийн хүрээнд өнөөдөр 143 хүн газрын гэрчилгээ гардан авлаа. Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын бие төлөөлөгч, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хот байгуулалт, байгаль экологи, газрын асуудал хариуцсан ажлын хорооны дарга Б.Баттулга, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Мөнхбаатар, ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч, 3 дугаар хорооны Засаг дарга Б.Соёл-Эрдэнэ, Нийгмийн салбарын төслүүдийн удирагч, дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундармаа, ИТХ-ын Ажлын албаны Зохион байгуулалтын хэлтсийн дарга Э.Нансалмаа, 4 дүгээр хорооны Засаг дарга М.Энхманлай, 5 дугаар хорооны Засаг дарга Э.Батбаяр 6 дугаар хорооны Засаг дарга С.Очир, дүүргийн Газрын албаны ахлах мэргэжилтэн Г.Батзориг нар оролцлоо.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар уг төслийг 2014 онд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байхдаа санаачлан эхлүүлж байсан бөгөөд газар дээрээ олон жил амьдарч байгаа боловч газрын гэрчилгээгээ авч чадаагүй иргэдийн асуудлыг шийдвэрлэх, хашаандаа 3 ба түүнээс олон айл амьдардаг, өрх тусгаарласан боловч өөрийн гэсэн газаргүй залуучуудыг дэмжин шинэ газар олгох, иргэний бичиг баримтын зөрчилтэй иргэдийн бичиг баримтын зөрчлийг арилгах зэрэг иргэдийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор эхлүүлж байсан юм.

Төсөл хэрэгжиж эхэлсэнээс хойш нийт 2500 гаруй иргэний газрын асуудлыг шийдвэрлэж, 250 гаруй иргэний бичиг баримтын зөрчлийг дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтэстэй хамтран шийдвэрлэсэн байдаг юм.

Тэгвэл төсөлд хандан өргөдөл гаргасан ч асуудлаа шийдвэрлүүлж чадаагүй байсан 360 хүний материалыг 2018 онд дахин бүрдүүлж газрын албанд уламжлан ийнхүү эхний ээлжийн 143 хүний гэрчилгээг өнөөдөр гардуулсан юм. Үлдсэн 200 орчим хүний газрын гэрчилгээг 2019 оны 2 дугаар улиралд батгаан шийдвэрлэхээр ажиллаж байгаа юм.

         УИХ-ын гишүүн Ц.Гарамжав “Бүтээгч” сургалтын төвтэй хамтран тойргийнхоо залуучуудыг мэргэжил олгох сургалтад хамруулахаар болжээ. Тодруулбал 18-40 насны залуучуудыг төмөр замчин, хүнд машин механизм, илчит тэрэгний засварчин, өртөөний жижүүр, ачаа вагон хүлээлцэгч гэсэн мэргэжлүүдээр сургах аж.

            Бүртгүүлэхийг хүссэн иргэд энэ сарын 31-ний дотор хорооныхоо Засаг даргад анкет, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, 2 хувь цээж зураг, оршин суугаа газрын тодорхойлолт зэргийг бүрдүүлж өгөх юм байна.

Хаврын улиралд цаг агаарын огцом дулааралт болсноос шар усны үер аюул дагуулдаг. Тэгвэл өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Дуламдоржид Ерөнхий сайд анхааруулга хүргүүллээ.

Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарснаас гол мөрний ус, өндөр уулын цас хайлж, шар усны үер болж болзошгүй байгаа тул ард иргэдэд анхаарал болгоомжтой байхыг сануулж, гарч болох аюул ослоос сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэхийг анхааруулсан байна.

http://news.gogo.mn/r/137125