Сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар болон цаг үеийн бусад асуудлаар өнөөдөр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, нийслэлийн Эрүүл мэндийн газрын Нийгэм эрүүл мэндийн бодлогын хэлтсийн дарга О.Энхзаяа нар мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Яаралтай түргэн тусламжийн төвд найман өрх дуудлага өгч эмнэлгийн тусламж, үйлчилгээ зөвлөмжийг авсан байна. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Баянзүрх дүүргийн иргэн шөнийн 02 цагт угаар мэдрэгчийг дуугарах үед унтрааж унтсанаас болж хүүхэд нь хордлогын шинж тэмдэг өгсөн. Зарим иргэд угаар мэдрэгчийг хэрэглэх заавар зөвлөмжийг уншиж танилцаагүйгээс болж угаартах эрсдэлд өртөж байна. Тиймээс иргэд угаар мэдрэгчийг хэрэглэх заавар зөвлөмжийг сайтар дагахыг зөвлөмөөр байна” гэлээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар хамтран шалган нэвтрүүлэх товчоодуудад түүхийн нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажиллаж байгаа өнгөрсөн амралтын өдрүүдэд түүхий нүүрс тээвэрлэж оруулахыг завдсан иргэдийг саатуулж, торгуулийн арга хэмжээг авсан байна. Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд түүхий нүүрсийг Улаанбаатар хотод нэвтрүүлэхгүй байхыг албаныхан санууллаа.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Нийгэм эрүүл мэндийн бодлогын хэлтсийн дарга О.Энхзаяа “Томуу томуу төст өвчлөлийн тархалт өндөр байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 1169 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Коронавирусын халдвар манай улсад бүртгэгдээгүй. Өвчлөл гарсан оронд зорчсон иргэдийг хамгийн түрүүнд ХӨСҮТ-рүү шинжилгээнд хамруулж ажиллаж байна. Ухань хотоос ирсэн иргэдийн шинжилгээний хариу гараагүй байгаа” гэлээ.

Өрхийн эрүүл мэндийн төвүүд иргэдийг аль болох эмнэлгийн байгууллагад ирүүлэхгүй байхад анхаарч, гэрээр эмчлэх, утсаар заавар зөвлөмжийг өгч ажиллаж талаар мөн дурдлаа. Тиймээс иргэд олон нийтийн газраар зорчихгүй байх, томуу, томуу төст өвчин, коронавирусаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хувийн ариун цэврийг сайтар хангахыг зөвлөлөө.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл мэдээллийн эхэнд ЭМЯ болон төрийн холбогдох байгууллагууд 24 цагаар бэлэн байдалтай ажиллаж байгаа гэдгийг дуулгасан юм.

Мөн тэрбээр "Польш улсад амьдарч буй иргэд, эмч нар 400 мянган маск, 100 ширхэг хувийн хамгаалах хэрэгслийг эмнэлгийн ажилтнуудад хандивласан. Монос групп Уханиас ирсэн оюутнуудын дунд дархлааг нь дэмжих витамин хандивласан. Мөн Монгол-Солонгосын коллежийн оюутнууд өөрсдөө оёсон маскаа ЭМЯ-д хандивласан гэх мэтчилэн хүнд хэцүү цагт төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд хамтран ажиллаж байгаад ЭМЯ талархаж байна" гэсэн юм.

ШИНЭ КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ШИНЭЧЛЭГДСЭН МЭДЭЭЛЭЛ 2020-02-03-ны байдлаар

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2019 оны 19/20 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, агаарын чанарыг сайжруулах ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хамт олон 24 хорооны тусламж дэмжлэг нэн шаардлагатай 3 өрхийг судлан сонгож, өрх бүрт пийшин, яндан,  20 шуудай сайжруулсан түлшний тусламж үзүүлжээ.

Хоёр цаг тутамд хүний гар хүрсэн хэсгүүдийг чийгтэй алчуураар цэвэрлэх ёстой. Ингэхдээ хлор агуулсан бодисыг үйлдвэрлэгчийн зөвлөсний дагуу найруулж ашиглахыг зөвлөж байна.

ХӨСҮТ-ийн Халдвар судлаач их эмч М.Цолмон

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Сонгинохайрхан дүүрэг дэх Улаан загалмайн хороо болон Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран цусны донорын өдөрлөг зохион байгууллаа.

            Өдөрлөгт тус дүүргийн Тамгын газар болон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Цагдаагийн 1-р хэлтсийн хамт олон хамрагдаж, цусаа бэлэглэн хүмүүнлэгийн үйлсэд хувь нэмрээ оруулсан байна.  

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний үйлдвэр, томоохон худалдааны төв, супермаркетуудын удирдлага, эмч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженерүүдэд короновирусын зөвлөмжийг хүргүүлж, цаашид дагаж мөрдөх журмуудын талаар танилцууллаа.

ШИНЭ КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ШИНЭЧЛЭГДСЭН МЭДЭЭЛЭЛ 2020-01-28-ны байдлаар

Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв нь Эрүүл мэндийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 19 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны А/02 дугаар тушаалаар шинэ коронавирүсийн халдварын үед хэрхэн ажиллах, урьдчилан сэргийлэх чиглэлээр төлөвлөгөөт ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн ЭТҮХОДарга С.Батчимэг, Чанарын албаны дарга П.Баасансүрэн, Халдвар хяналтын судлаач О.Цээзмаа нар хамтран шинэ коронавирүсийн халдвартай үйлчлүүлэгч ирсэн тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлэх, эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ хийж, хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллах, ноцтой байдалд үндэслэн яаралтай тусламжийн шуурхай удирдлагын нэгжийн үйл ажиллагааг идэвхжлийн горимд хэрхэн шилжүүлэн ажиллах чиглэлүүдээр нийт тасаг, албадын ажилчдын төлөөллийг оролцуулан 2020 оны 01 дүгээр сарын 27-ний өдөр үзүүлэх дадлага сургалтыг зохион байгууллаа.

Энэхүү дадлага сургалтыг тасаг, нэгж бүрт үе шаттайгаар зохион байгуулан болзошгүй эрсдэл, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед хэрхэн арга хэмжээ авч ажиллах талаар ур чадвар, мэдлэг, мэдээллийг дээшлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Мөн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр СХД-ийн Эрүүл мэндийн төвийн Удирдлагын шуурхай хуралдаж ЭМС-н 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 242 тоот тушаалыг мөрдөн ажиллахыг алба, тасаг нэгж, амбулатори, поликлиникийн эрхлэгч мөн ӨЭМТ-ийн дарга нарт үүрэг болгов.