Монгол улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд айл өрхүүдэд лацадсан түүхий нүүрсийг аж ахуйн нэгж иргэдээс худалдан авах ажлыг Захирагчийн ажлын албатай хамтран зохион байгууллаа. Тус ажлын хүрээнд 65 дугаар сургуулийн уурын зуухан дээр 13тн түүхий нүүрсийг худалдан авах ажлыг хийж гүйцэтгэлээ.

Нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 16 дугаар тогтоолоор батлагдсан “Зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд орлого багатай өрхүүдийн амьжиргааг дээшлүүлэх, орлогын тогтмол эх үүсвэр бий болгох, нийгмийн суурь үйлчилгээнд хамруулах, улмаар тогтвортой хөгжлийн зорилтод тусгагдсан ядуурлыг бууруулах талаар тавьсан зорилтыг хэрэгжүүлэхээр дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсүүдийн дунд зохион байгуулсан “Иргэдийн оролцоотой өрхийн хөгжил” болзолт уралдааныг амжилттай зохион байгуулж, шилдгүүдийг шалгарууллаа.

Шилдэг хэлтэс:

Тэргүүн байр: Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс

Дэд байр: Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс

Гутгаар байр: Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс

Шилдэг албан хаагч:

Тэргүүн байр: Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Өрхийн хөгжил, хөтөлбөрүүдийн хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Х.Энхжаргал

Дэд байр: Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Өрхийн хөгжил, хөтөлбөрүүдийн хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Х.Цэрмаа

Гутгаар байр: Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 14 дүгээр хороо хариуцсан мэргэжилтэн Б.Билгүүндарь нар тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо.

        Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спортын хороо үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ой болж байна.

Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт дүүргийн хэмжээнд 154 байгууллага хамрагдсанаас амжилттай оролцож бүрэн хангалттай үнэлгээ авсан 100 гаруй байгууллагад Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга бөгөөд нийслэлийн салбар комиссын даргаас олгосон батламжийг гардуулах арга хэмжээ өнөөдөр Ирээдүй цогцолбор 1 дүгээр ахлах сургууль дээр боллоо.

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Төмөрбаатар хэлэхдээ энэ 2019 оны улсын үзлэгт манай дүүрэг 94.44 хувьтай шалгагдсан нь өмнөх 2015 оны улсыг үзлэгээс 7.04 хувиар өссөн байна. Ийм өндөр үзүүлэлтийг хамгаалж, бататгаж ажиллах нь та бидний үүрэг нэр төрийн хэрэг болж байна.

 

Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд  2016-2018 онд хийгдсэн томоохон бүтээн байгуулалтын ажлаас:

 

 

 

 

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 1 ДҮГЭЭР ХОРООНД УЛС, НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГААР ХИЙГДСЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЯВЦ

 

 

 

НҮБ-н хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжих Тогтвортой хөгжлийн зорилго, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг дүүргийн түвшинд хэрэгжүүлэх хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах ажлийн хэсгийн эхний уулзалт болж, цаашид ажиллах төлөвлөгөө боловсруулахаар боллоо.

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, 17-р хорооны Засаг дарга Э.Ниндэв “Санхум” ӨЭМТ-ийн нэг өрөөг хүүхдийн дархлаажуулалтын өрөө болгон тохижуулжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал жил бүрийн эцсээр дүүргийн Засаг дарга болон түүний Тамгын газрын өнгөрч буй оны ажлыг хэлэлцэн дүгнэх, ирэх оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийг батлахаар хуралддаг.

Тэгвэл энэхүү ээлжит 10 дугаар хуралдаан өнөөдөр хуралдаж байна. Тус хуралдаанаар дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгөх, Сонгинохайрхан дүүргийн 2020 оны төсөв батлах тухай, Сонгинохайрхан дүүрийн газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөний биелэлт, газар зохион байгуулалтын 2020 оны төлөвлөгөө батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэж байна.

        Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спортын хороо үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойн арга хэмжээ 2019 оны 12-р сарын 14-ны өдөр Спорт цогцолборт болж өндөрлөлөө. Энэхүү ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн засаг даргаЖ.Сандагсүрэн нээж үг хэллээ.Амжилт бүтээлээр дүүрэн угтсан 25 жилийн ойн арга хэмжээны онцлог нь SPORTS COMMITTEE AWARDS-2019 арга хэмжээ байлаа.

       2019 оны туршид үйл ажиллагаагаараа шилдэг нь байсан цэцэрлэг, сургууль, дэргэдэх хэлтэс алба, хороо, тамирчин, дасгалжуулагч зэргээс шилдгүүдээ тодрууллаа. Бид бүхэн үргэлж хамт байдаг нийслэлийн сонгинохайрхан дүүргийн спортлог иргэд, бид бүхний үйл ажиллагааг үргэлэ дэмжиж байдаг Сонгинохайрхан дүүргийн иргэдийн хурал, ЗДТГын хамт олон үе үеийн ахмад ажилтнууд та бүхэндээ 25 жилийн ойн мэндийг хүргэе

            Ойн хүрээнд “SPORT COMMITTEE AWARDS” шагнал гардуулах ёслол зохион байгуулсан бөгөөд дараах төрлүүдээр шилдгүүдээ тодруулсан байна.

ШИЛДЭГ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ

1.Ш.Сарантуяа захиралтай 62-р сургууль                  

2.Ц.Даваадоо захиралтай 42-р сургууль

3.П.Энхчимэг захиралтай 106-р сургууль

4.Ч.Хишигмаа захиралтай 65-р сургууль

ШИЛДЭГ ЦЭЦЭРЛЭГ

1.Ж.Алтанчимэг эрхлэгчтэй 226-р цэцэрлэг

2.С.Энх-Ариун эрхлэгчтэй 110-р цэцэрлэг

3.Н.Нарангэрэл эрхлэгчтэй 113-р цэцэрлэг

4.Л.Байгалмаа эрхлэгчтэй 196-р цэцэрлэг

ШИЛДЭГ ХОРОО

1.Д.Энхжаргал засаг даргатай 18-р хороо

2.Д.Хосбаяр засаг даргатай 7-р хороо

3.Д.Очгэрэл засаг даргатай 13-р хороо

4.Бямбадорж засаг даргатай 9-р хороо

ШИЛДЭГ АХМАД

1. 20-р хорооны иргэн волейболын спортын олон улсын хэмжээний мастер Жаргалсайхан

2.13-р хорооны иргэн пауэрлифтингийн дэлхийн аварга Олон улсын хэмжээний мастер Маамчулуун

3. 9-р хорооны иргэн Самбо бөхийн спортын мастер, аймгийн хурц арслан Намхай

4. 2-р хорооны иргэн Дугуйн спортын ахмад мастер Л.Нямаа

ШИЛДЭГ БАГИЙН ТӨРӨЛД

1.    Улсын Уран хөдөлгөөнт гимнастикийн 2 удаагийн аварга, Нийслэл, Сонгинохайрхан дүүргийн тус бүрийн 13 удаагийн аварга Т.Цэрэн дасгалжуулагчтай ирээдүй цогцолбор сургуулийн уран хөдөлгөөнт гимнастикийн баг

2.    Сонгинохайрхан дүүргийн аварга шалгаруулах Дуулиан-2020 тэмцээний 5 удаагийн аварга, Дуулиан-2020 нийслэлийн аварга шалгаруулах тэмцээний аварга П.Хасгаа дасгалжуулагчтай 107-р сургуулийн футзалны баг  П.Хасгаа нь 2017 2018 оны шилдэг залуу дасгалжуулагчаар шалгарсан.

3.    Шилдгийн шилдэг дасгалжуулагч

4.    1989 оны ази тивийн аварга 1990 оны азийн тоглолтын мөнгөн медальт Дугуйн спортын олон улсын хэмжээний мастер Дашжамцын Мөнхбат

5.    Шилдгийн шилдэг багш

6.    Ирээдүй цогцолбор сургуулийн биеийн тамирын багш аэробик, гимнастикын олон улсын хэмжээний мастер Ц.Ганбаатар

7.    Шилдгийн шилдэг сургууль

8.    Цагаанцоож захиралтай Ирээдүй цогцолбор сургууль

9.    Шилдгийн шилдэг цэцэрлэг

10.  Д.Цэвэлмаа эрхлэгчтэй 91-р цэцэрлэг

11.  Шилдгийн шилдэг хороо

12.  Б.Соёл-Эрдэнэ засаг даргатай 3-р хороо

13.  Шилдгийн шилдэг ахмад

14.  14-р хорооны иргэн Монголын хийн дасгалын холбооны тэргүүн ерөнхийлөгч  Х.Оюунбилэг

15.  ШИЛДГИЙН ШИЛДЭГ БАГ

16.  Д.Лхагваа дасгалжуулагчтай Ирээдүй цогцолбор сургуулийн сагсан бөмбөгийн баг.

17.  2016-2019 онд Өсвөр үеийн аварга шалгаруулах шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль, Монголын хүүхдийн спортын VI их наадмын аварга баг нийслэлийн Улаабаатар лиг тэмцээний 6 удаагийн аварга баг, Оросын холбооны улсын Толъятти хотод болсон Сурагчдын Супер финальн тэмцээнд шилдэг 16 багаас 4 байрт шалгарсан.