СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2013-2016 ОНЫ СОНГУУЛИЙН БҮРЭН

ЭРХИЙН ХУГАЦАААНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦ

 

/2013 оны жилийн эцсийн байдлаар/
2013-11-28

Д/д

Хөтөлбөрийн заалт

Хариуцах хэлтэс, албад

Хэрэгжилтийн явц

Хувь

Нэг. Дүүргийн эдийн засаг, санхүүгийн чадавхийг бэхжүүлнэ.
1.1. Бизнес эрхлэгчдийг дэмжих талаар

1.

1.1.1. Зээлийн барьцаа, батлан даалтын хуулийг хэрэгжүүлэхэд дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн үйл ажиллагааг чиглүүлнэ.

ХҮХ, ЖДҮДТ

Дүүргийн Засаг даргын 2013 оны 55 дугаар захирамжаар Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сургалт мэдээллийн төвийг шинээр 11 хүний орон тоотой байгуулан өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн судалгаа, сургалт, холбогдох мэдээ, мэдээллээр хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийг Сонгинохайрхан дүүргийн Жаргалант тосгонд  байгуулахаар тусгагдсаныг хүн амын төвлөрөл, үйлчилгээний хүртээмж зэргийг харгалзан дахин судалж, барилга барих байршлыг өөрчлүүлэх саналыг нийслэлийн Засаг даргад дүүргийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 3/964 албан бичгээр хүргүүлсэн. Үүний дагуу дүүргийн Засаг даргын 2013 оны 365 дугаар захирамжаар 18 дугаар хорооны 12 байрны ар талд 0.025 га газрыг конторын зориулалтаар олгосон.

22,5

2.

1.1.2. Аж ахуйн ур чадвар эзэмшүүлэх сургалт, бизнес инкубаци болон төсөл хөтөлбөр боловсруулах зөвлөгөө, мэдээллийн үйлчилгээний дэмжлэг үзүүлнэ.

ХҮХ, ЖДҮДТ

Мэргэжлийн болон бизнесийн шат дараалсан сургалтанд нийт 1536 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг хамруулсан.  Жижиг дунд үйлдвэрийн дэмжих “Сонгинохайрхан” төвд 9 үйлдвэр, бойжигч байгууллага жилийн 30 сая орчим төгрөгийн түрээсийн хөнгөлттэй нөхцөлөөр  үйл ажиллагаагаа явуулж нийт 33 хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна.

22,5

3.

1.1.3. Дүүргийн эдийн засгийн тэргүүлэх 5 чиглэл болох сүү, мах, барилгын материал, сүлжмэл, оёдол, гар урлалын үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжин улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтыг дээрх салбарт чиглүүлж, дүүргийн брэнд бүтээгдэхүүнийг бий болгоно.

ХҮХ, ЖДҮДТ

2013 онд урт хугацаатай, бага хүүтэй зээлд хамрагдахаар 70 жижиг дунд үйлдвэрлэл, бичил бизнес эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүд 3.990 сая төгрөгийн төсөл ирүүлснээс төсөл сонгон шалгаруулах дүүргийн дэд комисс  15 иргэн, аж ахуйн нэгжийн 550.0 сая төгрөгийн төслийг шалгаруулан холбогдох санхүүгийн байгууллагад шилжүүлснээс 11 иргэн, аж ахуйн нэгж 405.0 сая төгрөгийн зээлд хамрагдан төслөө хэрэгжүүлж байна. Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас зарласан “Сүүний чиглэлийн үхрийн 50-300 үнээний цогцолбор байгуулах” францийн хөрөнгө оруулалттай төслийн шалгаруулалтанд шалгарсан дүүргийн 4 фермер эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн  холбогдох баримт бичгийг банк санхүүгийн байгууллагад шилжүүлсэн. “Турмалин ион” ХХК нь  цахим төхөөрөмж болон цахилгаан хэрэгслийн цацраг туяанаас хамгаалах “Цацрагийн хамгаалалт”, “Маргад эрхэм” ХХКомпани нь  хоёрдогч түүхий эдээр байгальд ээлтэй ЭКО үйлдвэрлэлийн аргаар барилгын материал болон бусад бүтээгдэхүүн боловсруулан үйлдвэрлэж, тус 2 бүтээгдэхүүнийг дүүргийн “БРЭНД” бүтээгдэхүүнээр шалгарсанд талархаж “БАТЛАМЖ” гардуулав.

22,5

4.

1.1.4. Хөнгөн, хүнсний үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр гадаад,  дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран  ажиллана.

ХҮХ, ЗХХ

21-р хорооны 361-ын гарам орчмын 200 га газарт “Аж үйлдвэрийн парк” байгуулах ажил судалгааны түвшинд явагдаж байгаа ба Солонгосын Леадинг аллиансе ХХКомпанид хөрөнгө оруулагчаар хамтран  ажиллах тухай хүсэлтийг 2013 оны 1/1187 тоот албан бичгээр хүргүүлсэн. Тус компанийн зүгээс хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллахаа мэдэгдсэн. Хамтын ажиллагаатай дүүрэг болох ӨМӨЗОрны Хөлөн буйр аймгийн Хайлаар, БНХАУ-ын Эрээн хот, Мишээл экспо төвд зохион байгуулагдсан олон улсын үзэсгэлэн худалдаанд оёдол, сүлжмэл нэхмэл, гар урлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийг зохион байгуулан оролцуулсан

17,5

5.

1.1.5. Газар тариалан, төмс, хүнсний ногооны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчдийг дэмжиж ажиллана.

ХҮХ, ӨГХА

“Шинэлэг санаан дээр суурилсан хүнсний аюулгүй байдлыг хангах” хөтөлбөрийн хүрээнд ”Каритас-монгол” ТББ-аас 46 хүлэмж, 29 зоорийг барьж байгуулан дүүргийн нутаг дэвсгэрт төмс, хүнсний ногооны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа 75 иргэнд хүлээлгэн өгсөн. “Хүлэмжийг хэрхэн ашиглаж сурах, зоорийг яаж бий болгох, түүнийг ашиглах нь” сэдэвт сургалтыг Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран Толгойт, Баянхошуу бүсийн  100 гаруй иргэдийг хамруулан зохион байгуулсан.

22,5

6.

1.1.6.  “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

ХҮХ

“Мал эмнэлэг үржлийн нэгжүүдийн газар нутгийг шинэчлэн тогтоох тухай” дүүргийн Засаг даргын 2013 оны 121 дүгээр захирамжаар “Бамбуу” ХХК-д 21-р хороо Жаргалант тосгоны төв орчим, Мухарын амнаас Соёондоогийн ам, Дүүрэн, Цагаан тэмээт, Оорцог, Ар гүнт, Нүхт, Рашаант,  “Буян-хөхий“ ХХК-д 22, 32-р хорооны Эмээлт, Давааны зөрлөг, Долоон худаг, 361-р гарам, “Рез” ХХК-д 21-р хорооны  Нарийн, Шар хадны ам, Согоот, Сүүж уул, 60-ын хоолой орчмын газар нутгийг тус тус харъяалуулан ачааллыг тэнцвэржүүлэв.Нийслэл, дүүргээс малчдын дунд авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийг танилцуулах, хэрэгжилтийг хангах, малын хулгайн гэмт хэрэг зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Малчдын зөвлөгөөн”-ийг 2013 оны 3 дугаар сард Жаргалант тосгонд зохион байгуулсан. Малын удмын санг хамгаалах ажлын хүрээнд мал, амьтдыг вакцинжуулах ажлын зардалд нийт 15,9 сая төгрөг олгон 109,1 мянган толгой малыг вакцинжуулсан.

22.5

7.

1.1.7. Худалдаа, нийтийн хоол, аялал жуулчлал, ахуйн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт шалгалт хийж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллана.

ХҮХ, МХХ,ЦХ I, II хэлтэс

Дүүргийн нутаг дэвсгэрт худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй давхардсан тоогоор 500 гаруй аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд стандартыг мөрдүүлэх, холбогдох хууль, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр Мэргэжлийн хяналтын болон  Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэстэй хамтран нэгдсэн арга хэмжээ, аттестатчилах, удирдамжит, төлөвлөгөөт хяналт, шалгалтуудыг 4 удаа зохион байгуулсан.  Согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг аттестатчилах хяналт шалгалтыг 2013 оны 06 дугаар сарын 12-ноос 07 дугаар сарын 19-ний өдрүүдэд зохион явууллаа. Аттестатчиллаар аж ахуйн нэгж байгууллагын орчны тохижилт, ногоон байгууламж, камержуулалт, холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж, стандарт шаардлага хангасан худалдааны 259, аж ахуйн нэгжийн согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрлийн эрхийг сунгах, шинээр 3 аж ахуйн нэгжид олгох, холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилт, стандарт шаардлага хангаагүй худалдааны 49, нийтийн хоолны 41 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн эрхийг цуцлах саналыг ЗАА-ны ХХҮХ-т уламжлан шийдвэрлүүллээ. “Худалдаа үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарийг батлах тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/548 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсүүдтэй хамтран “Шөнийн нэгдсэн арга хэмжээ” хяналт шалгалтыг зохион байгуулсан. Шалгалтаар цаг хэтрүүлэн ажилласан 6 аж ахуйн нэгж байгууллагуудад хууль хяналтын байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд холбогдох арга хэмжээг тооцож, тусгай зөвшөөрлийн эрхийг цуцлах саналыг ЗАА-ны ХХҮХ-т уламжлан шийдвэрлүүлсэн. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хяналтын системийг боловсронгуй болгож, камержуулалтыг эрчимжүүлэх ажлын хүрээнд “Жемлайф Аутсорсинг” ХХК нь худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудад өөрийн үндсэн үнийн тарифаас 20-30%-ийн хөнгөлөлттэй үнээр үйлчлэх тухай албан бичгээр хандан хамтран ажиллаж ирсэн.  Үүний үр дүнд нийт 560 гаруй худалдааны газруудын 80 гаруй хувь нь байгууллагын дотоод, 40 гаруй хувь нь гадна орчныг буюу нийтдээ худалдааны 448 аж ахуйн нэгж байгууллага, нийтийн хоолны 93 аж ахуйн нэгж байгууллага камержуулсан байна. 5 дугаар сарын 2, 3-ны өдрүүдэд дүүргийн нутаг дэвсгэрт үйлчилгээ явуулдаг халуун ус, сауны газруудаар хяналт шалгалтыг зохион байгууллаа. Шалгалтанд 23 цэг салбар хамрагдсанаас стандартын шаардлага хангасан 3, шаардлага хангаагүй 19, үйл ажиллагаа нь жигдрээгүй 1 аж ахуйн нэгжид стандартын чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа.

22,5

8.

1.1.8. Толгойт, Баянхошуу, Өнөр бүсүүдэд стандарт шаардлагад нийцсэн хүнсний болон барааны худалдаа, үйлчилгээний цогцолбор төв байгуулах санаачлагыг дэмжинэ.

ХҮХ

9-р хорооны 76-р сургуулийн баруун талд төвлөрсөн захын хэлбэрээр үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой 3300м2 талбайтай объект зарах саналыг Түншлэл худалдааны төвөөс ирүүлснийг судалж байна. 19-р хорооны “Оюумаа”  ХХК хүнсний дэлгүүрийн үйл ажиллагааг өргөтгөж худалдаа, үйлчилгээний нэр төрлийг олшруулах зорилгоор ажлын байр нэмэгдүүлэх тухай хүсэлт гаргасан тул газрын асуудлыг судалж байна.  

7,5

9.

1.1.9. Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн бодлогыг хэрэгжүүлнэ.

ХҮХ

Стандартын шаардлага хангасан аж ахуйн нэгж байгууллагуудыг сонгон 32 хорооны 80 цэгээр нөөцийн мах худалдан борлуулах ажлыг зохион байгуулсан. “Өрх бүрт нэг гулууз” нөөцийн махны өргөтгөсөн худалдааг Баянхошууны тойрог, Толгойт, Цамбагарав худалдааны төвийн урд талбайд  5 удаа зохион байгуулж нийт 54.7 тн махны борлуулат хийгдсэн.  Нөөцийн махны борлуулалтын явцад мэргэжлийн байгууллага, иргэдтэй хамтран хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулаа.  . “Эрүүл хүнс зөв зохистой хооллолт, тэжээлийн дутлаас урьдчилан сэргийлэх тухай” сэдэвт сургалт, хоолны өдөрлөгийг 156 дугаар цэцэрлэгт, Эрүүл аюулгүй хүнс, зохистой хооллолт, хүнсний аюулгүй байдал “-ын талаар  сургалтыг рестораны тогооч нарын дунд  зохион байгуулсан.

22.5

 

 

10.

1.1.10. Архи, тамхины болон эрүүл бус хүнсний хэрэглээг бууруулах бүх нийтийн аян өрнүүлэх замаар эрүүл, соёлтой үйлчилгээ үзүүлдэг бизнесийн байгууллагыг дэмжинэ.

ХҮХ

“Архидан согтуурахтай тэмцэх тухай”, “Тамхины хяналтын тухай” хуулиудыг  олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор “Эрүүл аюулгүй хот” аяны хүрээнд Архидалт мансуурлын эсрэг ассоциаци ТББ-тай хамтран гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллах талаар сургалт зохион байгууллаа. Сургалтанд 23 ресторан, зочид буудлын менежер үйлчилгээний ажилтнууд хамрагдлаа. Дүүргийн Засаг даргын 352 дугаар захирамжийн дагуу Эрүүл хоолыг эрхэмлэгч ресторан” шалгаруулах уралдаанд “Дархан хүч” Комплекс ХХК-ны Кристал ресторан шалгарч улмаар нийслэлийн  “Эрүүл зөв хоолыг эрхэмлэгч ресторан”-ыг шалгаруулахад тэргүүн байраар, дүүргүүдийн ЗДТГ-аас тус дүүргийн  ЗДТГ энэхүү аяныг чанартай сайн зохион байгуулсанаар шалгарлаа. Дүүргийн нутаг дэвсгэрт хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Алдар тэс ХХК-ны залуусын чөлөөт цагийг архи, тамхигүй орчинд чөлөөт цагаа зөв боловсон  өнгөрөөх “Архигүй цэнгээний газар” нээх хүсэлтийг дүүргийн ЗДТГ-ын 3/1868 тоот албан бичгээр ЗАА-нд уламжилан хүргүүлэв. 

22.5

11.

1.1.11. Иргэдэд газар өмчлүүлэх асуудлыг шийдвэрлэн өмчилсөн газраа эдийн засгийн эргэлтэнд оруулахад дэмжлэг үзүүлнэ.

ӨГХА

“Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулийн дагуу нийслэлийн Засаг даргын 12 захирамжаар 3999  иргэнд, хамтран өмчлөгч хасуулсан болон кадастрын зураг өөрчлөгдсөн 1012 иргэнд, илүү талбайгаа үнээр худалдаж авсан 16 иргэнд тус тус нэг удаа үнэгүйгээр газар өмчлүүлсэн бөгөөд өссөн дүнгээр нийт 26703 өрхөд 1602.18 га газрыг тус тус өмчлүүлж өмчлүүлсэн байна. Үүнээс 22324 өрхөд  үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг олгон газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах нөхцлийг бүрдүүлсэн байна.

25.0

12.

1.1.12.  Ахуйн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэдэд төрөөс үзүүлэх үйлчилгээг ойртуулна.

ХҮХ

Ахуйн үйлчилгээг иргэдэд ойртуулах ажлын хүрээнд Нарта ХХК-ын гаргасан хүсэлтийг дэмжин 15 хороонд  хими цэвэрлэгээний 15 “Түргэн үйлчилгээний цэг”-ийг байршуулж,  гэрээ байгуулан ажиллаж байна. 30, 31 дүгээр хороонд НҮБ-ийн ХАБИТАТ төслийн хөрөнгөөр ахуйн үйлчилгээний төв баригдсаныг ашиглалтанд хүлээн авсан. 26-р хороо Алтан овоонд халуун ус барихаар 0.07 га газрын зураг төслийг боловсруулж 2013 оны дүүргийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган батлуулж  байршлыг тогтоож өгсөн. Дүүргийн Засаг даргын 186 дугаар захирамжийн дагуу Монголын үсчин гоо засалчдын холбоотой хамтран дүүргийн 2013 оны “Аварга үсчин гоо засалч” шалгаруулах тэмцээнийг 5 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулсан. Уг тэмцээнд 30 гаруй үсчин гоо засалчид оролцсоноос “Энжел” салоны Юнгэрдулам аваргаар шалгарч цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан. Монголын үсчин гоо засалчдын холбооны харьяа “Оюунлаг хатад” сургалтын төв дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүй 80 иргэнийг үсчин гоо засалч, гар урлалын чиглэлээр мэргэжлийн сургалтанд хамруулан ажлын байраар хангасан. Мөн Цэнгэл сор ХХК-ны “Зулаа” сургалтын төв 30 иргэнийг үсчин, гоо засалчийн мэргэжлийн сургалтанд хамруулан ажлын байранд зуучилсан байна.

22.5

1.2. Төсөв санхүү, хөрөнгө оруулалтын талаар

13.

1.2.1. Улс, нийслэл, орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөг жигд ханган биелүүлж, дүүргийн эдийн засгийн хөгжлийг сайжруулна.

СТСХ, ТХ

2013 оны  хүлээгдэж байгаа  гүйцэтгэлээр :
-  Улсын төвлөрсөн төсөвт 25117,5 сая төгрөг төвлөрүүлэхээс 25877,3 сая  төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөг 103.0 хувиар,
- Нийслэлийн төсвийн орлогод  15893,1 сая төгрөг төвлөрүүлэхээс 16766,8 сая төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөг 105.0 хувиар
- Орон нутгийн төсвийн орлогод 5339,8 сая төгрөг төвлөрүүлэхээс 6644,2 сая төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөг 124.0 хувиар тус тус биелүүлэхээр  байна

25.0

14.

1.2.2. Татварын бааз суурийг нэмэгдүүлэх замаар өөрийгөө тэтгэх эдийн засагтай болох хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, цаашдаа төсвөөс авах татаасыг бууруулах чиглэлд бодлогыг уялдуулна.

СТСХ, ТХ, СХ

Хөтөлбөрийг боловсруулах ажлын хүрээнд нийслэлийн 8 дүүргийн 2008-2012 оны орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөө, гүйцэтгэлийн динамик судалгааг өөрийн дүүрэгтэй харьцуулан гаргасан.  Орон нутгийн төсвийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор рекламны самбар байрлуулсны,  дүүргийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа элс хайрга, шар шаварны карьерүүдийн лицензний сунгалт буюу түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиг төлбөрийн орлогыг  тус тус төвлөрүүлэх, Монгол улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу торгууль ногдуулах эрх бүхий албан тушаалтнуудад төлөвлөгөө хувиарлан өгөх зэрэг арга хэмжээ авч ажиллаж байна.

7.5

15.

1.2.3. Төсвийн болон Татварын хууль тогтоомжийг сурталчлах, байгууллага, иргэнийг татварт бүрэн хамруулах, татварын хяналт шалгалтын үр нөлөөг дээшлүүлэх, өр барагдуулах менежментийг боловсронгуй болгоно.

СТСХ, ТХ

Татварын хууль тогтоомжийг сурталчлах, татвар төлөгчдийн өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 2013 оны 3-р улиралын байдлаар давхардсан тоогоор нийт 1000 гаруй аж ахуйн нэгж, 4217  иргэнд сургалт хийж, зөвөлгөө өгсөн  байна. 2012 оны байдлаар тус дүүрэгтэй 9700 аж ахуйн нэгж байгууллага, иргэн 85565 харилцдаг байсан бол 2013 оны 03-р улирлын байдлаар 10050 аж ахуйн нэгж байгууллага, иргэн 87721 болж татварын бааз суурь нэмэгдэж байна.  Нийслэлийн Засаг дарга, Татварын ерөнхий газрын дарга нарын 2013 оны 2/866/03 тоот хамтарсан захирамж тушаал,  дүүргийн Засаг даргын 2013 оны 382 дугаар захирамжийн дагуу тус дүүргийн нутаг дэвсгэр дээр Үл хөдлөх эд хөрөнгийн тооллого, татвар төлөгч иргэнийг бүртгэлжүүлэх ажлыг нэг сарын хугацаатай зохион байгуулав. Бүртгэлд  15886 объект, үл хөдлөх эд хөрөнгө,  3616 газар, 3140 ажлын байр  хамрагдаад байна. Тооллогын явцад шинээр ажлын байр 141, объект үл хөдлөх хөрөнгө 66 нэмж илрүүлсэн байна. Энэ нь цаашид үл хөдлөх хөрөнгийн татвар ногдуулалтыг нэмэгдүүлэх, төсвийн орлогыг нэмэгдүүлэх эх үүсвэр болох юм. 2012 оны эцсийн байдлаар хяналт шалгалтын 1943654,7 мянган төгрөгийн өрнөөс 858361,9 мянган төгрөгийн өр барагдуулж 44,2 хувийн биелэлттэй байна.  Тайлант хугацаанд  731 татвар төлөгчдөд  хяналт шалгалтаар   4040881,4 мянган төгрөгийн акт тавигдсанаас  2224340,2  мянган төгрөгийн өр барагдуулж 55,0 хувийн биелэлттэй байна.

22.5

16.

1.2.4. Аж ахуйн нэгжийн татварын болон санхүүгийн тайлан тушаалт, тендерийн сонгон шалгаруулалт, үр дүн зэрэгт хүний оролцоог багасгаж, 100 хувь цахим тогтолцоог нэвтрүүлнэ.

СТСХ, ТХ, ХААА

 Дүүргийн төсөвтэй харьцдаг аж ахуйн нэгж байгууллагуудын 2012 оны жилийн эцэс, 2013 оны 1,2,3 дугаар улирлын санхүүгийн тайланг шалгаж хүлээн авах ажлыг зохион байгуулсан байна.  Тайлан тушаалт 74,2-88,0 хувьтай байна. 2013 оны 3 дугаар улирлын байдлаар 9306 аж ахуйн нэгж байгууллага тайлан тушаахаас 7492 байгууллага тушааж, тайлан тушаалт 80,5 хувьтай байна. 2013 оны эхний 3 улиралд дүүргийн төсөвт нийт 23600,0 мянган төгрөгийн торгуулийн орлого оруулсан. 2013 оны 3-р улиралд "Цахим татварын мэдээллийн систем"-ээр онцгой албан татварын тайлан,  нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан,  цалин хөлсний- ТТ-11 тайлан,  хувь хүнд олгосон орлогоос суутган тооцсон -ТТ-12 тайлан гэсэн нийт 5 төрлийн тайланг хүлээн авлаа.  Дүүргийн хөрөнгө оруулалтын 9, орон нутгийн хөгжлийн сангийн 116, нийслэлийн Засаг даргаас эрх шилжин ирсэн 20 нийт 145 ажлаас 123 тендерийн зар, шалгаруулалтын явц, дүнг www.e-procurement.mn, www.shd.mn сайтад тус тус байрлуулсан байна.

22.5

17.

1.2.5. Орон нутгийг хөгжүүлэх сангийн орлогыг нэмэгдүүлэх менежментийг боловсронгуй болгох замаар орон нутгийн хөгжлийг дэмжинэ

ЭЗТХ

32 хорооны иргэдийн дунд зохион байгуулсан  санал асуулгад нийт 22702  иргэн хамрагдаж  99 чиглэлийн давхардсан тоогоор 71317 санал  гаргасныг  дүүргийн  Засаг даргын  2013 оны 83 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг  дүүргийн дунд хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулж эрэмбэлэн  дүүргийн ИТХ-д хүргүүлэн  Тэргүүлэгчдийн А/89 дугаар тогтоолоор ажлын жагсаалтыг батлуулсан. Зөвлөх үйлчилгээний тендер зарлан төсөл арга хэмжээний зураг, төсвийг боловсруулснаар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх  4,2 тэрбум төгрөгийн 116 ажлын  жагсаалтыг Засаг даргын 324 дүгээр захирамжаар шинэчлэн гаргаж 6 үнэлгээний хороо байгуулан ажиллав. 17 ажил бүрэн дуусч 531,9 сая төгрөг олгон, 75 ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж гэрээ байгуулан ажлыг эхлүүлж, 24 ажлын зураг батлуулах шатандаа байна. Тохижилт, хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах үнэлгээний хороодын бүрэлдэхүүнд иргэдийн төлөөллийг оролцуулан хяналт тавих нөхцөл, боломжийг бүрдүүлж байгаа ба тендерийн урилга, ажлын явцыг дүүргийн веб сайтад байрлуулан иргэдэд мэдээлж байна.

12.5

18.

1.2.6. Дүүргийн өмчийн эд хөрөнгийн үзлэг, тооллогыг нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн болон газрын гэсэн ангиллаар явуулж, нийслэлийн өмчийн харилцааны газар, үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүрэн хамруулна.

СТСХ, ӨГХА

Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн үзлэг, тооллогыг удирдан зохион байгуулах  тооллогын комиссыг дүүргийн Засаг даргын 2013 оны 181 дүгээр захирамжаар томилсон. Захирамжаар нийслэл, дүүргийн өмчийн эд хөрөнгийн үзлэг тооллогыг хороод, СӨХ зэрэг газруудад зохион байгуулж 2013 оны 06 дугаар сарын 01-ний дотор дуусган нэгтгэлийг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хүргүүлэв.  Уг тооллогоор нийтдээ 20961187,9 мянган төгрөгийн нийтийн эзэмшлийн хөрөнгө тоологдсон байна. Цаашид хөрөнгө оруулалтын үр дүнд бий болж байгаа хөрөнгүүдийг яаралтай орлогот авах, эзэнжүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

22.5

Хоёр. Ажлын байрыг нэмэгдүүлэн, нийгмийн үйлчилгээний чанар хүртээмжийг
 сайжруулж, иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлнэ.
2.1.  Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, ядуурлыг бууруулах талаар 

19.

2.1.1. Хороодын хөдөлмөрийн цахим биржийн үйл ажиллагааг идэвхжүүлэн байнгын, түр, цагийн ажлын байраар хангах, зөвлөгөө өгөх арга хэмжээг тогтмол хэрэгжүүлнэ.

НХХ, ХХ

27 хороонд тус бүр 1, дүүргийн Засаг даргын Тамгын газарт-2, Татварын хэлтэст-1, Хөдөлмөрийн хэлтсийн байранд 1, нийт 31 цахим Е бирж ажиллаж байна. Үерийн далан суваг цэвэрлэх, нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх, ойн нөхөн сэргээх, нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг бий болгоход 3753 иргэнийг түр ажлын байраар хангаснаас нийтийг хамарсан ажлын байранд нийт 2128, ногоон ажлын байранд нийт 1625 иргэнийг тус тус хамруулсан.

25.0

20.

2.1.2. Шаардлагатай ажил мэргэжлийн жагсаалтыг хэрэгцээний дарааллаар гарган ажил, мэргэжилгүй иргэдийг мэргэжил олгох болон мэргэшүүлэх давтан сургалтанд хамруулан тэдгээрийн 60-аас доошгүй хувийг байнгын ажлын байраар хангана.

ХХ

 Шаардлагатай ажил мэргэжлийн жагсаалтыг гаргаж, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын сургалтанд хамрагдахаар гурвалсан болон дөрвөлсөн гэрээгээр нийт 701 иргэнийг бүртгэж  авсан.  Үүнээс иргэд, Хөдөлмөрийн хэлтэс, сургалтын байгууллагын гурвалсан гэрээгээр суралцах  386  иргэн, иргэд, хөдөлмөрийн хэлтэс, сургалтын байгууллага,  ажил олгогч байгууллагын дөрвөлсөн гэрээгээр 315 иргэн суралцах эрхийн бичиг авч суралцсан.  Мөн  156  иргэнийг  ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх "Шинэ эхлэл" 3 хоногийн  эрчимжүүлсэн  сургалтанд хамруулж сургасан. Ажлын байран дах үйлдвэрлэлийн дадлага, сургалтыг аж ахуй нэгжүүдэд явуулан 60 иргэнийг хамруулан ажлын байраар бүрэн  хангаж ажилласан.

25.0

21.

2.1.3. Дүүргийн нутаг дэвсгэрт  ажлын байр шинээр бий болгох асуудлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

НХХ, ХХ

Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд аж ахуйн нэгж,  байгууллага  хувь иргэний бий болгосон  3245 байнгын болон улирлын  ажлын шинэ байрыг бүртгэж,  мэдээллийг Засгийн газрын  ejob.mn вэб сайтад шивж оруулаад байна. Дүүргийн  Засаг даргын 2013 оны 438  дугаар  захирамжаар байгуулагдсан салбар зөвлөл хуралдан жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх зээлд хамрагдах иргэдийн төслүүдийг авч хэлэлцэн шийдвэрлэж шинээр ажлын байр нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажилласан. Мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 8 дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэн шинээр ажлын байр бий болгон ажилласан.

25.0

22.

2.1.4. Ахмад насны болон нийгмийн эмзэг бүлгийн иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эхчүүдэд амьдрах орчноо сайжруулах, байгаль орчноо нөхөн сэргээх ногоон ажлын байр бий болгох, хамтарч ажиллах боломжийг бүрдүүлнэ.

НХХ, НХҮХ,

Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох болон нийгэмшүүлэх зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах үйлчилгээнд  дүүргийн 40-өөс дээш насны 1500 гаруй ажилгүй иргэнд  ганцаарчлан, утсаар, хэсэг бүлгээр  зөвлөгөө мэдээлэл өгч, 336 иргэнийг  ажил мэргэжилтэй болгох хөтөлбөрүүдэд хамруулсан. Нийгмийн эмзэг бүлгийн иргэдийг бичиг баримтжуулан, ажилд орох,  нэн шаардлагатай хувцас, эрүүл мэндийн үзлэг, халуун ус болон үс засуулах үйлчилгээг үзүүлэн  251 иргэнийг хамруулсан.  Ахмад настны     хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг дүүргийн хэмжээнд хэрэгжүүлэн,  мэргэжлийн өндөр ур чадвар, дадлага туршлагатай 50  ахмад настануудаар 65 аж ахуй  нэгжийн 2000 орчим хүнд зөвлөгөө мэдээлэл, сургалт    зохион байгуулж түр ажлын байранд  хамруулсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэн,  нийт 373  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг  мэдээ мэдээллээр хангаж, хөдөлмөрлөх боломжтой 28 иргэнийг ажилд зуучлан оруулж байнгын тогтвортой ажлын байраар хангасан. Мэргэжил эзэмших сургалтанд 81 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг  хамруулсан.  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрийн хүрээнд 141 төсөл хүлээн авч 63 иргэний төсөл шалгаран 80.0 сая төгрөгийн  санхүүжилт олгож 80 байнгын тогтмол шинэ ажлын байр бий болсон. Ногоон ажлын байр бий болгон байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор  45 иргэнийг  24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хустайн амны 3 га газарт хар модны суулгац тариулсан.  Энэ ажилд өрх толгойлсон 6 эмэгтэй хамрагдсан. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрны гадна талбайн ногоон байгууламжийн цэцэрлэгчээр 3 эмэгтэйг гурван сарын хугацаанд ажиллуулсан. 29 дүгээр  хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн талбайг зүлэгжүүлэхэд хөгжлийн бэрхшээлтэй 5 иргэнийг ажиллуулсан.

25.0

23.

2.1.5. Нийгмийн халамжийн үйлчилгээг ядуурлыг бууруулах зорилттой уялдуулж нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай зорилтот бүлэгт чиглүүлэх, халамжийн ажилтнуудын ажлын арга барилыг шинэчлэж, нийгмийн халамж шаардлагатай өрх иргэдэд хүрч үйлчилнэ.

НХҮХ

 Зорилтот бүлгийн иргэдийг нийгмийн халамжийн үйлчилгээнд  хамруулж, тэднийг нийгэмшүүлж, тэдэнд хөдөлмөрлөж амьдрах чадвар, итгэл үнэмшил  бий болгох зорилгоор  хувийн хэвшил аж ахуй нэгж байгууллагуудтай  гэрээ байгуулан хамтран ажиллаж  зорилтот бүлгийн иргэдийг сургалтанд хамруулсан. Хороодод ажиллаж байгаа  мэргэжилтэн,   хэсгийн ахлагч,  Амьжиргаа дэмжих зөвлөлийн гишүүдэд  нийгмийн хамгааллын болон бусад холбогдох хууль, иргэдийн  амьдралын  нөхцлийг судлах,  мэдээлэл зөвөлгөө өгөх  талаар сургалт зохион байгуулсан. Хороо хариуцсан  халамжийн мэргэжилтнүүдийн ажлын байрны тодорхойлтонд  нийгмийн халамжинд хамрагдах өрх, иргэний тоо  болон хэрэгцээний судалгаа гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх, нийгмийн халамжинд хамрагдах өрх, иргэний нөхцөл байдлыг үнэлж, хөгжлийн төлөвлөгөөг тухайн өрх, иргэнтэй хамтран хийж  хэрэгжүүлэхийг тусгаж өгсөн. Судалгааг оновчтой гаргаснаар нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай зорилтот бүлгийн    айл  өрх, иргэд  халамжийн  үйлчилгээндээ хамрагдана.

25.0

24.

2.1.6. Нийгмийн даатгалын хууль тогтоомжийг иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад сурталчлах, нийгмийн даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлэх талаар ажил зохион байгуулж, тэтгэврийн даатгалыг нөхөн авах иргэдэд мэдээлэл өгч хамруулна.

НДХ

Дүүргийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг боловч Нийгмийн даатгалд хамрагдаагүй байсан 365 ажил олгогчийн 560 гаруй иргэдийг нийгмийн даатгалын заавал даатгалд, 1717 иргэнийг сайн дурын нийгмийн даатгалд шинээр хамруулсан. Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг сурталчлах ажлын хүрээнд 32 хороодын зохион байгуулагч нарыг байлцуулан хороодын тодорхойлолтыг газар дээр нь олгож иргэд хөдөлмөрчдөд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж ажилласан ба нийт 39000 иргэний материал хүлээн авч 2,1 тэрбум төгрөгийн хуримтлалыг нийгмийн даатгалын санд оруулан ажилласан.

25.0

2.2.  Эрүүл мэнд, биеийн тамирын чиглэлээр

25.

2.2.1. Эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай болгож, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулж материаллаг баазыг нэмэгдүүлнэ.

НХХ, ЭМН

2013 онд  эрүүл мэндийн байгууллагуудад  166,1 сая   төгрөгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдсэн. Тодруулбал : Нэгдсэн эмнэлэгт 16,3 сая, Хүүхдийн сувилалд 0.2 сая, Эрүүл мэндийн нэгдэлд 101,5 сая , Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 60,6 сая төгрөгийн  тоног төхөөрөмжийг тус тус нийлүүлсэн. АХБ-ны санхүүүжилтээр 22–р хорооны “Одонт Манал” ӨЭМТ \13 төрлийн үзүүлэлт үзэх\, 23-р хорооны “Гурван жаргал хайрхан” ӨЭМТ \6 төрлийн үзүүлэлт үзэх\ лабораторийн тоног төхөөрөмжтэй болсон бөгөөд лаборантын мэргэжлээр сувилагч нараа сургаж шинжилгээ хийх бэлтгэлээ хангаад байна.  Физик болон нөхөн сэргээх эмчилгээнд давхардсан тоогоор 4380 хүн хамрагдлаа. Пульсоксиметрийн шинжилгээг амьсгалын дутагдалтай 198 хүнд хийж хүчилтөрөгчийн дутагдлыг тодорхойллоо. Өрхийн эрүүл мэндийн төвүүд Хэвлийн хөндийн эхо баримжаа олгох 1 сарын сургалтанд 15 эмчийг хамруулан Өрхийн эрүүл мэндийн төвд ЭХО-гийн шинжилгээг хийдэг болсоноор иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээ ойртож, чирэгдэл багасч байна. Энэ хугацаанд өрхийн эмч нар 459 хүнийг ЭХО-ийн шинжилгээгээр оношлосон байна. Анхан шатны тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ӨЭМТөв бүр 1-2 эмч, сувилагчийг ЭКГ аппарат ажиллуулах сургалтанд хамруулан, шаардлагатай  305 хүнд  ЭКГ бичлэг хийсэн. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 300 хүний ортой II шатлалын олон улсын жишигт нийцсэн эмнэлэг барих газрын асуудлыг шийдвэрлэсэн.

22.5

26.

2.2.2. Зонхилон тохиолдох халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулна.

НХХ, ЭМН

Халдварт бус өвчний эрт илрүүлгийн үзлэгт зорилтот бүлгийн 16534 хүн буюу 27.1 %-ийг хамрууулав. 30-аас дээш насны 217 эмэгтэйчүүдийг /умайн хүзүүний өмөн, хөхний хавдар/-ын шинжилгээнд, 45-аас дээш насны 657 хүнийг артерийн даралт ихсэх, 190  хүнийг чихрийн шижингийн  хэв шинжийн үзлэгт тус тус хамруулсан. 2013 онд нийслэлийн “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-аар 91, 110, 156-р цэцэрлэгүүд, “Эрүүл мэндийг дээдлэгч өрх”-өөр 3 өрх, “Эрүүл мэндийг дээдлэгч иргэн”-ээр 5 иргэн тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. “Эрүүл мэндэд иргэн таны оролцоо” нээлттэй хэлэлцүүлгийг 350 иргэнийг хамруулан зохион байгуулсан. “Эрүүл хүн их амжилт” нээлттэй өдөрлөгийг  2013 оны 04 дүгээр сарын 20-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулж хийн дасгалын  1000 хүний үзүүлбэрийг иргэдэд үзүүллээ. 2013 оны 04–р сарын 21-нд Ази фарма ХХК-тай хамтран 500 орчим иргэнийг нарийн мэргэжлийн эмч нарын үнэ төлбөргүй үзлэгт хамруулсан байна.

25.0

27.

2.2.3. Цахим бүртгэлийг хэрэгжүүлэн, хүн амд чирэгдэлгүй, товлолт үйлчилгээг нэвтрүүлнэ.

ЭМН

ЭМН, салбар амбулаториуд товлолт үйлчилгээ болон хүлээгдлийг багасгах зорилгоор 49 кабинетын үзлэгийг цахимаар бүртгэн давхардсан тоогоор 128909 хүнд үйлчилгээг үзүүлсэн байна. Эрүүл мэндийн нэгдэл болон салбар амбулаториудын цахим программ тус тусдаа сервер үүсгэн ажилладаг байсныг нэгдсэн нэг сервертэй болгосон. Нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгийг Medsoft программаас шууд Health Info программ руу бүрэн хөрвүүлдэг болсон. ЭМН-ийн харьяа ӨЭМТөвүүд ЭМН болон салбар амбулаториуд руу онлайнаар нарийн мэргэжлийн үзлэгийн цаг болон лабораторийн шинжилгээний дугаар авах боломжтой боллоо. Цахим бүртгэлийн хэсэгт шинээр тек хийж, дараалал тогтоох машин суурилуулснаар цахим бүртгэлээр үйлчлүүлэх иргэд эмх замбараатай тохь тухтай байх боломжтой болов. Өрхийн эрүүл мэндийн төвүүд сэтгэлд нийцсэн 8 үйлчилгээг / угтах үйлчилгээ, лавлах үйлчилгээ, эргэх үйлчилгээ, зөвлөх үйлчилгээ, оношлох үйлчилгээ, эмчлэх үйлчилгээ, сувилах үйлчилгээ, хөнгөвчлөх эмчилгээ /тус тус  нэвтрүүлэн ажиллаж байна.

25.0

28.

2.2.4. Эмнэлгийн эмч,  мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулна.

ЭМН

Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран 10 удаагийн зайн сургалтыг зохион байгуулж давхардсан тоогоор 200 орчим эмч сувилагчийг хамруулан  мэргэжил мэдлэгийг нь дээшлүүлсэн. Эрүүл мэндийн хөгжлийн төв болон Чингэлтэй Эрүүл мэндийн нэгдэл, Архангай, Төв, Сүхбаатар, Говь-Алтай аймгуудын нэгдсэн эмнэлэгүүдтэй  улирал бүр холбогдон туршлага, мэдээлэл солилцож байна. Эмч, эмнэлэгийн мэргэжилтэнгүүд байнгын сургалтанд хамрагдаж багц цагийн биелэлт хангалттай /эмч 96.6%, сувилагч 100%/ биелүүлсэн. Мөн эмч, сувилагч нарт хуваарийн дагуу мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдаж байна. Тухайлбал Сэхээн амьлуулах тусламж, үйлчилгээ, уушгины хатгаа өвчний орчин үеийн оношлогоо, эмчилгээ, эмнэлгийн мэргэжилтний харьцаа хандалага, ёс зүй, удирдах ажилтаны арга барил, хүүхдийн зарим өвчний оношлогоо, эмчилгээний  талаар багш, мэргэжилтнүүд урьж сургалтууд явуулсан. Нийт 9 эмч 2 сувилагч мэргэжлийн “Тэргүүлэх” болон “Ахлах” зэргийн шалгалтанд орж амжилттай хамгаалсан. Хүүхдийн клиник 41 дүгээр сувиллын 6 сувилагчийг ӨМӨЗО-ны Хараат эмнэлгийн туршлага судлуулан 3 багц цагийн сургалтанд хамруулсан. Өрхийн эрүүл мэндийн төвүүд сургууль, цэцэрлэгийн  эмч нарт албан хэрэг хөтлөлт, халдварт бус өвчин, хүүхдийн өвчлөл сэдвээр 11 удаагийн сургалт явуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн.

25.0

29.

2.2.5. Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар “Эрүүл мэндийн хөгжил-4” төслийн хүрээнд дүүргийн жишиг эмнэлэг байгуулна.

НХХ, НЭ

Эрүүл мэндийн яамны Эрүүл Мэндийн салбарын хөгжил-4 төслийн удирдлагууд олон улсын стандартад нийцсэн жишиг эмнэлгийн асуудлаар дүүргийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, товч танилцуулга хийж санал бодлоо солилцсон. Зураг төсөв боловсруулах сонгон шалгаруулалтыг зарлаж үнэлгээ хийгдэж байна.

25.0

30.

2.2.6. Иргэдийн  биеийн тамир, спортоор хичээллэх нөхцлийг бүрдүүлэн бие бялдрын чийрэгжүүлэлтийн түвшинг дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

БТСХ

Дүүргийн Засаг даргын 2013 оны 96 дугаар захирамжаар “Хүн амын бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил”-ыг дүүргийн хэмжээнд зохион байгуулан сорилын программд нийт 40591 иргэний судалгааг оруулж хамруулсан. Тайлангийн хугацаанд давхардсан тоогоор 1031 байгууллагын 57.6 мянган иргэнийг хамруулан 60 гаруй  биеийн тамирын уралдаан тэмцээнийг зохион байгуулсан. 2013 онд  сургалт семинар,  зөвлөгөөнийг 6 удаа зохион байгуулж, 231 байгууллагын 1002 хүн 700 хүний суудалтай спорт цогцолборын барилга угсралтын ажил - 98%, дотор заслын ажил - 80%, гадна инженерийн шугам сүлжээний ажил - 70%   хийгдэж байна. Дүүргийн ИТХТ-ийн 2013 оны А/113 дугаар тогтоолоор Усан спорт сургалтын төвийн бүтэц орон тоо, ажиллах журмыг баталсан.  Усан спорт сургалтын төвийн барилгыг 12-р сарын 1-нд ашиглалтанд өгөхөөр "Эбо сервис" ХХК Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газартай гэрээ байгуулан барилгын дотоод заслын ажлыг гүйцэтгэж байна.

 

25.0

2.3. Боловсролын талаар

31.

2.3.1. Улсын болон хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих замаар ерөнхий боловсролын сургуулийн тоог нэмэгдүүлэн хичээллэх ээлжийн тоог бууруулж, анги дүүргэлтийн стандартыг мөрдүүлэх ажлыг үе шаттайгаар шийдвэрлэнэ.

НХХ, БХ

Тахилтын ам, Баянголын аманд ерөнхий боловсролын 640 хүүхдийн суудалтай 122, 123 дугаар сургуулиуд шинээр байгуулагдсанаар 2013-2014 оны хичээлийн жилд 1341 хүүхэд хамрагдан суралцаж байна. 2 сургуулийн өргөтгөл, 100 хүүхдийн дотуур байр, шинээр 8 сургууль барих газрын байршлыг нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын 2013 оны төлөвлөгөөнд тусган шийдвэрлэсэн байна. 104 дүгээр сургуулийн өргөтгөлийн ажлын зураг төсвийн ажил хийгдэж байна.

22.5

32.

2.3.2. Улсын болон хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих замаар сургуулийн өмнөх насны хүүхдийг цэцэрлэгт бүрэн хамруулах асуудлыг шийдвэрлэнэ.

НХХ, БХ

2013-2014 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын төрийн өмчийн 37, төрийн бус өмчийн 38 байгууллагад 15833 хүүхэд хамрагдаж байгаа нь нийт цэцэрлэгт хамрагдах хүүхдийн 75,4 хувийг эзэлж байна. Дүүргийн Засаг даргын 2013 оны 365 дугаар захирамжаар 4, 7, 22, 26, 28 дугаар хороодод 6 цэцэрлэгийн газрын байршлыг шийдвэрлэсэн. 18, 21, 32 дугаар хороонд тус бүр 100 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгыг Дэлхийн банкны хөрөнгө оруулалттайгаар барихаар тэндер зарлагдах шатандаа явж байна. 4, 7, 8, 20, 25, 22, 11 дүгээр хороодод баригдах цэцэрлэгийн барилгын зураг төсвийн ажил хийгдэж байна.

17.5

33.

2.3.3.Сургууль, цэцэрлэгт  эрүүл аюулгүй, хүртээмжтэй  сургалтын орчинг бүрдүүлнэ.

НХХ, БХ

2013-2014 оны хичээлийн жилд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 5 сургуульд 399,5 сая, 2 цэцэрлэгт 100,0 сая, нийт 499,5 сая төгрөгийн дээвэр, сантехник, ариун цэврийн өрөөний  их засварын ажлууд хийгдсэн.
Орон нутгийн хөгжлийн сангийн 163,0 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар 42 дугаар сургуулийн хөл бөмбөгийн талбай, 80-р цэцэрлэгийн гадна талбайд бичил цэцэрлэг, 65-р сургуулийн гадна хашааг шинэчлэх ажлууд хийгдсэн. Японы хүүхдийг ивээх сангийн “Хүүхдэд ээлтэй цэцэрлэг” төслөөс 10 цэцэрлэгийн  багш хөгжлийн төвд 42,5 сая төгрөгөөр техник хэрэгсэл, ширээ сандал, ном, номын тавиур, “Дүфрэснэ готьер”-ын сангаас 80 дугаар цэцэрлэгт хүүхдийн тоглоом, зөөлөн эдлэлийг 3.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэчилсэн. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 9 цэцэрлэгийн гадна тоглоомын талбайг шинэчлэн тохижуулсан. Орон нутгийн хөгжлийн сангийн 40,0 сая төгрөгийн хөрөнгөөр 80 дугаар цэцэрлэгийн гадна талбайд ногоон байгууламж шинээр байгуулж байна. Замын хөдөлгөөний  аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд ерөнхий боловсролын 67, 76 дугаар сургуулиудын  гадна авто зам дээр хурд сааруулагч иж бүрэн  тоног төхөөрөмж, Ирээдүй цогцолбор сургуулиудын 3 дугаар бага, 1 дүгээр ахлах сургуулийн ард талын зам дээр хурд сааруулагч тус бүр шинээр тавигдсан. 

25.0

34.

2.3.4. Ерөнхий боловсролын сургуулиудын дэргэдэх хоолны газрыг өргөтгөж, хүчин чадлыг нэмэгдүүлж, баталгаатай хоол хүнсээр үйлчлэх бүх нөхцлийг бүрдүүлж үдийн цай хөтөлбөрийг чанаржуулна.

НХХ, БХ

“Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилт, үйл ажиллагааг чанаржуулах ажлын хүрээнд дүүргийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн цайны газрын хүнсний аюулгүй байдал, цэцэрлэгийн гал тогооны эрүүл ахуйн байдлыг сайжруулах зорилгоор Стандарчлал хэмжилзүйн газрын Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын хэлтэстэй хамтран ерөнхий боловсролын 15 сургууль,  33 цэцэрлэгийг хамруулан 4 дүгээр сард шалгалтыг зохион байгуулсан. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн А/140 дүгээр тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг сургууль, цэцэрлэгүүдэд “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилт, цэцэрлэгийн гал тогоо, цайны газрын эрүүл ахуйн байдал, хүнсний хангамж, эрүүл аюулгүйн байдал дээр хяналт, мониторинг хийн ажилласан.Үдийн цай хөтөлбөрийн хүрээнд  эцэг, эхийн хяналтыг тогтмолжуулж, эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор сургуулийн захирлын  тушаалаар  “Орон тооны  бус хяналтын зөвлөл”  байгуулан ажиллаж үйл ажиллагаанд тогтмол хяналт тавин ажиллаж байна.

22.5

35.

2.3.5. ЕБС-уудыг 12 жилийн сургалтын тогтолцоонд бүрэн шилжүүлж, бага, дунд боловсролын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлнэ.

НХХ, БХ

Бага, дунд боловсролын стандартыг хэрэгжүүлэн ерөнхий боловсролын сургуулийг 12 жилийн сургалтын тогтолцоонд бүрэн шилжүүлэхтэй холбогдуулан  багш нарын мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалтууд Нийслэлийн Боловсролын Газраас батлагдсан хуваарийн дагуу хийгдэж байна.  “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бага боловсролын сургалт технологи арга зүй “ төслийн хүрээнд 12 дугаар сургууль дээр 2 сарын хугацаанд туршилт явуулж амжилттай хэрэгжин, БШУЯам болон төслийн багт үнэлэгдэн улсын хэмжээнд туршлага дэлгэрүүлэхээр БШУЯ-ны төсөл хэрэгжүүлэгч сургууль болсон.

25.0

36.

2.3.6. Ерөнхий боловсролын сургуулиудыг цахимжуулах,  эцэг эх, багш, сурагчдад зориулсан мэдээллийн төвүүд,  суралцагчдын амьдрах ухаан, харилцааны ур чадвар, сэтгэн бодох, өөрийгөө илэрхийлэх чадварыг бүрдүүлэх “book cafe”-г байгуулна.

НХХ, БХ

Ерөнхий боловсролын 19 сургууль интернетэд холбогдсоноор нийт сургуулиудын 70 хувь, цэцэрлэгүүдийн 68 хувь нь суурин интернетэд, 32 хувь нь утасгүй интернетэд холбогдсон. Сургууль, цэцэрлэгүүд байгууллагынхаа  үйл ажиллагааг сурталчлах, таниулах, багш эцэг эхчүүд, суралцагчдад нээлттэй байх  зорилгоор “facebook”, “blog” нээн ажиллуулж, түүгээр дамжуулан мэдээллийг нийтэд ил тод, түргэн шуурхай ажиллуулж байна. 

17.5

37.

2.3.7. Төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг бүх талаар дэмжиж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангана.

НХХ, БХ

Дүүргийн хэмжээнд 2013-2014 оны хичээлийн жилд 23 төрийн бус өмчийн цэцэрлэг шинээр байгуулагдан, 38 цэцэрлэг, 8 сургууль үйл ажиллагаа явуулж байна.  Дүүргийн Засаг даргын 2013 оны 192 дугаар захирамжийн дагуу төрийн болон төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгүүдийн багш удирдах ажилтнуудын төлөөлөл 1000 багш нарын “Боловсролын шинэчлэлд хамтдаа”  сэдэвт уулзалтыг 5-р сарын 16-ны өдөр МҮЭСТОрдонд зохион байгуулсан. Дүүргийн Засаг даргын 117 дугаар захирамжийн дагуу “Төгсөлтийн баяр” сарын аяныг ерөнхий боловсролын сургуулиудын төгсөх ангийн сурагчдын дунд зохион байгуулж, бүтээлч ажлаар  “Гэрэлт–Ирээдүй” дунд сургууль шалгарч Засаг даргын өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан.

22.5

38.

2.3.8. Гэгээрэл хөгжлийн төвийг бие даасан ажлын байртай болгож, Гэгээрэл хөгжлийн төвийн үйл ажиллагааг албан  бус боловсролын үйлчилгээнээс иргэн бүрт хүрч үйлчлэх “Насан туршийн боловсролын төв” болгон өргөжүүлнэ.

НХХ, ГХТ

Орон нутгийн төсвийн тодотголоор 9.5 сая төгрөгийн санхүүжилтээр Гэгээрэл хөгжлийн төвийн газрыг хашаажуулах ажлыг гүйцэтгэгч байгууллагатай гэрээ байгуулсан боловч тус төвийн газар нь цэвэр бохир усны хамгаалалтын бүсэд орсны улмаас хашаажуулах ажил зогсоод байна. Албан бус боловсролын Гэгээрэл хөгжлийн төвд 2013-2014 оны хичээлийн жилд боловсрол нөхөн олгох сургалтанд 12, 76 дугаар сургууль дээр шинээр нэг анги нээн хичээллүүлж, бага боловсролд 112, суурь боловсролд 53 хүүхэд нийт 165 хүүхэд суралцаж байна. Насан туршийн боловсролын үндэсний төвөөс иргэдийн дунд боловсролын болон суралцах хэрэгцээг тандах судалгааг дүүргийн хэмжээнд 15-аас дээш насны 187980 иргэний 3% буюу 5276 иргэнийг хамруулав.

22.5

2.4. Соёл, урлагийн чиглэлээр

39.

2.4.1. Иргэдийн нийтийн соёлыг дээшлүүлэх, хэвшүүлэх ажлыг зохион байгуулна.

НХХ

Дүүргийн Засаг даргын 2013 оны 29 дүгээр захирамжаар  цэцэрлэг, сургуулийн бага нас, дунд нас, ахлах нас гэсэн ангиллаар ”Уран жиргээ – 2013 ” уран уншлагын уралдааныг амжилттай зохион байгууллаа. Тус уралдаанд нийт 15 цэцэрлэгийн 43 багачууд  Ерөнхий боловсролын 20 сургуулийн 100 гаруй хүүхэд, багачууд оролцсоноос 12 хүүхэд Нийслэлийн уралдаанд оролцох эрхийн бичиг, Засаг даргын өргөмжлөл мөнгөн шагналаар  шагнууллаа. "Авьяаслаг гэр бүл" шалгаруулах уралдааны  анхан шатны шалгаруулалтыг дүүргийн Засаг даргын 2013 оны 154 дүгээр захирамжаар 5 дугаар сарын 10-нд зохион байгуулан 23-р хорооны ардын авьяастан Юндэндоржийн гэр бүл тэмцээний 1 дүгээр байр, 2 дугаар байранд 22-р хорооны ардын авьяастан Алт-Оросоогийн гэр бүл, 3-р байрыг 21-р хорооны  Очирхандын гэр бүл тус тус эзэллээ. Гэр хорооллын хурлын заалыг ашиглан бичил номын сангийн тоог нэмэгдүүлэх зорилгоор Тайваны “Хүүхэд, гэр бүлийг дэмжих сан”-д  10, 5, 8, 7, 32 хороодод “Номын өргөө” байгуулах төслийг боловсруулан дүүргийн Засаг даргын Тамгын газрын  2013 оны 6/332 тоот албан бичгээр хүргүүлээд байна.

22.5

40.

2.4.2. Соёл, урлагийн чиглэлээр хэрэгжиж байгаа үндэсний болон дэд хөтөлбөрүүдийг чанартай хэрэгжүүлнэ.

НХХ

Улаанбаатар чуулгатай хамтран “Монгол уртын дуугаа өвлөн дэлгэрүүлье” 3 сарын сургалтанд 14 ардын авьяастанг суралцуулж байна.  Жаргалант тосгоны Соёлын ордны морин хуур, уртын дуу, бий  биелгээ, монгол хөөмий дугуйланд 62 хүүхдийг хамруулаад байна. Монголын бий биелгээ өвлүүлэх холбооны багш  Баяртай Монгол үндэсний бий биелгээ бүжгийг язгуур төрхөөр нь дүүргийн 15 сургуулийн  700 гаруй сурагчдад  зааж сургаж байна. Дүүргийн улсын өмчийн 37 цэцэрлэгийн дуу хөгжмийн багш нарыг бий биелгээ бүжгийн сургагч багш бэлтгэх 5 удаагийн сургалтанд хамруулж гарын авлага, ном, DVD зэргийг олгоод байна. Дүүргийн Засаг даргын 2013 оны 427 дугаар захирамжаар Нийслэлийн Соёл урлагийн газар, Жаргалант тосгоны соёлын ордонтой  хамтран “Хөөмийн уянга 2013”  уралдааныг 20 гаруй хөөмийчдийг хамруулан 11 дүгээр сарын 08-ны өдөр 2 насны ангиллаар зохион байгууллаа.

22.5

41.

2.4.3. Дүүргийн соёл, урлагийн наадмыг 2 жил тутам зохион байгуулна

НХХ

Бид Сонгинохайрханчууд” урлагийн наадмыг 2013 оны 12 сард зохион байгуулахаар удирдамжийг  боловсруулан батлуулав. 

17.5

42.

2.4.4. Дүүргийн Соёлын төвийг байгуулж иргэдэд үзүүлэх соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ.

НХХ

Дүүргийн Засаг даргын нийгмийн бодлого хариуцсан орлогчийн  2013 оны 2/851 тоотоор УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Аялал жуучлалын сайд, нийслэлийн Соёл урлагийн газрын дарга нарт дүүргийн Соёлын ордон бариулах газрын захирамж болон холбогдох бичиг баримтыг хавсарган хүргүүллээ.  

7.5

2.5. Хүүхэд, залуучуудын талаар

43.

2.5.1. Хүүхэд хөгжлийн төв байгуулж үйл ажиллагааг нь жигдрүүлнэ.

НХХ

Дүүргийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр  захирамжаар Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн бүтэц орон тоог баталсан.   Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв  12 ажилтантайгаар  үйл ажиллагаагаа  явуулж байна. Дүүргийн Засаг даргын 2013 оны 365 дугаар захирамжаар 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт төвийн байр барих 0,025 га газрыг шийдвэрлэсэн.

25.0

44.

2.5.2. Гэр бүлийн хөгжлийг дэмжих, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна. 

НХХ, ХГБХТ

Нийслэлийн Нийгмийн халамжийн  үйлчилгээний газар,  РР ТV–тэй хамтран орон гэргүй, амьдрал хүнд сургууль завсардсан, тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр эрхлэгч хүүхэдтэй 8 өрхийн амьжиргааг дэмжих, аж ахуйн нэгж байгууллагын нийгмийн хариуцлагыг сайжруулах, нийгмийн зүгээс дэмжлэг үзүүлэх нөхцлийг бүрдүүлэх  зорилгоор “Өөрчлөлт” бодит нэвтрүүлгийг зохион байгуулж байна. Мөн ТҮ-9 телевизтэй хамтран “Мөрөөдөл биелдэг юм” телевизийн нэвтрүүлгийг зохион байгуулж байна. “Гэр бүлийн үнэ цэнэ” хэлэлцүүлгийг хороодын ИНХ-ын дарга , Засаг дарга, нийгмийн ажилтнууд, иргэдийн төлөөллийн дунд зохион байгууллаа. Уг хэлэлцүүлгийг зохион байгуулахад нийт 1,6 сая төгрөгийг  зарцуулсан. Холт Олон Улсын хүүхдийн төлөө  байгууллагаас  дүүрэгт “Түр хамгаалах байр” байр барихаар харилцан тохирсон.  Түр байрлуулан асрамжлах үйлчилгээг Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй 2013.01.01-ны өдрөөс эхлэн гэрээлэн ажиллаж байна. Тайлант хугацаанд нийт 11 иргэн хамрагдсан. “Үндэсний өгөх өдөр”-ийг Засаг даргын санаачилгаар бусад дүүргүүдийг уриалан өргөн хүрээтэйгээр тэмдэглэн өнгөрүүллээ. Нээлтийн ажиллагаанд  дүүргийн удирдлага, БНСУ-ын Тэжон дүүргийн төлөөлөгчид болон дүүргийн иргэд хөдөлмөрчид оролцов. Үйл ажиллагааны үеэр эмзэг бүлгийн өрхийн 70 хүүхдэд дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл бэлэглэсэн. “Өгөх өдөр” Тамгын газрын төрийн албан хаагчид цалингаасаа хандив өргөн  дүүргийн нутаг дэвсгэрийн 50 гаруй усан сангаар  иргэдэд үнэгүй ус түгээсэн байна. Жаргалант тосгоны Соёлын төвийн дугуйлангийн хүүхдүүд урлагийн тоглолт үзүүлж, эмнэлгийн анхан шатны үзлэг, оношилгоо хийн, цугласан хүмүүст халуун аарцаар үйлчлэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулав. Нийт 40.8 сая төгрөгийн өглөгийг иргэддээ өгсөн болно.

25.0

45.

2.5.3. Хүнд нөхцөлд байгаа хүүхэд болон  эмзэг бүлгийн хүүхэд, залуучуудад нийгмийн ажлын үйлчилгээг хүргэнэ.

НХХ, ХГБХТ

Хүнд нөхцөлд байгаа 85 иргэнд  кейс нээн шаардлагатай тусламж үйлчилгээг хүргэн ажиллалаа. Нөхцөл байдлын үнэлгээг 85 гэр бүлд хийж, 20 хүүхдийг асрамж, сувилалын газар асруулж, 8 хүүхдийг гэр бүлд эргэн нэгтгэж, 57 хүүхдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоосон байна. Хүүхэд хамгаалал, нөлөөллийн төслийг Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагатай хамтран Толгойт бүсийн 8 хороонд хэрэгжүүлж байна. Нийт 200 өрхөд нийгмийн ажил үйлчилгээг хүргэн ажиллаж байна. Гэр оронгүй иргэн, түүний гэр бүлийн гишүүдийн амьдрах итгэлийг нэмэгдүүлэх, нийгэмшүүлэх, бичиг баримтжуулах, түр хоноглох байранд байрлуулах үйлчилгээг “Мон Харбор” ТББ -тай гэрээлэн ажиллаж байна. Эмзэг бүлгийн хүүхдийг олж илрүүлэх, цаашид хандлагыг өөрчлөх, төлөвшүүлэх, холбон зуучлах, нөлөөллийн ажлуудыг дэс дараатайгаар зохион байгуулах зорилгоор эрсдэлт бүлгийн хүүхдүүдийн судалгааг гаргасан. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны А/162 дугаар тогтоолоор гэмт хэргийн гэрч, хохирогч хүүхдийн эрх ашгийг хамгаалж, байцаан шийтгэх үйл ажиллагаанд оролцож байгаа насанд хүрээгүй хүмүүсийн эрхийг хүндэтгэх, тэдэнд нийгэм, эрх зүйн туслалцаа үзүүлэх дүүргийн “Хүүхдийн хууль зүйн хороо”-г байгуулаад байна.

25.0

46.

2.5.4. Хүүхэд, залуучуудыг аливаа эрсдэл, хорт зуршил, осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулна.

НХХ, ХГБХТ, ЦХ I, II, МХХ

Ерөнхий боловсролын сургууль, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэстэй хамтран архи тамхины хор уршгийг таниулах, хорт  зуршлаас урьдчилан сэргийлэх сургалтыг 620 сурагчдад  зохион байгуулсан. Интернет кафе, цахим тоглоомын газрын үйлчилгээг зохицуулах нийтлэг журмыг боловсруулан интернэт, цахим  тоглоомын газрын эзэдтэй уулзан хэлэлцүүлэг зохион байгуулсан. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран ерөнхий боловсролын сургуулиудын 10-р ангиудын дунд Хар тамхи, мансуурал, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр “ДЭВЖЭЭ” тэмцээн зохион байгуулав.

22.5

47.

2.5.5. Нийгмийн ажилтнуудыг мэргэшүүлэх, чадваржуулах ажлыг зохион байгуулна.

 

НХХ, ХГБХТ

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоотой хамтран 6 хорооны  нийгмийн ажилтан, халамжийн мэргэжилтэн, өрхийн  эмч  нарын дунд  “Хөгжлийн бэрхшээлийг ойлгох нь” сургалтыг 2-р сарын 4-ний өдөр зохион байгууллаа.  Хороодын нийгмийн ажилтнуудын олон нийттэй ажиллах нийгмийн ажлын арга зүй, онолын мэдлэгийг  бататгах зорилго бүхий “Нийгмийн ажил”  сэдэвт сургалтыг 2 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулав. “Өрхийн сургалт үнэлгээ” сургалтыг хороодын нийгмийн ажилтнуудад 5-р сарын 4-ны өдөр зохион байгуулсан. Нийгмийн ажилтнуудын дунд “Гэр бүлийн үнэ цэнэ” илтгэлийн уралдааныг зохион байгуулсан.  Толгойт бүсийн хороодод /1-5, 20, 22, 32/ Дэлхийн зөн Монгол ТОНХХ-тэй хамтран  хамтарсан багийг чадавхижуулах  сургалтыг 4 удаа зохион байгуулсан. ДЗМОУБ-ын ТОНХХ-тэй хамтран 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хорооны болон сургуулийн нийгмийн ажилтнуудыг мэргэжлийн хувьд онол арга зүйн чиглэлээр сургаж чадваржуулах зорилгоор  “Кейс менежмэнт”,  “Кейс илрүүлэлт хийх арга зам”, “зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.

22.5

Гурав. Иргэдийн ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлнэ.
3.1.  Дэд бүтцийн талаар

48.

3.1.1. Дүүргийн нутаг дэвсгэрийн орон сууцны хуучин барилгуудын инженерийн шугам сүлжээг сайжруулна.

ДБТХ

13 дугаар хорооны 11 дүгээр байрны оруулгын 50у/м 5 хос шугам. 12, 13, 14 дүгээр хорооны орон сууцны   5,11,12,13, 14  дүгээр  байрны   хэрэгцээний  халуун усны  дотор системийн   ф 32-Ф100 мм 103 у/м шугамыг хэсэгчлэн, 112-р цэцэрлэгээс контор хүртэлх хэрэгцээний  халуун, хүйтэн усны  ф 50 мм 60 у/м гадна  шугам, 19 дүгээр хорооны 21 дүгээр хорооллын орон сууцны халаалтыг сайжруулах зорилгоор Ф50-Ф150мм 731,4 у/м шугам, 15 дугаар хорооны 19,20 дугаар байрны дундах Ф80-Ф100мм 240 у/м шугам, 18-р хорооны угсармалын 7 дугаар байрнаас 5, 12 дугаар байр хүртэл гадна дулаан, ус хангамжийн шугамыг  тус тус шинэчлэн сольсон. 21-р хороо Жаргалант тосгоны Захирагчийн ажлын албаны гаднах 173 у/м шугам сүлжээний шинэчлэлтийг “Бөртө” ХХК 58,0 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн. Ханын материалын бохирын шугамын өргөтгөл шинэчлэлийн ажлыг “Бумбод” ХХК хийж гүйцэтгэсэн.

22.5

49.

3.1.2. Орон сууцны хорооллын байрны дээвэр болон цахилгаан шатыг үе шаттайгаар засварлаж шинэчилнэ.

ДБТХ

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар нийт 18 орон сууцны 15181 м2 талбайн дээврийн засварыг  844,8 сая төгрөгийн төсөвт өртгөөр гүйцэтгэн, 2 орон сууцны 2 цахилгаан шатыг 81.0 сая төгрөгийн төсөвт өртгөөр шинээр угсарсан.

22.5

50.

3.1.3. Замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг дээшлүүлэх зорилгоор авто замуудыг шинээр барих, авто замын өргөтгөл хийх ажлыг зохион байгуулах, зам засварын ажлын чанарыг сайжруулна.

ДБТХ

Дүүргийн нутаг дэвсгэрт 43,4 км замын өргөтгөл шинэчлэлтийг улс, нийслэл, замын сангийн хөрөнгө оруулалтын 11,4 тэрбум төгрөгөөр,  3000 м2 талбайн авто замын /нөхөөс гагнаас/ урсгал засварын ажлыг 141.0 сая төгрөгийн төсөвт өртгөөр хийж гүйцэтгэсэн.

22.5

51.

3.1.4. Ард Аюушийн гудамжийг Үйлдвэрчний эвлэлийн гудамжтай холбох 3.1 км замыг гүүрийн хамт барина

ДБТХ, ӨГХА

Баянгол дүүргийн 3 дугаар хорооллын Ард Аюушийн гудамжийг дүүргийн 23, 30, 31 дүгээр хороодын нутаг дэвсгэрээр дамжуулан 19, 27 дүгээр хороодын нутаг дэвсгэр дэх Үйлдвэрчний эвлэлийн гудамжтай холбох 3,1 км авто зам, 6 гүүрийн хамт баригдах авто замын трасст орсон 229 нэгж талбар, 100 байшингийн хөрөнгийн үнэлгээ, хөрөнгийн бүтэц, ангилалд судалгаа, үнэлгээ хийх ажлууд урд жилүүдэд хийгдсэн. 2014 онд Засгийн газраас хэрэгжүүлж  буй  “Гудамж” төслийн хүрээнд авто замын ажлыг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөөд байна.

-

52.

3.1.5. Ашиглалтын шаардлага хангахгүй хуучин орон сууцны барилгуудын газрын эрхийг бүртгэлжүүлж, оршин суугчдын оролцоотойгоор дахин төлөвлөлт хийж барилгажуулах ажлыг концессын гэрээгээр хийж гүйцэтгэнэ.

ДБТХ, ЭЗТХ

19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 3-48 айлын байрыг буулгаж, барилгын ажлыг  “Номтын-ам” ХХК гүйцэтгэж байна. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт 1/1017 дугаар албан бичгээр  уламжилж, “Цэргийн хотхон”  орон сууцны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу орон сууцжуулах ажил 20 дугаар  хорооны Хуучин цэргийн хотхоны дан байруудын айл өрхийн 80%-нь зөвшөөрсөнөөр уг газарт Чогсэрд-ХХК хашаа татаж, улаан шугам тавих ажил хийгдсэн.

12.5

53.

3.1.6. Иргэдийг хямд үнэтэй орон сууц, амины орон сууцаар хангахад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллана.

ДБТХ, ЭЗТХ

Нийслэлийн гэр хороолол, орон сууцжуулах төсөлтэй хамтран гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар 10 хорооны /1, 2, 3, 4, 8, 23, 24, 25, 26, 27/ 5866 өрхийг хамруулан судалгаа явуулахад өмчлөл, эзэмшлийн газраа орон сууцаар солих-37.3%,  инженерийн шугам, сүлжээ татуулах-31.8%, худалдах-2,7%, шийдээгүй-20.6%, хариулаагүй-7.7% гэсэн дүн гарсан байна. 30 дугаар хорооны Хилчин хотхон орчмын 120 өрхийг Инженерийн шугам сүлжээнд холбох ажлыг улсын төсвийн  5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр АТМОР ХХК гүйцэтгэж байна

7.5

54.

3.1.7. Гэр хорооллын өрхийн усны хүрэлцээ, хангамжийг сайжруулна.

ДБТХ

Орон нутгийн хөгжлийн сангийн болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 6 хорооны 6 байршилд усан сан, 2 байршилд гүний худаг, олон улсын байгууллагын тусламжаар 1 байршилд усан сан тус тус баригдсан.

22.5

55.

3.1.8. Гэр хорооллын эрчим хүчинд холбогдоогүй айл өрхийг шинээр холбож, шаардлагатай газруудад хүчдлийг сайжруулна.

ДБТХ

6 хороонд цахилгаан дамжуулах агаарын шугам шинээр татах болон дэд станц барих ажил хийгдсэн. 

 

22.5

56.

3.1.9. Баянхошуу, Орбит, Толгойтод орчимд орчин үеийн дэвшилтэт технологи бүхий дулааны станц, бохир усны гол шугамыг барих ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

ДБТХ,  ЭЗТХ

Хугацаа болоогүй

-

57.

3.1.10. Гэр хороолол болон шинээр баригдах хороололд ахуйн үйлчилгээний цогцолбор барилга барина.

ДБТХ

2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Орбитын 1 дүгээр гудамжны 4 тоотод  иргэн Д.Даваа өөрийн хөрөнгөөр барилга барьж халуун ус,  сауны зориулалтаар үйлчилгээ үзүүлэх хүсэлт ирүүлснийг дэмжин ажиллаж байна. НҮБ-ын “Хабитат” төслийн хүрээнд 30, 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ахуй үйлчилгээний цогцолбор баригдаж ашиглалтанд орсон.

12.5

58.

3.1.11. Иргэдэд үйлчлэх нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авна.

ДБТХ

Тахилтын чиглэлд том оврын 9 автобус /том оврын автобус үйлчилдэггүй байсан/, Баруун салаанаас Баянхошуу хойгуур ажлын өдөр 13 /урд нь 9 автобустай байсан/, урдуур 6, амралтын өдөр 4 том оврын автобус шугамаа уртасган Наран туул зах хүртэл үйлчилж байна. Зүүн салааны чиглэлд том оврын автобусны  1 ээлжийн үйлчилгээг 2 ээлж болгож нийтийн тээврийн том оврын автобусны тоог нэмэгдүүлсэн.

25.0

59.

3.1.12. Саппорогийн аюулгүй тойрог дээрх олон түвшний огтлолцол барих ажлыг эхлүүлнэ.

ДБТХ

Гудамж” төслийн хүрээнд Саппорогийн тойргийг дөрвөн замын уулзвар болгох ажлын зураг, төслийг “Танил санаа” ХХК, зам барилгын ажлыг “Наранбулаг Хан” ХХК тус тус хийж гүйцэтгэсэн

 

25.0

60.

3.1.13. Толгойт Сонсголонгийн замын уулзварт барих гүүрэн гарц барих ажлыг эхлүүлнэ.

ДБТХ

Сонсголонгийн авто зам ба гүүрийн өргөтгөл шинэчлэлтийн ажлыг “Мандах-ойл” ХХК гүйцэтгэж байна.

25.0

3.2.  Тохижилтын талаар

61.

3.2.1. Иргэдийн ая тухтай амьдрах, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх зорилгоор шаардлагатай газруудад бичил цэцэрлэг, усан оргилуур, тоглоомын талбай, нийтийн бие засах газар, явган хүний зам, гүүр, гарц барина.

ДБТХ

Хүүхдийн тоглоомын талбайг Нийслэлийн хөрөнгө оруулалтын 2213.0 тэр бум төгрөгийн төсөвт өртөгөөр 14 хорооны 19 байршилд,   орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 181.8 сая төгрөгийн хөрөнгөөр  4 хорооны 4 байршилд тус тус байгуулсан. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2 хорооны 3 байршилд явган хүний замыг 48.0 сая төгрөгийн төсөвт өртөгөөр хийж гүйцэтгэсэн. 4 хорооны 4 байршилд нийтийн бие засах газар байгуулахаар гүйцэтгэгч компани шалгараад байна. 24 дүгээр хороонд явган хүний гүүр барихаар газар шорооны ажил хийгдэж байна. 26-р хорооны Алтан овоо 1-6 гудамж, Мандал овоо 24 дүгээр гудамж, Мандал овоо 30-31 дүгээр гудамжуудад “Ану холдинг”  ХХК нийтдээ 75.0 сая төгрөгийн төсөвт өртөгөөр хийж гүйцэтгэн ашиглалтанд оруулаад байна.

22.5

62.

3.2.2. Дүүргийн томоохон гудамж,  нийтийн эзэмшлийн зам талбайд тохижилт хийнэ.

ДБТХ

11 хорооны нутаг дэвсгэр дамнасан томоохон гудамж, нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилтыг нийслэлийн хөрөнгө оруулалтаар 1893.0 /тэрбум найман зуун ерэн гурван сая/ сая төгрөгийн  төсөвт өртөгөөр хийж гүйцэтгэсэн.

22.5

63.

3.2.3. Авто зам болон нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлэг, дүүргийн нутаг дэвсгэр дэх рекламны байгууламжийг орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан сайжруулан, орон сууц, гэр хорооллын гудамжны гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх замаар асалтыг 95 хувьд хүргэнэ.

ДБТХ

Москвагийн гудамжинд 300 ш, Үйлдвэрчний эвлэлийн гудамжинд 200 ш, Зүүн салааны авто замын 156 ш гэрэлтүүлгийг LED гэрлээр сольсон. Нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлгийн 47.1%-ийг LED гэрэл  эзэлж байна. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Нефтийн уулзвараас Орбит хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайд 199 сая, 13-р хорооны Залуус гудамжинд 35.6 сая, 15-р хорооны Барилгачин гудамжинд 32.4 сая төгрөгийн гэрэлтүүлгийн ажил гүйцэтгэх сонгон шалгаруулалтыг хийж, гэрээ байгуулах шатандаа байна.   Нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлэг асалтын байдалд сард 2-оос доошгүй үзлэг шалгалт явуулж байгаа ба гэрэлтүүлэгийн асалт 92-95%-тай байна.  Дүүргийн Засаг даргын 2013 оны 48 дугаар захирамжаар Москвагийн гудамжны цагаан зурвасд байрлуулсан 104, 2013 оны 445 дугаар захирамжаар дүүргийн нутаг дэвсгэрт байрлалтай стандарт бус, зөвшөөрөлгүй 48 байгууламжийг тус тус албадан буулгах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Эдгээр арга хэмжээнүүдийн зардалд нийслэлийн төсвөөс 38.0 сая, дүүргийн төсвөөс 13.6 сая төгрөгийг гарган зарцуулсан. Дүүргийн Засаг даргын 2013 оны 264 дугаар захирамжаар урьд байгуулсан гэрээгээ зөрчилгүй биелүүлж ажилласан 20 ААНБ-ын зар сурталчилгааны болон мэдээллийн байгууламжийн гэрээг сунган  2013 онд дүүргийн төсөвт 102.3 сая төгрөгийн хураамжийг төвлөрүүлсэн болно.

22.5

 

 

 

64.

3.2.4. Автозам, орон сууцны доторхи зам, нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээнд ахиц дэвшил гаргана.

ДБТХ

Дүүргийн нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн Москвагийн гудамж, Өнөр хороолол, Толгойт урдуур болон хойгуур, Таван шарын авто зам, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, дүүргийн зам, Залуус, Барилгачин, Баянхошуу, Зүүн, Баруун салаа, Тахилтын  490900 м2  авто зам, явган хүний 57420 м2 зам болон орчны түүвэр цэвэрлэгээг тогтмол  хийж  байна. Москвагийн гудамжны авто замын 1200 м2 талбайн цэвэрлэгээг 2013.05.22-ны өдрөөс эхлэн 2 ээлжээр цэвэрлэх хуваарь гарган мөрдөн ажиллаж байна.  2 ээлжээр ажиллах цэвэрлэгээнд нийт 18 гудамж талбайн үйлчлэгчид өглөө 06.00 цагаас орой 21.00 цаг хүртэл нийт 51 нийтийн эзэмшлийн зам талбайн үйлчлэгч ажиллаж байна

22.5

65.

3.2.5. Тусгай зориулалтын зам, шат, хаалга байгуулах ажлыг дэмжиж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлчилгээг нэмэгдүүлнэ.

ДБТХ

Нийслэлийн Авто замын сангийн хөрөнгөөр хийгдэж буй  бүтээн байгуулалт, тохижилтын ажлын хүрээнд Саппорогоос Таван шарын автобусны буудал хүртэл, Ханын материалын уулзвараас Баянхошууны тойрог хүртэл, Зүүн салааны явган хүний зам тохижуулж, тусгай зурваст хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан зам тавьсан.

22.5

66.

3.2.6. Дүүргийн цэцэрлэгт хүрээлэнг байгуулна.

ДБТХ, ӨГХА

Дүүргийн ИТХ-ын 2013 оны 5/2 дугаар тогтоолоор 20, 32-р хорооны нутаг дэвсгэр Сонгинохайрхан уулын бэл, голын тохой орчмын 650.5 га газрыг Орон нутгийн тусгай хэрэгцээд авсан ба тодорхой хэсэгт нь   дүүргийн цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар шийдвэрлэсэн болно.

7.5

67.

3.2.7. Тодорхой байршлуудад газар доорх болон давхар граж, авто зогсоол барих чиглэлээр хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллана.

ДБТХ, ӨГХА

Дүүргийн орон сууцны хорооллын 12 хорооны нутаг дэвсгэрт өндөр багтаамжтай авто зогсоол, граж шинээр байгуулах байршлын саналыг хороодоос авч  Засаг даргын Тамгын газрын 3/1872 тоот албан бичгээр нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газарт хүргүүлсэн.

17.5

Дөрөв. Экологи-байгаль орчныг хамгаалахад ахиц дэвшил гаргана.

68.

4.1. Дулааны төвлөрсөн болон бие даасан эх үүсвэрээр хангах боломжгүй гэр хорооллын айл өрхүүдийг эрчим хүчний хэмнэлттэй зуух, боловсруулсан  түлш болон утаа шүүгчээр  хангаж халаалтын зуухнуудын тоног төхөөрөмжийг шинэчилнэ.

ДБТХ

“Бүрэн шаталттай зуухны төсөл”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Rayol ocean” маркийн “Дөл” зуух 3519, “Өлзий” зуух 1586, “Векас-107” маркийн зуух 277, “Талст” зуух 4, нийт 5383 айл өрхөд ердийн халаалтын зуухыг иргэдэд хөнгөлттэй үнээр борлуулсан. Цахилгаан халаагуур хэрэглэсэн 114 өрх, ердийн халаалтын зуух авсан 2108 өрх цахилгааны хөнгөлөлтөнд хамрагдаад байна. “Хүрд ” ХХК-ны Канад технологийн усан халаалтын зуухыг нийт 2106  өрхөд суурилуулах ажлыг хийгээд байна.

17.5

69.

4.2. Нутаг дэвсгэрийн ойн сан бүхий  талбайд нөхөн сэргээлт,  арчилгаа цэвэрлэгээ хийнэ.

ДБТХ

Дүүргийн  нутаг  дэвсгэр  Хүй долоон  худаг  орчимд  ойн  зурвас  байгуулах гүйцэтгэгчээр “Цэцэрлэгжилт”  ХХК,  21 дүгээр  хорооны Төмөр замын 361 гарам орчим ойн  зурвас байгуулах гүйцэтгэгчээр “Ногоон  харш” ХХК-иуд шалгаран ажиллаж  байна. 32-р хорооны нутаг дэвсгэр 22-ын товчооноос 361-ын гарам, Хүй долоон худаг хүртэлх автозамын 2 талаар ойн зурвас байгуулах санаачлага гарган “Ой судалгаа хөгжлийн төв”-ийн Ногоон хэрэм үндэсний хөтөлбөрт  Дэд бүтэц,  тохижилтын  хэлтсийн даргын  3/1613 тоот албан бичгээр   саналаа хүргүүлж,   нийт  9.0 сая төгрөгийг  дүүргийн Засаг  Даргын Тамгын газрын  дансанд   шилжүүлж   ажил  эхлэхэд  бэлэн болсон.   2013 оны  хавар  намрын  “Мод тарих үндэсний  өдрөөр” дүүргийн байгууллага, аж  ахуй нэгжүүд.  иргэд  нийт 15765 ширхэг мод  бут, сөөг тарьсан.              

12.5

70.

4.3. Ногоон бүсийн хортон шавьж, өвчний тархалтын судалгаа хийж, хортон шавьж өвчний устгалыг  2000 га талбайд хийнэ.

ДБТХ

Дүүргийн  ногоон  бүсэд  ойн  хортон  шавьжийн  устгал  хийх ажлыг Байгаль Орчин Ногоон Хөгжлийн Яам, Нийслэлийн Байгаль Орчин Ногоон  Хөгжлийн   газрын судалгааны дүнд тулгуурлан мэргэжлийн байгууллага хийж гүйцэтгэхээр  болсон.

-

71.

4.4. Нутаг дэвсгэрийн ногоон бүсийн тодорхой хэсгийг иргэдийн нөхөрлөлд хариуцуулах ажлыг судлан шийдвэрлэнэ.

ДБТХ

Толгойтын Баруун, Зүүн салааны ойн сан бүхий газрыг хамгаалалтанд авч нөхөрлөл байгуулах саналыг иргэн Доржсүрэн, Д.Лхагвасүрэн, Баатар, Жамба нар гаргасан. Энэ талаар шийдвэр гаргах асуудлыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барихаар бэлтгэж байна.

7.5

72.

4.5. Дүүргийн нутаг дэвсгэрт байрлах булаг, шанд, нуурын  орчныг тохижуулж, хамгаалалтанд авах, ногоон бүс бүхий уулын амуудад байгаль орчны орон тооны бус байцаагчийн тоог нэмэгдүүлэх

ДБТХ

22-р хороо Тахилтын амны Бөөрийн /7.0 сая/ болон 7-р хорооны Чандмань /20 сая/ булгийг Орон нутгийн хөгжлийн сангийн төгрөгөөр тохижуулахаар  зураг төслийг боловсруулан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж гэрээ байгуулсан. 8-р хорооны Гүнжийн нуур орчимд  бичил цэцэрлэг  байгуулах  ажлыг    Нийслэлийн Байгаль  Орчин Ногоон Хөгжлийн газраас нийт 2,2 га-д 461.2 сая төгрөгийн төсөвт  ажил  эхэлсэн боловч   улирлын чанартай зогсолт  хийсэн.

22.5

73.

4.6. Мэргэжлийн байгууллагууд-тай хамтран хайрга, шаврын орд ашигладаг иргэн, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд жил бүр үзлэг, шалгалт явуулан, стандартад нийцэхгүй ордуудын үйл ажиллагааг зогсоох, нөхөн сэргээлтийг тусгай төлөвлөгөөний дагуу хийлгэнэ

ДБТХ, МХХ

Дүүргийн  Иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын Тэргүүлэгчдийн 25 дугаар  тогтоолоор   ажлын  хэсэг байгуулагдан ажиллаж Сонгинохайрхан  уулын  зүүн  бэлд  нэр  бүхий   13  компани  түгээмэл  тархацтай  ашигт  малтмал  олборлох  үйл  ажиллагаа  явуулж  байсан,  нөхөн  сэргээлт  хийгээгүй  учир  байгальд  их  хэмжээний  хохирол /нийт  хохирлын хэмжээ  8.8 тэрбум  төгрөг/ учруулсныг  илрүүлэн, уг газрыг   дүүргийн  тусгай хамгаалалтын  газар   болгон ашиглахаар    дүүргийн  Иргэдийн Төлөөлөгчдийн  5 дугаар хуралдаанаар  хэлэлцүүлэн батлуулж,   Байгаль Орчин Ногоон Хөгжлийн Яам, Ашигт малтмалын ерөнхий газарт тогтоолыг хүргүүлсэн.   Нийслэлийн Байгаль  Орчин Ногоон Хөгжлийн газар  дээрхи  нэр  бүхий 13 компанитай  нөхөн сэргээх талаар хугацаатай   гэрээ  байгуулан  ажиллаж  байна. 

17.5

74.

4.7. Хөрс, ус, орчны бохирдлыг багасгахад гадаадын төслийн дэмжлэг авч хамтран ажиллана.

ДБТХ, МХХ

2013 оны 9 дүгээр  сард Туул  голын сав  газрын захиргаатай хамтран  дүүргийн нутаг дэвсгэрийн  иргэдийн ундны болон  ахуйн хэрэгцээнд  ашиглаж байгаа  булаг,  шанд,  уст  цэгийг тоолж  баталгаажуулах  ажлыг хийсэн. Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 10 аж ахуйн нэгж байгууллага, 6 иргэний гүний худаг, 24 дүгээр хороонд байрлах Бумбатын рашаан тус бүрээс ундны усны болон гадаргын усны дээж авч НМХГ-ын төв лабораторид шинжлүүлэхэд стандартын шаардлага хангасан үзүүлэлттэй гарсан байна.

12.5

75.

4.8. Хог хаягдлыг тээвэрлэх аж ахуйн нэгж байгууллагыг сонгон шалгаруулж, Тээвэрлэлт үйлчилгээний төв, Нийтлэг үйлчилгээний төв, Тохижилт үйлчилгээний компаний материаллаг баазыг нэмэгдүүлэн хур хогийн цэггүй дүүрэг болно.

ДБТХ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 14 дүгээр тогтоолын дагуу Тохижилт үйлчилгээний компанийг төрийн мэдэлд шилжүүлэн Тохижилт цэвэрлэгээ, үйлчилгээ Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилсөн.   Хог тээвэрлэгч байгууллагыг  сонгон шалгаруулах, санхүүжүүлэх, үйлчилгээний хураамжийг төвлөрүүлэхэд мөрдөх журмын дагуу дүүргийн хог хаягдлыг ачиж цэвэрлэх, тээвэрлэх аж ахуйн нэгж байгууллагаар Тээвэрлэлт үйлчилгээний төв, Нийтлэг үйлчилгээний төв, Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ Орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрууд шалгаран үйл ажиллагаа явуулж байна.       Дүүргийн нутаг дэвсгэрийн үүсмэл хог хаягдлыг цэвэрлэх ажил зохион байгуулах тухай Засаг даргын 2013 оны 420 дугаар захирамжийн дагуу хог хаягдлыг цэвэрлэн ачиж тээвэрлэх байгууллага  аж  ахуйн нэгжийг сонгон шалгаруулж “Хүчит чулуут” ХХК, “Уран жолоо” ХХК-тай гэрээ байгуулан 14 хорооны үүсмэл хог хаягдлыг цэвэрлэж дуусган хороодын Засаг дарга нарт хүлээлгэн өгсөн. Хог хаягдлыг тээвэрлэгч байгууллагуудын хүчин чадлыг нэмэгдүүлэн хог тээврийн зориулалтын Солонгос улсад үйлдвэрлэсэн задгай тэвштэй 15 тн-ийн даацтай Daewoo маркийн автомашин 5, Hyundai маркийн тусгай зориулалтын 5 тн-ын даацтай автомашин 2 ширхгийг тус тус Нийслэлийн хөрөнгө оруулалтаар авсан.

17.5

Тав. Нутгийн захиргааны байгууллагын ажилд иргэдийн оролцоог
нэмэгдүүлж, үйлчилгээг ил тод, хөнгөн шуурхай болгоно.

76.

5.1. Дүүргийн нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг ил тод байлган, иргэдэд хүнд суртал, чирэгдэлгүй үйлчлэн, нутгийн захиргааны байгууллагын шийдвэрт иргэдийн санал бодлыг тусган хэрэгжүүлж, төрийн боломжит зарим үйлчилгээг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх чиглэл баримтлан ажиллана.

ЗХХ

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд 84 хүний суудалтай иж бүрэн тоног төхөөрөмж бүхий дүүргийн иргэний танхимыг байгуулсан ба 12 хороонд иргэний танхим байгуулан 2013 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлын санал,  “Иргэдийн оролцоотой төсөв-2014”,  “Манай хороо-Миний оролцоо” болон тоосгоны үйлдвэрүүдийг дүүргийн нутаг дэвсгэрээс гаргах зэрэг  хэлэлцүүлгийг тус тус  зохион байгуулж,  иргэдийн санал хүсэлтийг нутгийн захиргааны байгууллагын шийдвэрт тусган ажиллаж байна. Төрийн зарим ажил үйлчилгээг  /иргэдийг сэргээн засах үйлчилгээ, түр байрлуулан асрамжлах,  гэрийн асрамж, халамж , түр хоноглох байранд байрлуулах зэрэг/ төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр 11 ТББ-тай гэрээ байгуулан 1121 иргэнийг хамруулан ажиллаа.

22.5

77.

 5.2. Шинээр дүүрэг байгуулах асуудлыг боловсруулан саналыг холбогдох байгууллагуудад тавьж шийдвэрлүүлнэ.

ЗХХ

Дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн А/163 дугаар тогтоолоор дүүргийг хуваан шинээр дүүрэг байгуулах асуудлыг судлан, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг дүүргийн Засаг даргын эдийн засаг, санхүү, төлөвлөлтийн асуудал хариуцсан орлогчоор ахлуулан 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна.  Шинээр дүүрэг хуваах асуудлыг дэмжих эсэх асуудлаар 32 хорооны 31.4 мянга орчим  иргэдийн дунд  /өрхийн  48.1%, нийт хүн амын 12.0%, 18-аас дээш насны хүн амын 17.9 хувийг хамруулан/ асуулга зохион байгуулахад 74.8 % нь тийм, 25.2% нь үгүй гэсэн санал өгсөн байна. Ажлын хэсэг дүүргийг хуваах 2 хувилбар гарган газрын зураг хийлгэж байна

22.5

78.

5.3. Дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлдэг ажил, үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, цахим засаглалыг хөгжүүлнэ.

ЗХХ

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын www.shd.mn вэб сайтны “Нээлттэй” цэс дотор “Хуулийн зөвлөгөө” дэд цэс үүсгэн иргэдэд цахимаар хууль, эрх зүйн зөвлөгөөг өгч байна. “Таны хөтөч” цэс үүсгэж төрийн үйлчилгээг авахад шаардлагатай бүрдүүлэх материалын жагсаалтыг байршуулсан. www.smartcity.mn сайтаар иргэдийн санал гомдлыг цахимаар хүлээн авч, шийдвэрлэлтэд хяналт тавин ажиллаж байна. Төрийн үйлчилгээний ТҮЦ машиныг ЗДТГ-ын Нэг цонхны үйлчилгээний төв болон 11, 16, 20 дугаар хороодод тус тус байршуулсан. Е бирж хөдөлмөрийн цахим машиныг ЗДТГ-ын байранд 2, хороодод 27, дүүргийн Татвар, Хөдөлмөрийн хэлтэст тус тус нэгийг байршуулсан. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивын 57459 хувийн хэргээс 60 хувь буюу 34500 хувийн хэргийг цахимжуулаад байна.

17.5

79.

5.4. Дүүргийн нутгийн захиргааны ордон барина.

ЗХХ, ӨГХА

Дүүргийн 27-р хороо Засаг даргын Тамгын газрын урд байрлах Цагдаагийн эрүүлжүүлэх байрыг буулгаж тус байршилд Нутгийн захиргааны ордон барихаар төлөвлөөд байна.

2.5

80.

5.5. Бүх хороодыг цогцолбор байртай болгоно.

ЗХХ

1, 4, 5-р хороодын байр энэ онд ашиглалтанд орсноор нийт хороодын 72 хувь нь буюу 23 нь цогцолбор байртай болно. 2, 3,  9, 10, 11-р хороодын байрны барилгын ажил он дамжин 2014 онд ашиглалтанд орно.

17.5

81.

5.6. Нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хууль дээдлэх ёсыг бодитой хэрэгжүүлж, төрийн албан хаагчдыг сонирхлын зөрчил, авилгад өртөхгүй байх, урьдчилан сэргийлэх талаар сургалт,  зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

ЗХХ

УИХ-ын гишүүн, Авлигатай тэмцэх газар, Нутгийн удирдлагын холбоо, Азийн хөгжлийн сан, Хуульч эмэгтэйчүүдийн холбоо, дүүргийн Иргэдийн Төлөөлөгдчийн Хурлын ажлын албатай хамтран 8 удаагийн сургалт, зөвөлгөөн, хэлэлцүүлгийг дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс албадын  удирдах албан тушаалтнууд, Тамгын газрын төрийн албан хаагчид, иргэдийн дунд тус тус  зохион байгуулсан.  Дүүргийн ”Ёс зүйн зөвлөл” байгуулав. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчидтай холбоотой  төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлага алдсан, ашиг сонирхлын зөрчилтэй гэх  13 гомдлыг  /Авлигатай тэмцэх газарт-1, Нийслэлийн Засаг даргын тамгын газарт-1,  Дүүргийн  Засаг даргын тамгын  газарт -11 / иргэдээс гаргасан байна. Үүнээс  2  иргэн  гомдлоосоо татгалзаж өөрийн хүсэлтээр өргөдлөө буцаасан. 11 иргэний гомдолд  хариу тайлбарыг хугацаанд нь өгч   шийдвэрлэв. Ажлын сахилга, хариуцлага алдсан  10  төрийн албан хаагчдад сахилгын шийтгэл ногдуулсан.

22.5

82.

5.7. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, дээрх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ

ЗХХ, ЦХ I, II хэлтэс

Дүүргийн төр захиргаа, хууль хяналтын байгууллагын хоорондын ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн биелэлтийн үр дүнг хэлэлцэн  цаашид авах арга хэмжээг хамтран төлөвлөх зорилгоор 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Олон улсын “Найрамдал” төвд Удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгууллаа. Авлигатай тэмцэх газар болон Нутгийн Удирдлагын холбоотой хамтран Монгол улсад засаглал, ил тод байдлыг дэмжих төслийн хүрээнд Авлигийн эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг тайлбарлан таниулах, хэрэгжүүлэх зорилгоор ажлын хэсэг байгуулан, уг ажлын хэсгийн гишүүд, иргэд, нийт 200 хүнийг хамруулсан сургалтыг 2013 оны 05 дугаар сарын 16-ний өдөр зохион байгуулсан. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны А/141 дүгээр тогтоолоор “Гэмт хэрэг зөрчилгүй жишиг хэсэг” болзолт уралдааныг 2013 оны 09 дүгээр сарын 20-ний өдрөөс 11 дүгээр сарын 20-ний өдрийг хүртэл 2 сарын хугацаатай зарлалаа. Болзолт уралдааны шалгуур үзүүлэлтэнд иргэдийн дунд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар хийж хэрэгжүүлэх ажлын төсөл боловсруулан ирүүлэх заалт оруулж, нийт 5 төслийг нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд хүргүүлэхээр шийдвэрлэсэн. Архидалтын эсрэг ассиоцитай хамтран 2013 оны 5 дугаар сар 28-ны өдөр 12-р сургуулийн ахлах ангийн 150 сурагч, 2013 оны 6 дугаар сар 07 өдөр “Цахилгаан тээвэр” ХХК –ийн 120 ажилчдын дунд архины хор уршгийн талаар сургалт зохион байгуулав. 2013 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 21 дүгээр хороо Жаргалант тосгонд дүүргийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр малчдын зөвлөгөөнийг зохион байгууллаа. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран ерөнхий боловсролын сургуулиудын 10-р ангиудын дунд Хар тамхи, мансуурал, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр “ДЭВЖЭЭ” тэмцээн зохион байгуулав.

22.5

83.

5.8. “Архигүй баасан гараг” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

ЗХХ

Дүүргийн Засаг даргын 2013 оны 311 дүгээр захирамжаар дэд хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг 3 удаа хуралдан сүүлийн 2 жилийн хугацаанд Баасан гарагт үйлдэгдсэн гэмт хэргийн харьцуулсан судалгаанд дүн шинжилгээ хийн  дэд хөтөлбөр /2014-2016 он/, 5 бүлэг, 31 заалт бүхий хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулав.

12.5

84.

5.9. Замын хөдөлгөөний эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж, автын осол, түүнээс учрах хохирлыг бууруулна.

ЗЦТ

Сургуулийн өмнөх насны хүүхдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, хөдөлгөөнд соёлтой оролцох дадал эзэмшүүлэх зорилгоор “Замын хөдөлгөөний цагаан толгой 2013” уламжлалт тэмцээнийг дүүргийн цэцэрлэгүүдийн дунд 5 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулж, шалгарсан цэцэрлэгүүдийг улсын хэмжээний тэмцээнд оролцуулж, 110-р цэцэрлэгийн “Гарц” баг 3-р байрт шалгарсан. Дүүргийн нутаг дэвсгэрт шаардлагатай тэмдэг, гэрлэн дохио, хайс, хурд сааруулагчийн судалгааг гаргаж, 5 хурд сааруулагч, 20 анхааруулах тэмдэг, 20 мэдээлэх тэмдэг, бусад 145, нийт 190 ширхэг замын тэмдэг, тэмдэглэгээг орон нутгийн хөгжлийн сангийн 18.4 сая төгрөгөөр хийлгэв.

22.5

85.

5.10. Аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж, гамшгийн улмаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад учрах хохирлыг бууруулна.

ОБХ

Дүүргийн Засаг даргын 2013 оны 131 дүгээр захирамжийн хэрэгжилтийн хүрээнд Онцгой комиссын гишүүдэд “Удирдах албан тушаалтны сургалт”-ыг зохион явууллаа. Аж ахуйн нэгж байгууллагуудын нийт албан хаагчид иргэдийн дунд цаг уур эрдэм шинжилгээний хүрээлэнгийн “Дуут дохио”  дадлага сургалтыг  2013 оны 03 дугаар сарын 28-ны өдөр явууллаа.
Сургалтанд дүүргийн Засаг даргын тамгын газар, дэргэдэх хэлтэс албад, ерөнхий боловсролын 19 сургууль, 32 цэцэрлэг болон төрийн болон төрийн бус 10 байгууллага, нийт  69 байгууллагын  3121 ажилтан албан хаагчид, 24387 оюутан, сурагчид, нийт 27508 хүн хамрагдсан.

22.5

86.

5.11. Аж ахуйн нэгж, байгууллагад ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны хөдөлмөрийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд мэргэжлийн хяналтыг сайжруулах, болзошгүй үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлнэ.

МХХ

 Газрын даргын баталсан “Барилга угсралтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудад хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу 35 барилгад хяналт хийж 89 зөрчил илрүүлж 31 зөрчлийг газар дээр нь арилгуулж аюулгүй ажиллагааны шаардлага хангахгүй ажиллаж байсан 6 барилгын үйл ажиллагааг түр зогсоож, 10 аж ахуйн нэгжид 53 заалттай 10 албан шаардлага хүргүүлж зөвлөгөө өгч ажиллалаа.  Газрын дэд даргын  баталсан  02-03/104 тоот “Хяналт шалгалтын тухай” удирдамжийн дагуу ноос ноолуур боловсруулах үйлдвэрлэл явуулдаг 6 аж ахуйн нэгжийн 25 нэгж обьектод  хяналт хийлээ. Шалгалтаар “Хөдөлмөрийн тухай хууль”, дүрэм заавар биелүүлээгүй 25 зөрчил, “Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль” , хөдөлмөр хамгааллын стандарт дүрэм журам зааврыг биелүүлээгүй 58 зөрчил, нийт 83 зөрчил илрүүлсний 58 зөрчлийг газар дээр нь арилгуулж, бусад зөрчлийг арилгуулахаар 25 заалттай 3 хамтарсан  албан шаардлагыг  “Хос гол” ХХК, “ Капитал фактори” ХХК, “Буян холдинг” ХХК зэрэг аж ахуйн нэгж байгууллагад хүргүүлсэн. Мөн хөдөлмөрийн харилцааны  талаархи эрхзүйн  бичиг баримтыг  хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулан мөрдөх талаар  6 аж ахуйн нэгж байгууллагад зөвлөгөө өгч, туслалцаа үзүүлэн ажилласан. 13 ослын материал хүлээн авч,  үйлдвэрлэлийн ослын акт тогтоон баталгаажуулж 18 аж ахуйн нэгжид тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны гэрчилгээ олголоо.  

22.5

87.

5.12. Батлан хамгаалах хууль тогтоомжийг орон нутагт сурталчлах, хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулж биелэлтэнд хяналт тавин иргэдэд төрийн батлан хамгаалах үйлчилгээг хүртээмжтэй, чирэгдэлгүй хүргэнэ.

ЦШ

Дүүргийн Засаг даргын 2012 оны 381 дүгээр захирамжийн дагуу бэлтгэл офицер, цэргийн үүрэгтний 2013 оны бүртгэлийг 94,8 хувийн ирцтэйгээр зохион байгуулсан. Дайчилгааны бэлтгэл нөөцийн сургалтанд 2013 онд 1 дүгээр зэргийн 20, бэлтгэл офицерийн сургалтанд 2 дугаар зэргийн 3 бэлтгэл үүрэгтэн, дүйцүүлэх албан хаачдын сургалтанд 16 бэлтгэл үүрэгтэнг оролцуулан сургаж, цэргийн чухал мэргэжлээр нөөц бүрдүүлэв. Хорооны Засаг дарга нарын “Цэргийн бэлтгэл” сургалтыг 3 хоногийн хугацаагаар амжилттай зохион байгуулж, Засаг дарга нарын хууль эрх зүй, цэргийн хэргийн мэдлэгийг дээшлүүлсэн. Цэргийн жинхэнэ албаны халалт, татлагыг зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын захирамжийг үндэслэн  дүүргийн Засаг даргын захирамж боловсруулан батлуулж, 2013 оны 1, 2 дугаар ээлжийн цэргийн жинхэнэ албаны халалт, татлага, гэрээт болон дүйцүүлэх албанд иргэдийг элсүүлэх ажлыг 2 удаа зохион байгуулж, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас өгөгдсөн тоон даалгаврыг үзүүлэлт бүрээр 100 хувь биелүүлсэн.  Дүүргийн Засаг даргын 2013 оны маш нууц 01 дүгээр захирамжаар дайчилгааны даалгавартай анги, байгууллагуудтай оногдуулан данслагдсан бэлтгэл офицер, цэргийн үүрэгтэний тодотголыг хийж,  дүн мэдээг НЗДТГ-ын Цэргийн штабт хүргэсэн. Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах болзол хангасан 270 иргэнээр 100,0 сая төгрөгийн мөнгөн төлбөр төлүүлж зохих дансанд төвлөрүүлэв. Цэргийн тоо бүртгэлээс хоцорсон, цэргийн жинхэнэ албаны татлагаар ирээгүй  348 иргэнд хуулийн дагуу захиргааны арга хэмжээ авч 6.0 сая төгрөгийн торгууль оногдуулан төсвийн орлогод төвлөрүүлэв.

25.0

88.

5.13. Дүүргийн гадаад харилцааг хөгжүүлж, өндөр хөгжилтэй орны хот, дүүргүүдтэй харилцаа тогтоон, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж гадаадын хөрөнгө оруулалтыг татаж ажиллана.

ЗХХ

Хамтын ажиллагаатай БНСУ-ын Сөүл хотын Сеонбуг дүүргийн Засаг даргын урилгаар энэ оны 5 дугаар сард  дүүргийн Засаг даргын орлогчоор ахлуулсан төлөөлөгчид ажлын айлчлал хийгээд ирсэн. Энэ айлчлалаар хоёр дүүргийн хамтын ажиллагааг өргөжүүлэх бодитой ажлууд хийх, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтарч ажиллахаар санал тавьж харилцан тохиролцсон. Хамтын ажиллагаатай БНХАУ-ын Хөлөнбуйр аймгийн Хайлаар хотод 6 дугаар сард болсон Хятад, Монгол, Орос гурван улсын Эдийн засгийн форум, Үзэсгэлэн худалдаанд оролцлоо.  Дүүргээс тус үйл ажиллагааны Эдийн засгийн форумд Засаг даргын орлогч Ц.Төрхүү илтгэл тавьж, Үзэсгэлэн худалдаанд аж ахуйн нэгжүүдээ зохион байгуулж оролцуулсан.  Дүүргийн нутаг дэвсгэр 361-ийн гарам орчим “Аж үйлдвэрийн парк” байгуулахад хөрөнгө оруулалт хүссэн Засаг даргын 2013 оны 1/1187 албан бичгийг 7 дугаар сард БНСУ-ын “Леадинг аллиансе” ХХК-д илгээсэн бөгөөд тус компанийн зүгээс хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллахаа илэрхийлсэн. 7 дугаар сарын 22-27-ны өдрүүдэд хамтын ажиллагаатай БНСУ-ын Сөүл хотын Сеонбуг дүүргийн Засаг даргын орлогч Ким Бёонг Хван тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авсан. Энэ айлчлалын үеэр дүүргийн зүгээс  Үйлдвэрчний эвлэлийн 2.8 км урт гудамжийг хамтран тохижуулах санал тавьж Санамж бичгийн төслийг Сеонбуг дүүргийн Засаг даргын орлогчид гардуулсан. 9 дүгээр сард дүүргийн ЗДТГ-ын Захиргаа хуулийн хэлтсийн даргаар ахлуулсан төр, захиргааны байгууллагын төлөөлөл 22 албан хаагч БНХАУ-ын Хайлаар хотод туршлага судлах аялалд хамрагдсан.  2013 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр БНСУ-ын Тэжон хотын Со дүүргийн ИТХ-ын дарга Ko Kyung Keun тэргүүтэй 7 төлөөлөгч айлчлал хийсэн. 2013 оны 11 дүгээр сарын 19-25-ны өдрүүдэд  БНСУ-ын Тэжон хотын Со дүүргийн урилгаар дүүргийн Засаг даргын Тамгын газрын болон дэргэдэх хэлтэс албадын зарим дарга  нарын бүрэлдэхүүнтэй удирдлагын баг Со дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд, шуурхай удирдлагын төвүүдтэй танилцах, туршлага судлах аяллыг зохион байгууллаа.

17.5

89.

5.14. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр ХЭАХН, ШӨХТГ-тай хамтран ажиллана.

ЗХХ, ХЭАХН

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн А/95 дугаар тогтоолоор Хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар 2013 онд дүүрэгт зохион байгуулах ажлын төлөвлөгөөг 22 заалттайгаар батлуулан хэрэгжилтийг зохион байгуулав. Дүүргийн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах ажилтай холбогдуулан 11-р сарын 30-ны байдлаар  4042,5 мян төгрөгний санхүүжилт өгч, ХЭАХН-ийн ажлын өрөөг 18-р хорооны хуучин байранд 2013 оны 4-р сараас эхлэн шинээр тохижуулан ашиглаж байна. Хэрэглэгчийн эрх хамгаалах ажлын эрчимжүүлэх тухай Засгийн газрын 2013 оны 2/82 албан даалгаврыг аж ахуйн нэгж, байгууллагуудад мөрдүүлэх ажлыг зохион байгуулж байна.  Хэрэглэгчийн эрх зөрчигдсөн тухай бичгээр 6, утсаар 43  гомдлуудыг хүлээн авч хуулийн хугацаанд нь шалган шийдвэрлэж, 20 гаруй байгууллагаар хяналт шалгалт хийж гомдлыг барагдуулж 25 төрлийн 98 хуудас  албан бичиг материалуудыг боловсруулан бусад байгууллагуудад явуулсан. Хэрэглэгчийн эрх хамгаалах ажлын эрчимжүүлэх тухай Засгийн газрын 2013 оны 2/82 албан даалгаврыг аж ахуйн нэгж, байгууллагуудад мөрдүүлэх ажлыг зохион байгуулж байна.

25.0

 

Файл хэлбэрээр татан авах: