ТАНИЛЦУУЛГА

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штаб нь батлан хамгаалах чиглэлээр гарсан хууль тогтоомжийн биелэлтийг орон нутагт хангах ажлыг тайван болон онцгой нөхцлийн үед зохион байгуулах, аж ахуйн нэгж, иргэдэд мэргэжил арга зүйн удирдлага туслалцаа үзүүлэх, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг.

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

Батлан хамгаалах хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэх, Зэвсэгт хүчнийг дайчилгаагаар нөхөн хангах төлөвлөлтийг боловсронгуй болгох, дайчилгааны томилгоот албан тушаалтан, дайчилгааны бэлтгэл нөөцийн сургалтын чанарыг дээшлүүлэх, цэргийн алба хаах хэлбэрүүдийг сурталчлах, дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, нийгэм  эдийн засгийн зорилтыг ханган биелүүлэх, батлан хамгаалах төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй шуурхай хүргэх

 

АЖЛЫН ЧИГЛЭЛ 

1. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг сурталчлах, батлан хамгаалах салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллах, Засаг дарга хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэхэд мэргэжлийн удирдлагаар ханган ажиллах,

2. Тогтоосон журмын дагуу дүүргийн нутаг дэвсгэрт дайчилгааны зарлан мэдээллийн тогтолцоог бүрдүүлэн бэлэн байдлыг хангаж, Засаг даргын захирамжаар дайчилгааны нөөцийг зохион байгуулалттайгаар ангид татан нийлүүлэх үүрэг бүхий хүн цугларах, техник шилжүүлэх байрыг томилгоожуулан, томилгоот бүрэлдэхүүнтэй сургалт явуулах,

3. Дүүргийн дайчилгааны бэлэн байдлыг хангах төлөвлөгөөний дагуу оногдуулан данслагдсан хүн техникт тодотгол хийж, бие бүрэлдэхүүн, зэвсэг техникээр нөхөн хангах, аж ахуйн нэгж байгууллагуудад дайчилгааны даалгавар оногдуулах, хэрэгжилтийг хангуулах ажил зохион байгуулах,

4. Дүүргийн хэмжээнд цэргийн насны эрэгтэйчүүд, цэргийн байгууллагад бүртгэлтэй мэргэжил бүхий эмэгтэйчүүдийн тоо бүртгэл, шилжилт хөдөлгөөнийг хөтлөх,

5. Цэргийн жинхэнэ албаны татлага, халалтын ажлыг зохион байгуулах,

6. Цэргийн жинхэнэ албаны хугацаа дуусган бэлтгэлээр халагдаж ирсэн дайчдыг бүртгэлд хамруулах, мэргэжил олгох сургалт, ажлын байранд зуучлах,

7. Цэргийн албыг сайн дурын үндсэн дээр гэрээгээр хаах 29 хүртэлх насны цэргийн үүрэгтний судалгаа гарган гэрээт цэргийн алба хаах хүсэлт гаргасан иргэдийг сонгон шалгаруулж элсүүлэн ажлын байраар хангах,

8. 26-гаас дээш насны цэргийн албыг биеэр хаагаагүй залуучуудыг бүртгэн шалтгааныг тодруулан цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх,

9. Иргэдээс ирсэн санал хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч, барагдуулах, хуулийн хугацаанд хариу өгөх,

10. Дайчилгааны бэлтгэл нөөцийн сургалт, хороодын Засаг дарга нарын цэргийн бэлтгэл, цэргийн жинхэнэ албыг биеэр дүйцүүлэн хаагчдын бэлтгэл сургалт, дайчилгааны томилгоот бүрэлдэхүүний сургалтыг зохион байгуулж тэдний бие даан үүрэг гүйцэтгэх чадварыг дээшлүүлэхэд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх,

11. Үй олноор хөнөөх зэвсгийн болзошгүй хөнөөл, террорист үйл ажиллагаанаас иргэд, бүх хэлбэрийн өмч хөрөнгийг хамгаалах, аврах бэлтгэлжилтийг тайван цагт хангах,

12. Цэрэг татлагын товчоогоор орж өвчний учраас тухайн жилдээ түр чөлөөлөгдсөн залуучуудын эрүүл мэндийг сайжруулах ажлыг зохион байгуулах,

13. 18-25 насны бичиг үсэг үл мэдэгч залуучуудыг албан бус сургалтын төвтэй хамтран бичиг үсэгт сургах,

14. Орон нутгийн хамгаалалтын үзэл баримтлалын дагуу орон нутгийн цэргийг бэлтгэх, сурган дадлагажуулах, төлөвшүүлэх,

15. Дүүргийн Батлан хамгаалах стратегийн зориулалттай онц чухал болон онцгой объектуудын судалгаа, тооцоог гарган, болзошгүй аюул, ослын үед хамгаалалтанд авах төлөвлөгөөг боловсруулж, бэлэн байдлыг хангах,

16. Аж ахуйн нэгж, байгууллагын иргэний хамгаалалтын бэлэн байдлыг дээшлүүлж, иргэний хамгаалалтын багаж хэрэгсэл, нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, хоргодох байр, сирень дохиоллын системийн үзлэг тооллогыг тогтмол явуулж дүн шинжилгээ хийх, 

 

ШТАБЫН БҮРЭЛДЭХҮҮН 

Албан тушаал

Нэр

Холбогдох утас

Өрөөний дугаар

Дарга /Дэд хурандаа/

Б.Нямгэрэл

70173143

212

Тоо бүртгэлийн офицер /Дэд хурандаа/

Б.Гансүх

70172832

212

Дайчилгааны офицер /Хошууч/

Д.Ариунболд

70173291

212

Мэдээллийн аюулгүй байдлын офицер /Хошууч/

Ч.Отгонсүрэн

70173291

212

Төлөвлөлт, сургалтын офицер /ахлах дэслэгч/

Б.Батцэцэг

70173291

211

Шуурхай байдлын ахлагч /ахлагч/

Д. Нацаг

70173291

119