ЭРХЭМ ЗОРИЛГО

Засгийн газар, нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн зорилтыг төлөвлөх, хэрэгжилтийг хангуулах, тайлагнах, Үндэсний  болон дэд хөтөлбөрийн биелэлтийг тооцон мониторинг хийн холбогдох газруудад хүргэх, орон нутгийн  хөгжлийн асуудлаар бодлого боловсруулах, төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах, гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах замаар иргэдэд төрийн үйлчилгээг бодитой, чанартай хүргэхэд оршино.

 

ХЭЛТСИЙН БҮТЭЦ, ҮҮРЭГ

Дүүргийн Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс нь дарга, Засгийн газар, нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, ЭЗНЗ хариуцсан ахлах мэргэжилтэн, үндэсний болон дэд хөтөлбөр, орон нутгийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн, гэр хорооллын дахин төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн нарын бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

 

 ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

  • Дүүргийн  баримтлах  бодлого, төлөвлөлт, Засаг даргын үйл  ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж энэ чиглэлийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах
  • Засгийн газар, нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн зорилтыг төлөвлөх, хэрэгжилтийг хангуулах, тайлагнах
  • Үндэсний  болон дэд хөтөлбөрийн биелэлтийг тооцон мониторинг хийн холбогдох газруудад хүргэх, орон нутгийн  хөгжлийн асуудлаар бодлого боловсруулах, төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах
  • Гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах
  • Монгол Улсын хууль, тогтоомж, Төрийн албаны болон Хөдөлмөрийн тухай, Төсвийн тухай хууль, Засаг даргын Тамгын газрын дотоод журамд нийцүүлэн энэхүү дүрмийг мөрдөж ажиллана.
  • Удирдлагыг мэргэжлийн зөвлөгөө, мэдээ мэдээллээр хангах
  • Дүүргийн хэмжээнд болон Засаг даргын Тамгын газар, хууль хяналтын байгууллагууд дээр зохиогдох хурал цуглааны бэлтгэл хангуулах, зохион байгуулж гүйцэтгүүлэх, холбогдох хүмүүст танилцуулж танилцуулга, мэдээлэл гаргаж байх

 

Албан тушаал

Нэр

Холбогдох утас

Өрөөний дугаар

Хэлстийн дарга

А. Батсайхан

70170112

302

Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн  чиглэлийн төлөвлөлт, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн

Ө. Норовдэмид

70173135

313

Төсөл хөтөлбөр,  дахин төлөвлөлт,  индекс хариуцсан мэргэжилтэн

С.Алтаннавч

70173135

316

Орон нутгийн хөгжил, хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн

Д. Мөнгөндалай

70173135

316