СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Д.Оюунцэцэг Засаг даргатай 15 дугаар хороо "Хоггүй орчин-Эрүүл амьдрал-Иргэдийн оролцоо" буухиа эхлүүллээ.

“ХОГГҮЙ ОРЧИН-ЭРҮҮЛ АМЬДРАЛ” аяны хүрээнд 15 дугаар хороо "Хоггүй орчин-Эрүүл амьдрал-Иргэдийн оролцоо" буухиа тохижилт цэвэрлэгээний нэгдсэн арга хэмжээ зохион байгууллаа. Арга хэмжээнд НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Баттулга, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээний хэлтсийн дарга Б.Ууганбаяр, дүүргийн Тээвэрлэлт Цэвэрлэгээ Үйлчилгээ ОНӨААТҮГ, Виолита ХХК урилгаар оролцсон юм.

Хорооны аж ахуйн нэгж байгууллагууд, иргэдийн "Ажлын хэсэг", "Ахмадын бүлэг", "Залуучуудын бүлэг", "Хүүхдийн бүлэг" , СӨХ-үүд  буухиа ажлын графикийн дагуу хог цэвэрлэгээ, хашаа саад тоглоом угаах, тохижилтын ажлын эвдрэлийг засварлах зэрэг ажлуудыг гүйцэтгэлээ. Тус хороонд үйл ажиллагаа явуулдаг ”Жаяа" эмийн сан, "Баян-Айраг" хүнсний дэлгүүрүүд тохижилтийн ажлыг сайн гүйцэтгэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “смайл гардан авсан юм. Хоггүй эрүүл орчин бүрдүүлэхэд хорооны иргэдийн оролцоо чухал учир "Хүүхдийн бүлэг" оршин суугчдын гаргадаг зөрчлүүдтэй холбогдуулан 6 төрлийн 500 санамж бэлтгэж, иргэдэд тарааж өглөө.    

Хүсэлт илгээх