Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн зогсоол бүхий 600-800 гаруй автобусны буудал байдаг. Үүнээс Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 180 ширхэг автобусны буудал иргэдийн зорчих хөдөлгөөнийг дэмжин байршдаг.Сүүлийн үед эдгээр автобусны буудлуудыг ихэнхийг нь засварлан шинэчлэх шаардлагатай болсныг хариуцсан хороодын удирдлага, мэргэжилтнүүд хэлж байна. Тодруулбал, эдгээр ашиглагдаж буй 180 ширхэг автобусны буудлаас 76 ширхэг нь дахин засварлах, тохижуулах шаардлагатай болсон. Учир нь иргэд нийтийн эзэмшлийн тохижилтыг тонох, эвдлэн сүйтгэснээс болж тэдгээрийг ОНХС-ийн хөрөнгөөр дахин засварлах шаардлага үүсдэг. Энэхүү хөрөнгө нь татвар төлөгч та бүхний халааснаас гарч буй хөрөнгө учраас хүн бүр иргэний үүргээ ухамсарлан нийтийн өмчийг хайрлан, олон нийтэд хүртээмжтэй байхад нь өөрийн зүгээс анхаарал хандуулах хэрэгтэй байгаа юм.
 
Нэг жишээ дурдвал, иргэд ихэнх автобусны буудлыг хуучирсан, тохижилт муу, ая тухгүй гэх мэтээр шүүмжилдэг. Харин ДОНХС-ийн хөрөнгөөр 2021-2022 оны хооронд 7, 22, 40, 42, 38, 40, 41 дүгээр хороонд нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолын байгууламжийн шаардлага, нөхцөлийг хангасан замын хөдөлгөөний урсгалд үл хамаарах авто замын хажуугийн зогсоолын талбайг шийдэж, зорчигч зогсох талбай, мэдээллийн самбар, хогийн сав, сандал, саравч, орчны гэрэлтүүлэг бүхий долоон ширхэг шинэ автобусны буудлыг ашиглалтад оруулсан.
 
Гэвч эдгээрээс одоогийн байдлаар дөрөв нь бүрэн бүтэн харин үлдсэн гурван зогсоолын битүүмжлэлтэй шил нь хагарсан /ОНГОРХОЙ/ байдалтай болжээ. Харин бусад нь буюу 72 автобусны буудлыг дахин засварлах, тохижилт хийх шаардлагатай судалгаа гарсан. Тэдгээрийн ихэнхийг нь шил нь хагарч, өнгө үзэмж алдсан, сандалны модон хэсгийг хугалж авсан, хогийн сав нь алга болсон зарим нь эдэлгээ нь гүйцэж хуучирсан зэрэг асуудлууд байгаа юм.
Дүүргийн зүгээс хуучирсан автобусны буудлуудыг сэргээн засварлах ажлыг зохион байгуулахаар ажиллаж байгаа харин иргэд та бүхэн их хотын иргэн гэдгээ ухаарч нийтийн өмчийг эвдэж, сүйтгэхгүй байх талд анхаараарай. Автобусны зогсоол гэдэг бол хүн бүрийн өдөр тутмын хэрэгцээ тиймээс иргэн бүр амьдарч буй орчныхоо тохижилт, цэвэр орчин, эмх цэхэд анхаарал хандуулж иргэдэд ээлтэй хороо, дүүрэгт аж төрөхийн тулд хамтдаа хичээцгээе.

Видео

Валютын Ханш

Санал хүсэлт илгээх

Төрийн үйлчилгээ - Иргэн танд

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
335,703
Эрэгтэй
165542
Эмэгтэй
170161
Өрхийн тоо
94,132
Хүн амын нягтаршил
22,9 хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
15,348
Авто машины тоо
64,969
Малын тоо
80,712
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
7600

Хороод: