Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд энэ сарын 16 буюу өнгөрөгч даваа гарагт Нийслэлийн Засаг дарга бөгөөд, Улаанбаатар хотын Захирагч Д.Сумьяабазар есөн дүүргийн Засаг дарга нарын хамт иргэдтэй уулзсан. Энэ хүрээнд иргэд газрын зөрчил, барилга, автомашины зогсоол, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаарх нийтлэг асуудлуудыг хөндөн санал, гомдлоо илэрхийлсэн. Уулзалтын үеэр Хотын дарга Нийслэлийн удирдлагуудад иргэдэд тулгамдсан асуудлуудыг судалж шуурхай хариу өгч, хуулийн хүрээнд шийдвэрлэхийг үүрэг болгосон.
Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай иргэдийн санал, гомдлыг нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай хариуцлагатай үүргийг хүлээдэг хэлтэс, албадын мэргэжилтнүүдтэй хуваарийн дагуу уулзалт зохион байгуулан чиглэл өгч байна. Тодруулбал, Газар зохион байгуулалтын 1,2 дугаар алба, Мэргэжлийн хяналтын хэлтсийн мэргэжилтэн, албан хаагчдад олон нийттэй харилцах 11-11 төвд ирж буй иргэдийн санал, гомдлын талаар дуулгаж энэ хүрээнд нэгжийн үүрэг, хариуцлагыг хүрээнд иргэдэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай үзүүлэх, албан хаагчдын дунд эргэх холбоо илүү сайжрах, нийтийн эрх ашиг сонирхолд нийцсэн чанартай үйлчилгээг тасралтгүй хүргэхэд хамтран анхаарч ажиллахыг зөвлөлөө.

Видео

Валютын Ханш

Санал хүсэлт илгээх

Төрийн үйлчилгээ - Иргэн танд

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
335,703
Эрэгтэй
165542
Эмэгтэй
170161
Өрхийн тоо
94,132
Хүн амын нягтаршил
22,9 хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
15,348
Авто машины тоо
64,969
Малын тоо
80,712
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
7600

Хороод: