УГААРЫН ХИЙН ХОРДЛОГООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭЛЭЛ, ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Уг сургалтын зорилго нь гэр хорооллын айл өрхүүдийн иргэдэд стандартын шаардлага хангасан зуух хэрэглэх, угаарын хийн мэдрэгч төхөөрөмжийн ашиглалтын заавар, сайжруулсан түлшний зөв галлагааны талаарх зөвлөмж, мэдээ мэдээллийг иргэд олон нийттэй ойрхон ажиллаж байгаа хороодын засаг дарга, зохион байгуулагч, хэсгийн ахлагч нараар дамжуулан сургалтаас өгсөн заавар, зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах юм.
Тус сургалтад Баянхошуу бүсийн 11 хорооны зохион байгуулагч, хэсгийн ахлагч, олон нийтийн байцаагч нарын нийт 33 хүн хамрагдсан бөгөөд сургалтаар Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга, байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Б.Угтахбаяр “Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, зуухны стандартыг хангуулах“, “Таван Толгой Түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дүүрэг хариуцсан ахлах мэргэжилтэн Ариунзаяа “Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн үйл ажиллагаа”, Угаарын хий мэдрэгч төхөөрөмж, сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ, ашиглах заавар, бортого буюу түлш хэмнэгч төхөөрөмж зэрэг сэдвийн хүрээнд заавар, зөвлөгөө, мэдээ мэдээллийг хүргэлээ.

