2021 ОНЫ 10-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГСӨН ҮҮРЭГ, ДААЛГАВАР

 

Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Коронавируст халдвар (Ковид-19)-ын тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулж мөрдөж ажиллах.

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс

Мэргэжлийн хяналтын хэлтэс

2

Коронавируст халдвар (Ковид-19)-ын тархалтыг бууруулах эрчимжүүлсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг сайтар хангаж, иргэдийг дархлаажуулалтын нэмэлт тунд идэвхтэй хамрагдахыг уриалж ажиллах.

Нийгмийн хөгжлийн хэлтэс

Онцгой байдлын хэлтэс

Эрүүл мэндийн төв

Нэгдсэн эмнэлэг

Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах төв

3

Гамшгаас хамгаалах алба болон бүх шатны нутгийн захиргааны байгууллагууд нэгдсэн шуурхай штабын  үйл ажиллагааг дэмжиж, үүрэг чиглэлийг хэрэгжүүлж ажиллах.

/Нийт байгууллагууд/

4

Коронавируст халдварын хариу
арга хэмжээний хүрээнд
дүүргийн бүх шатны байгууллагууд олон нийтийг хамарсан хурал, зөвлөгөөн, уулзалт, сургалтуудыг цахимаар зохион байгуулж ажиллах.

Нийт

байгууллагууд

5

Дүүргийн хэмжээнд 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд өвлийн их ачааллын үед иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарах, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авах шуурхай бригад, машин механизм, техник тоног төхөөрөмж бэлэн байдлыг хангаж ажиллах.

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

6

Өвөлжилт хүндэрч болзошгүй сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажлын шуурхай зохион байгуулж дуусгах.

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

7

Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа автозам, тохижилт, инженерийн шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажлуудыг дуусгаж, ухсан нүх, эвдэрч гэмтсэн авто зам, явган хүний зам талбайгаа нөхөн сэргээж засварлах ажлуудаа шуурхай зохион байгуулж дуусгах.

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

8

Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг нэмэгдүүлэх ажлаа эрчимжүүлж, алслагдмал, өндөрлөг газруудад байрладаг айл, өрхүүдийг сайжруулсан түлшээр хангах ажлыг зохион байгуулах.

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

9

Түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, хэрэглүүлэхгүй байх чиглэлээр хяналтыг сайжруулах, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн технологийн чанар стандартад тогтмол хяналт тавьж ажиллах. 

Мэргэжлийн хяналтын хэлтэс

Цагдаагийн газар

 

 

 

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Видео

Валютын Ханш

Санал хүсэлт илгээх

Төрийн үйлчилгээ - Иргэн танд

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
335,703
Эрэгтэй
165542
Эмэгтэй
170161
Өрхийн тоо
94,132
Хүн амын нягтаршил
22,9 хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
15,348
Авто машины тоо
64,969
Малын тоо
80,712
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
7600