2021 ОНЫ 10-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГСӨН ҮҮРЭГ, ДААЛГАВАР

 

Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулж мөрдөж ажиллах.

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс

Мэргэжлийн хяналтын хэлтэс

2

Эмийн сангийн тусгай зөвшөөрлийг цахимжуулах ажлыг эрчимжүүлж, гэр хорооллын эмийн сангуудын нөхцөл байдал, эм хангамжийн нөөц, эмийн үнэ зэрэгт хяналт тавьж ажиллах.

Мэргэжлийн хяналтын хэлтэс

3

Сайжруулсан шахмал түлшний нөөц сайтар бүрдүүлэх, борлуулалтын цэг нэмэгдүүлэх ажлуудаа эрчимжүүлж, хороодын Засаг дарга нартай ажлаа уялдуулж ажиллах.

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

4

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 382 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд нутгийн захиргааны байгууллагууд идэвхтэй оролцох.

Нийт

байгууллагууд

5

Цэцэрлэг, сургуулийн хүнсний аюулгүй байдал, ариун цэвэр, эрүүл ахуй, ариутгал халдваргүйжүүлэлтийн нөхцөл байдлын талаар үзлэг шалгалтыг тогтмолжуулах.

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс

Нийгмийн хөгжлийн хэлтэс

Боловсролын хэлтэс

Мэргэжлийн хяналтын хэлтэс

“Захиалагчийн алба” ОНӨААТҮГ

6

Нийслэлийн гамшгийн эрсдэлийг бууруулах 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг сайтар хангаж, холбогдох дээд шатны байгууллагад хуулийн хугацаанд хүргүүлж ажиллах.

Онцгой байдлын хэлтэс

7

Нийслэлийн хэмжээнд аж ахуйн нэгж, байгууллагын тооллого 2021 оны 11 дүгээр сарын 01-нээс эхлэн зохион байгуулагдах тул бэлтгэл ажлаа сайтар хангаж ажиллах.

Статистикийн хэлтэс

8

Төсвийн сахилга батыг сайжруулж, байгууллагын үргүй зардлыг багасгаж, дүүргийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх, дотоод хяналт шалгалтаа сайжруулж, үр дүнг шаардаж ажиллах.

Санхүү, төрийн сангийн хэлтэс

9

Дүүргийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлсэн албан бичиг, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд бүх шатанд анхаарч, дутагдал гаргасан холбогдох албан тушаалтанд тухай бүр хариуцлага тооцож ажиллах.

Нийт байгууллагууд

10

Дүүргийн нутаг дэвсгэрт орчны бохирдол үүсгэсэн, газар шорооны ажил дутуу хийгдэж удаан хугацаанд ухсан нүхтэй, овоолсон шороотой, эвдэрч нурсан хашаатай байршлуудад газрын зөрчил арилгуулах ажлыг зохион байгуулах.

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

Мэргэжлийн хяналтын хэлтэс

 

 

 

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Видео

Валютын Ханш

Санал хүсэлт илгээх

Төрийн үйлчилгээ - Иргэн танд

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
335,703
Эрэгтэй
165542
Эмэгтэй
170161
Өрхийн тоо
94,132
Хүн амын нягтаршил
22,9 хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
15,348
Авто машины тоо
64,969
Малын тоо
80,712
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
7600