2021 ОНЫ 11-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН

УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ӨГСӨН

ҮҮРЭГ, ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ

2021 оны 11-р сарын 19

Үүрэг, даалгавар

Биелэлт

Гүйцэтгэлийн хувь

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тархалтыг бууруулах ажлын хүрээнд иргэд, албан хаагчдаа дархлаажуулалтын нэмэлт тунд идэвхтэй хамруулж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр уриалж ажиллах.

Дүүргийн хэмжээнд 18 өрхийн эрүүл мэндийн төв, дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Драгон худалдааны төв, Жанцан худалдааны төв болон явуулын 22 цэгээр дархлаажуулалтын үйл ажиллагааг өдөр бүр 09-20 цагийн хооронд явуулж байна.

2021 оны 11 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар нэмэлт тунд 39,726 иргэн буюу нийт иргэдийн 12%-ийг  хамруулсан байна.

Дархлаажуулалтын нэмэлт тунд идэвхитэй хамрагдах талаар иргэд олон нийтэд дүүргийн цахим хуудас болон гэрээт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан тогтмол сурталчилан ажиллаж байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

10%

ЭМТ

НЭ

ХМОНХТ

2

Эмнэлгийн үндсэн тусламж үйлчилгээ, эм, эмийн хэрэгсэл, эмийн сангийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих.

Дүүргийн эрүүл мэндийн байгууллагууд Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2/429 дугаар тушаалын дагуу 60 багцын хүрээнд  улсын бүртгэлтэй, эмчилгээний өндөр идэвхитэй, чанарын баталгаатай эм, эмийн хэрэгслийг эрх бүхий байгууллагаас татан авч ажиллаж байна.

Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 15 эмийн санд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар вирусын эсрэг эмийн хадгалалт болон чанар аюулгүй байдал алдагдсан зөрчил илрээгүй. Хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.

100%

ЭМТ

НЭ

МХХ

3

Аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулж, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.

Дүүргийн нутаг дэвсгэр үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудтай байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд тавих хяналт, шалгалтыг дүүрэг дэх Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран гүйцэтгэж байна.          

Хяналт, шалгалтаар нийт 117 аж ахуйн нэгжид Коронавируст халдвар /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргүүлж, халдвар хамгааллын дэглэм мөрдөлтийн байдалд шалгалт хийж, 6 зөрчлийг илрүүлэн арга хэмжээ тооцож ажилласан. Хяналт, шалгалтын ажил үргэлжилж байна.

100%

ХХҮХ

МХХ

ЦГ

4

Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн жилд өр авлага үүсгэлгүй ажиллах, төсвийг зориулалтын зүйлд зарцуулах, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулж, төсвийн орлогыг нэр төрлөөр нь ханган бүрдүүлэх ажлаа эрчимжүүлж ажиллах.

2021 оны тодотгосон төсвийн  дагуу зарлага санхүүжилтийг бүрэн хуваарилан ажилласан. Хүлээгдэж буй гүйцэтгэлээр орон нутгийн байгууллагуудад 40.068,3 сая төгрөгийн урсгал санхүүжилт, 2.144,7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын санхүүжилтыг олгохоор байна. Ерөнхий боловсролын сургуулиудад урсгал санхүүжилтээр   49.474,9   сая төгрөг, тогтмол зардлын санхүүжилтээр 5198,6 сая төгрөг, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад урсгал санхүүжилтээр 35097,8 сая төгрөг, тогтмол зардлын санхүүжилтээр 2.764,3 сая төгрөг, эрүүл мэндийн байгууллагуудад урсгал санхүүжилтээр 9354,6 сая төгрөг, тогтмол зардлын санхүүжилтээр 42,1 сая төгрөгийг тус тус олгож, төсвөөс төлөгдөх 750,0 сая төгрөгийн өглөгтэй байна. Байгууллагуудын зардалд тавих хяналтыг чангатгаж цалин, нийгмийн даатгалын шимтгэл, тогтмол зардал болон зайлшгүй шаардлагатай зарим ангилалын зардлыг санхүүжүүлж, бусад зардлыг бүрэн зогсоосон боловч төсвөөс хуваарилагдаж ирсэн санхүүжилт нь урьд оны гүйцэтгэлээс багаар төсөвлөгдөж ирснээс шалтгаалан төсвөөс төлөгдөх өглөг үүсэхээр байна.

100%

СТСХ

 

 

 

 

 

 

ХЯНАСАН: ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ДАРГА                                                      Д.ТӨМӨРБААТАР

 

ХЯНАСАН: ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН

ДАРГА                                                    Т.СҮХБААТАР                                                     

 

НЭТГЭСЭН: ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН

                                                                       МЭРГЭЖИЛТЭН                                   Б.МӨНХТУЯА

                                                                                               

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Видео

Валютын Ханш

Санал хүсэлт илгээх

Төрийн үйлчилгээ - Иргэн танд

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
335,703
Эрэгтэй
165542
Эмэгтэй
170161
Өрхийн тоо
94,132
Хүн амын нягтаршил
22,9 хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
15,348
Авто машины тоо
64,969
Малын тоо
80,712
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
7600