2021 ОНЫ 12-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН

УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ӨГСӨН

ҮҮРЭГ, ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ

2021 оны 12-р сарын 24

Үүрэг, даалгавар

Биелэлт

Гүйцэтгэлийн хувь

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлогын дутууг энэ сарын 25-ны өдрийн дотор бүрэн төвлөрүүлэх.

2021 оны 12 дугаар 15-ны өдрийн  байдлаар улсын төсөвт 28.3 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 26.6 тэрбум төгрөг төвлөрүүлж, 96.9 хувь, нийслэлийн төсөвт 36.8 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 30.6 тэрбум төгрөг төвлөрүүлж 83 хувь, орон нутгийн төсөвт 25.4 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 23.9 тэрбум төгрөг төвлөрүүлж 93.9 хувийн биелэлттэй байна.

80%

СТСХ

ТХ

2

Нийслэлийн Онцгой комиссын 2021 оны 15 дугаар тушаалын дагуу сайжруулсан түлшний нөөц, хангалт, түгээлт, угаарын хийн хордлогоос  урьдчилан сэргийлэх болон Коронавируст халдварын эсрэг дархлаа сэргээх нэмэлт тунд иргэдийг идэвхтэй хамруулах ажлуудыг зохион байгуулж, дүнг танилцуулах.

Тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд дүүргийн гэр хорооллын 34 хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн нутгийн захиргааны 22 байгууллагатай хамтран сайжруулсан түлшний нөөцлөлт, хангалт, түгээлт, угаарын хийн хордлогоос  урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж, хийж хэрэгжүүлсэн ажлын мэдээг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлэн ажиллаж байна.

Дүүргийн  хэмжээнд  36 өрхийн эрүүл мэндийн төвийн 47 цэг, Драгон, Жанцан, Тунгалаг худалдааны төв болон явуулын 1 багаар дархлаажуулалтын үйл ажиллагааг явуулж байна.

2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар дархлал сэргээх нэмэлт тунд 67,408 /20%/ иргэдийг дархлаажуулалтад хамруулсан байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

70%

НХХ

АБТТ

ОБХ

ЭМТ

ХМОНХТ

3

Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулж, түүх нүүрс хэрэглэх зөвшөөрөл бүхий төрийн болон аж ахуй нэгж, байгууллагуудын яндангийн шүүлтүүрийн стандартын хэмжээг нэг бүрчлэн шалгаж тогтоон, шаардлага хангуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/390, дүүргийн Засаг даргын А/720 дугаар захирамжаар Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Хэсэгчилсэн инженер хангамжийн удирдах газар ОНӨААТҮГ-тай хамтран дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа дулаан үйлдвэрлэх, түгээх, зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөлтэй 18 аж ахуйн нэгж, байгууллагын 23 халаалтын зууханд хийх хяналт шалгалтын ажлыг эхлүүлээд байна. Тус ажлын хүрээнд 34 дүгээр хороонд үйл ажиллагаа эрхлэн явуулж буй “Номун медикал” сувиллын газар түүхий нүүрс хэрэглэж байсан зөрчлийг илрүүлж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт шилжүүлсэн.

100%

АБТТ

МХХ

ЦГ

4

Ерөнхий боловсролын сургуулийн танхимын сургалтыг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс сурагчдын улирлын амралт эхлэх хүртэл хугацаанд зайн хэлбэрт шилжүүлэн зохион байгуулж, хяналт тавьж ажиллах.

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн 26, төрийн бус өмчийн 8 сургууль 2021.12.13-ны өдрөөс эхлэн цахим хэлбэрт бүрэн шилжсэн.

Төрийн өмчийн 59, төрийн бус өмчийн 57 цэцэрлэгүүд үргэлжлүүлэн цэцэрлэгт хамрагдах хүүхдийн хүсэлтийг журмын дагуу хүлээн авч ирц бүртгэлд хяналт тавьж ажиллаж байна.

2021.12.24-ний өдрийн байдлаар 5843 хүүхдийн бүртгэлтэй, ирц 40,7%-тай байна.

90%

НХХ

БХ

5

Шинэ жилийн баярыг бүх шатны боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтан, суралцагчдын дунд тэмдэглэн өнгөрүүлэхгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах.

Дүүргийн Боловсролын хэлтсийн даргын 2021.12.13-ны өдрийн 454 дугаар албан бичгээр төрийн өмчийн 26 сургууль, 59 цэцэрлэг, төрийн бус өмчийн 8 сургууль, 57 цэцэрлэгт шинэ жилийн баярын арга хэмжээг зохион байгуулахгүй байхыг үүрэгжүүлэн, хяналт тавьж ажиллаж байна.

90%

НХХ

БХ

6

Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” А/929 дүгээр захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах.

Захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Нэг тархи нэгдсэн систем” төслийн дагуу үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох цахим системийг нэвтрүүлэхэд хамтран ажиллах ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлгийг 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулсан. Тус хэлэлцүүлэгт дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга нар оролцож, саналаа өгсөн.  

90%

ХХҮХ

7

Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж, байгууллагынхаа цахим хуудсыг англи хэл дээр танилцуулдаг болгох.

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын цахим хуудсыг англи хэлээр хөрвүүлэн гаргах ажлыг дүүргийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төв хэрэгжүүлэхээр судалж байна.

10%

ХМОНХТ

 

 

 

 

 

 

ХЯНАСАН: ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ДАРГА                                                        Д.ТӨМӨРБААТАР

 

ХЯНАСАН: ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН

АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН                                                    С.ТУУЛМАА                                                     

 

НЭТГЭСЭН: ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН

                                                                             МЭРГЭЖИЛТЭН                                   Б.МӨНХТУЯА

                                                                                               

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Видео

Валютын Ханш

Санал хүсэлт илгээх

Төрийн үйлчилгээ - Иргэн танд

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
335,703
Эрэгтэй
165542
Эмэгтэй
170161
Өрхийн тоо
94,132
Хүн амын нягтаршил
22,9 хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
15,348
Авто машины тоо
64,969
Малын тоо
80,712
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
7600