2022 ОНЫ 10-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГСӨН ҮҮРЭГ, ДААЛГАВАР

Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Засгийн газрын 2022 оны 48 дугаар тэмдэглэлийн дагуу Зөвшөөрлийн харилцааг зохицуулж байгаа захиргааны хэм хэмжээний актад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүнг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс 2022 оны 10 дугаар сарын 21-ны дотор ирүүлэх.

Хууль, эрх зүйн хэлтэс

 

Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс

2

2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын 16 дугаар тэмдэглэлийн хэрэгжилтийг хангаж, ажлаа эрчимжүүлж ажиллах.

Хууль, эрх зүйн хэлтэс

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

3

Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг нэмэгдүүлэх ажлаа эрчимжүүлж, борлуулалтын цэгүүдийг сайжруулсан түлшээр тасалдуулахгүй байхад анхаарах, түлшний чанар болон сайжруулсан шахмал түлш олгох картын системын үйл ажиллагааг сайжруулах, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зэрэг ажлуудаа эрчимжүүлж ажиллах.

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

Онцгой байдлын хэлтэс

Цагдаагийн газар

4

Иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэх чиглэлээр дүүргийн нутаг дэвсгэрт хийгдэх ногоон байгууламжийн байршлыг тодорхойлж,танилцуулах.

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

5

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хүүхдийн тусламж, үйчилгээ үзүүлж бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд бэлтгэл ажлаа сайтар хангах, эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй үзүүлж ажиллах.

Нийгмийн хөгжлийн хэлтэс

Эрүүл мэндийн төв

Нэгдсэн эмнэлэг

6

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг анги, танхим, дотоод орчиндоо амны хаалт зүүлгэх зөвлөмж чиглэлийг өгч хэрэгжэлтэд хяналт тавьж ажиллах.

Нийгмийн хөгжлийн хэлтэс

Боловсролын хэлтэс

7

Нийтийн тээврийн автобусны буудлуудын тооцоо, судалгааг гаргаж, санал боловсруулж Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлэх.

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

8

Дүүргийн нутаг дэвсгэр дэх ТҮЦ-ийг яаралтай нүүлгэн шилжүүлэх ажлын зохион байгуулах.

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс

Мэргэжлийн хяналтын хэлтэс

Газар зохион байгуулалтын алба-1,2

Цагдаагийн газар

 

 

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Видео

Валютын Ханш

Санал хүсэлт илгээх

Төрийн үйлчилгээ - Иргэн танд

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
335,703
Эрэгтэй
165542
Эмэгтэй
170161
Өрхийн тоо
94,132
Хүн амын нягтаршил
22,9 хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
15,348
Авто машины тоо
64,969
Малын тоо
80,712
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
7600