ЭРХЭМ ЗОРИЛГО
Төрийн зорилт, чиг үүргийг Монгол улсын үндсэн хууль, бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэн, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэхэд оршино.
ЗОРИЛТ
ТАНИЛЦУУЛГА
Тус хороо нь Монгол Улсын Их Хурлын 1992 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаар тогтоолоор 1992 онд 1 дүгээр хороо нэртэйгээр анх хуваагдаж байгуулагдсан. Түүнээс хойш Засаг даргаар Дорж, Чүлтэмгомбо, Польхүү, Б.Нарантуяа нар ажиллаж байгаад 2009-2016 он хүртэл С.Давааням, 2017-2020 он хүртэл З.Энхтүвшин, 2020 оноос О.Буянгэрэл ажиллаж байна.
2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус хороо нь 1, 34 дүгээр хороод болон хуваагдаж зарим хэсэг салсан.
СХД-ийн 1 дүгээр хороо нь Сонгинохайрхан дүүргийн 34, 20, 35 дугаар хороодтой хил залган оршдог. Тус хороо нь 10100 хүн амтай, 2900 өрхтэй, 10 хэсэгтэй. Тус хороонд “Буянт манал” өрхийн эрүүл мэндийн төв, ерөнхий боловсролын 107 дугаар сургууль, 111 дүгээр цэцэрлэг, 252 дугаар цэцэрлэгүүд, Толгойт цагдаагийн тасаг зэрэг төрийн үйлчилгээний байгууллага, хувийн хэвшлийн Хаан хүнс импекс, Алтан жолоо групп, Наран гол тоосго гэх мэт томоохон аж ахуйн нэгж байгууллага, 2 шашны байгууллага, худалдаа үйлчилгээний чиглэлээр 27 аж ахуйн нэгж, үйлдвэрлэлийн чиглэлээр 2 аж ахуйн нэгж тогтмол үйл ажиллагаа эрхэлж байна.
1 дүгээр хороо нь Иргэдийн нийтийн хурлын дарга Л. Аюур, Засаг дарга О.Буянгэрэл, зохион байгуулагч С.Уранчимэг, зохион байгуулагч Б.Тогтох, нийгмийн ажилтан О.Энхзаяа, Хөдөлмөр халамж үйлчилгээний мэргэжилтэн Б.Анхтуяа, улсын бүртгэгч Б.Лүүсэнжиймаа, Иргэний танхимын ажилтан Д.Сийлэгмаа, хэсгийн байцаагч О. Баянмөнх, хэсгийн цагдаа Н. Алтайсайхан, олон нийтийн цагдаа Д. Уранчимэг, үйлчлэгч Я. Отгонжаргал, сахиул Г.Лодойхүү болон 10 хэсгийн ахлагчийн бүрэлдэхүүнтэй төрийн үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байна.
ДАВУУ ТАЛ
ХОРООНЫ ОНЦЛОГ
Хорооны бүтэц бүрэлдэхүүний мэдээллийг ЭНДЭЭС үзнэ үү.
Л.Аюур ИНХ-ын дарга Утас: 88511065 |
О.Буянгэрэл Засаг дарга Утас: 99034539 |
№ | Нэр | Албан тушаал | Утасны дугаар |
---|---|---|---|
1. | Х.Хатантуул | Зохион байгуулагч | 88596189 |
2. | Э.Отгонбаяр | Нийгмийн ажилтан | 88585405 |
3. | Б.Батжаргал | Үйлчлэгч | 88070059 |
4. | Г.Лодойхүү | Сахиул | 89921355 |
5. | Б.Хошойням | Хог хаягдал олон нийтийн байцаагч | 88044792 |
6. | Б.Тунгаамаа | Хөдөлмөр, эрхлэлт халамжийн асуудал хариуцсан хорооны мэргэжилтэн | 91222261 |
7. | Ю.Гангамаа | Улсын бүртгэгч | 99123087 |
8. | Н.Алтайсайхан | Хэсгийн байцаагч | 31312446 |
9. | З.Ариунбаяр | Хэсгийн цагдаа | 92029698 |
10. | Г.Адьяацэнд | Олон нийтийн цагдаа | 80403054 |
11. | О.Сосорбурам | 1 дүгээр хэсгийн ахлагч | 90232525 |
12. | Б.Мөнхжаргал | 2 дугаар хэсгийн ахлагч | 88858286 |
13. | Х.Оюун-Эрдэнэ | 3 дугаар хэсгийн ахлагч | 89055969 |
14. | Д.Болор-Эрдэнэ | 4 дүгээр хэсгийн ахлагч | 88510999 |
15. | Н.Хорлоо | 5 дугаар хэсгийн ахлагч | 80139174 |
16. | Н.Шинэцэцэг | 6 дугаар хэсгийн ахлагч | 80884508 |
17. | Г.Амарсайхан | 7 дугаар хэсгийн ахлагч | 88131823 |
18. | Ш.Отгонжаргал | 8 дугаар хэсгийн ахлагч | 95114710 |
19. | К.Нарантуяа | 9 дүгээр хэсгийн ахлагч | 89331221 |
20. | Г.Дуламсүрэн | 10 дугаар хэсгийн ахлагч | 99851856 |
21. | П.Энхтуяа | 11 дүгээр хэсгийн ахлагч | 89039892 |
ГАЗАРЗҮЙН БАЙРШИЛ, ДЭД БҮТЦИЙН ТАЛААР
Нутаг дэвсгэрийн хувьд зүүн хойд, зүүн, зүүн урд талаараа 2 дугаар хороотой, урд талаараа 20 дугаар хороотой, баруун, баруун хойд талаараа 22 дугаар хороотой, олон улсын хүүхдийн Найрамдал төв хүртэлх засмал замаар, зуслангийн хашаагаар баруун хойш Орбитын хошуугаар, дугуй цагааны зүүн талаар өгсөж хойд талаараа 21 дүгээр хороотой хил зааглан оршдог.
2004 онд Толгойт цагдаагийн хэлтэс, 2007 онд Капитал банк байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна.
Одоогоор тус хороо нь 3256 өрх, хүн ам 12771 хүн амтай, 27 аж ахуйн нэгж, байгууллагатай, 2 дунд сургууль, 1 хүүхдийн цэцэрлэг, 1 өрхийн эмнэлэг, нийт 12 хэсэгтэй, Олон улсын хүүхдийн Найрамдал төв, Баянгол ам, ШУТИС хотхон, Толгойтын нийт 109 гудамж, 2399 гаруй хашаатай томоохон хороо юм.