Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо нь 1992 оны 10-р сарын 1-нд одоогийн засаг захиргааны нэгж  болж үүсгэн байгуулагдсан. 13 дугаар хороо нь 14 га газар нутагт  8-р байр, 9-р байр, 10-р байр, 11-р байр, солонго-49, 198-р байруудын 1397 өрх, 5892 хүн ам тус хороонд харъяалагддаг. Хүйсийн харьцаагаар харвал 47 хувь нь эрэгтэй 53 хувь нь эмэгтэй, нийт хүн амын 34 хувь нь 0-18 насны хүүхдүүд, ахмадууд 14 хувь буюу 822  байна. Үлдсэн 52 хувь нь хөдөлмөрийн насны иргэд бүрдүүлдэг байна. 

 

Анх тус хорооны засаг даргаар:

Н.Самдан                       1985-1992            

Б.Доржсүрэн                  1992-1996               

Н.Хуушаан                     1995 -1997  

С.Батаа                         1997-2000

Г.Гүнжилмаа                 2000-2017

Д.Ганбат                       2017-2019

 

Хорооны иргэдийн нийтийн хурлын даргаар:

Н.Алтангэрэл                 1996-2000

М.Станбул                      2000-2004

Б.Мөнхжаргал                2004-2008

М.Галбаатар                  2008-2016 он хүртэл ажиллаж  байжээ. 

 

Тус хороо нь  иргэдийн нийтийн хурал, төрийн захиргааны ажилтанууд,хорооны  цагдаагийн хэсэг, Өнө-Ачит  өрхийн эмнэлэг гэсэн бүрэлдэхүүнтэй, тус тусын ажил үүргийн хувиарын дагуу иргэдэд үйлчилдэг.  

 

Иргэдийн нийтийн хурлын даргаар тус хорооны иргэн Б.Баярсайхан, танхимын ажилтнаар Т.Уянга, тэргүүлэгчээр хорооны 4 иргэн сонгогдон ажилладаг бол хорооны төрийн анхан шатны захиргаанд засаг даргаар Д.Очгэрэл,  зохион байгуулагч, нийгмийн хөгжлийн ажилтан, улсын бүртгэлийн ажилтан, хөдөлмөр халамжийн мэргэжилтэн нар тус тусын үйл ажиллагааны хүрээнд иргэдэд төрийн анхан шатны үйлчилгээ үзүүлдэг байна. Мөн хорооны айл өрхүүдийг 4 хэсэгт хувааж, төрийн гэрээт албан хаагчид буюу хэсгийн ахлагч нар  судалгаа, тоо бүртгэл, өргөдөл гомдлыг уламжлан ажилладаг. 

 

Тус хороонд 98 иргэн, аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулдагаас төрийн СХД-ийн эрүүл мэндийн нэгдэл, прокурор, цагдаагийн 3 дугаар хэлтэс, Ирээдүй цогцолборын 1-р дунд сургууль, нийслэлийн 99-р цэцэрлэг, 24 цагийн үйл ажиллагаатай  106-р цэцэрлэг, хувийн хэвшлээс Дэвшил-8 сууц өмчлөгчдийн холбоо, Есөн-Эрдэнэ сууц өмчлөгчдийн холбоо, Залуус-10 сууц өмчлөгчдийн холбоо, Өнөр-11 сууц өмчлөгчдийн холбоо,  Өнөр Хаан банк, Худалдаа хөгжлийн банкны Гурвалжин салбар, Хонгконг зочид буудал, Монголика ресторан, Жүр үр бейкерийн салбар, Энэрэлт манал эмнэлэг, Халиун эмнэлэг,  Цэцэн хан хөхий дэлгүүр, Болор караоке, “Гэрлээр тэтгэгч” харуул хамгаалалтын алба, үсчин, оёдолчингууд үйл ажиллагаа явуулж байна. 

 

Тус хороо нь ил тод, нээлттэй, шуурхай байх,  иргэддээ мэдээ мэдээлэлийг цаг алдалгүй хүргэх үүднээс  Арвангуравдугаар Хороо Сонгинохайрхан,  1-р хороолол 8/9-р байр, 11-р байрныхан, СХД 13-р хороо Залуус 10-р байр  гэсэн фейсбүүк хаягуудыг ажиллуулан  мэдээлэл хүргэн үйл ажиллагааныхаа нэг хэсэг болгон хэвшжээ.   

 

Хорооны бүтэц бүрэлдэхүүний мэдээллийг эндээс үзнэ үү.

Б.Баярсайхан

ИНХ-ын дарга

Утас: 99292799

Д.Очгэрэл

Засаг дарга

Утас: 99062966

 

ХОРООНЫ АЖИЛТАН, АЛБАН ХААГЧИД

Х.Батчимэг

Зохион байгуулагч

Утас: 99723375

 

И.Оюунгэрэл

Нийгмийн ажилтан

Утас: 89005149

 

Ц.Очирдулам

Ахмадын зөвлөлийн дарга

Утас: 99144829

 

Б.Оюунцэцэг

Улсын бүртгэгч

Утас:

 

М.Сарантуяа

Хөдөлмөр, халамжийн мэргэжилтэн

Утас: 

 

Т.Уянга

Иргэний танхимын ажилтан 

Утас: 92057575

 

 

Б.Цэвэлмаа

ТХХОНБ 

Утас: 99164159

Б.Доржханд

Үйлчлэгч

Утас: 99688379

 

 

ХЭСГИЙН АХЛАГЧ НАР

Д.Оюунчимэг

1 дүгээр хэсгийн ахлагч

Утас: 99930594

 

Р.Уянга

2 дүгээр хэсгийн ахлагч

Утас: 99120200

 

Д.Ганзаяа

3 дүгээр хэсгийн ахлагч

Утас: 99312058

 

   

И.Амарзаяа

4 дүгээр хэсгийн ахлагч

Утас: 88875538

   

 

ХОРООНЫ АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ

Дэд бүлгүүд