ЭРХЭМ ЗОРИЛГО

Төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн ажлын уялдаа холбоог бэхжүүлэн, хорооны өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд оршино.

 

ТАНИЛЦУУЛГА

 

Тус хороо:

  • Урдуураа Баянгол дүүргийн нутаг дэвсгэртэй Энхтайвны өргөн чөлөөний засмал замаар
  • Баруун талаараа Барилгачин гудамжаар 16-р хороотой
  • Хойд талаараа Хилчин хотхоны урд талын далангаар
  • Зүүн талаараа 86-р сургуулийн зүүн, 81-р сургуулийн баруун хойд ба баруун тал, 40, 44/1, 44/2 байрны зүүн тал, 112-р цэцэрлэгийн баруун тал , 19-р  байрны зүүн талаар урагш эргэж 14-р хорооны 15, 18/1,18, 42-р байрны  баруун талаар зааглана.

ИНХ-ын дарга Ц.Ганчимэг, Засаг дарга Д.Оюунцэцэг, Зохион байгуулагч Э.Должинсүрэн, Хөгжлийн нийгмийн ажилтан Ц.Чимэдбалдир, Иргэний бүртгэлийн ажилтан М.Жаргалсайхан, Цагдаагийн хэсгийн байцаагч дэслэгч Г.Даваасүрэн, хорооны цагдаа С.Баятбаяр, Олон нийтийн цагдаагийн ажилтан Э.Гаанжуур, хэсгийн ахлагч Ц.Болормаа, Ж.Баярцэнгэл, Б.Батжаргал, Ж.Даваа, Д.Хадаг нар  ажиллаж байна.

 

Нийт 1413 өрхийн 5899 хүн амтай. Тус хороо нь 19-р байр, 20-р байр, 22-р байр, 23-р байр гэсэн 9 давхар байшин, шинээр ашиглалтанд орсон 12 давхар  40-р  байр, 44-р байр, 258-р байр, 51-р байр, 44/1, 44/2-р байр тус тус хамаарагддаг орон сууцны хороолол болно.


Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо болон Мичид-Асралт өрхийн эмнэлэг нь 19-р байр 20-р байрны голд цогцолбор 2 давхар байранд байрладаг.  19-р байр 20-р байрны дунд шинээр усан ориглуур баригдаж ашиглалтанд орсон.

 

Төрийн болон төсөвт байгууллага нь Ирээдүй цогцолборын 86-р сургууль, Хичээлийн 2-р бага сургууль, 110-р цэцэрлэг, Элэгний эмгэг судлалын клиник төв эмнэлэг, Елефант цэцэрлэг, төрийн бус байгууллага нь орон сууцны Өнөр 19 СӨХ, Өнөр бүл 23 СӨХ, Өнөр 20, Өнөр 44, Өнөр 40, Өнөр плаза СӨХ-үүд үйл ажиллагаа явуулдаг.

 

Аж ахуй нэгж байгууллагын зөвшөөрөлтэй хүнсний дэлгүүр 34, хүнсний мухлаг 6, супермаркет 1 байдаг. Байр хороолол төвлөрсөн учир тариалангийн талбайгүй, иргэд өөрсдийн ахуйн хэрэгцээндээ зориулан хүнсний ногоо, жимс жимсгэнэ тарьдаг. Солонгосын хөрөнгө оруулалттай Сэргэлт сүм үйл ажиллагаа явуулж байна.

 

Хорооны бүтэц бүрэлдэхүүний мэдээллийг эндээс үзнэ үү.

Д.Оюунцэцэг

Засаг дарга

Утас: 88100159

 

ХОРООНЫ БУСАД АЖИЛТАН, АЛБАН ХААГЧИД

Албан тушаалтан Нэрс Утасны дугаар
1 Зохион байгуулагч Ц.Чимэдбалдир 96010207
2 Хөгжлийн нийгмийн ажилтан    
3 Улсын бүртгэгч М.Жаргалсайхан 80335067
4 Хөдөлмөр, халамж хариуцсан мэргэжилтэн С.Энхжаргал 91929215
5 Цагдаагийн хэсгийн байцаагч дэслэгч Б.Мягмаржав 91818019
6 ХХОНБ Ц.Содномцэрэн 96709090
7 Үйлчлэгч Б.Урантөгс 89541772
8 1 дүгээр хэсгийн ахлагч Р.Оюун-Отгон, 80451583
9 2 дугаар хэсгийн ахлагч Х.Долгормаа, 80451557
10 3 дугаар  хэсгийн ахлагч Б.Мөнхсайхан, 80451504
11 4 дүгээр хэсгийн ахлагч А.Отгонсүрэн, 80451577
12 5 дугаар хэсгийн ахлагч С.Мягмарнаран 80451569

ГАЗАР ЗҮЙН БАЙРШИЛ, ДЭД БҮТЦИЙН ТАЛААР

15 дугаар хороо нь урдуураа Энхтайвны өргөн чөлөөний засмал замаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэртэй, баруун талаараа дүүргийн 16-р хороотой Барилгачин гудамжаар, хойд талаараа Хилчин хотхоны урд талын далангаар, зүүн талаараа 86-р сургуулийн зүүн, 81-р сургуулийн баруун хойд ба баруун тал, 40, 44/1, 44/2 байрны зүүн тал, 112-р цэцэрлэгийн баруун тал , 19-р  байрны зүүн талаар урагш эргэж 14-р хорооны 15, 18/1,18, 42-р байрны  баруун талаар тус тус зааглан оршино.

ХОРООНЫ АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ

Дэд бүлгүүд