ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2016-12-16

            Тендер шалгаруулалтын нэр: Нийгмийнхаламжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд хүнсний эрхийн бичгээр үйлчилгээ үзүүлэх дэлгүүрүүдийг сонгон шалгаруулах.

Тендер шалгаруулалтын дугаар: СХД-ХХҮХ-ХЭБ-2017/01

            Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчидоос Нийгмийн халамжийн тухай хуулийн 22.2.1-д заасны дагуу нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд хүнсний эрхийн бичгээр үйлчилгээ үзүүлэх дэлгүүрүүдийг сонгон шалгаруулах тендерт үйлчилгээ үзүүлэх санал ирүүлэхийг урьж байна.

            Тендерийн барим бичгийг / хүсвэл нэмэлт хувийг / бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50,000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

            Тендерт оролцогч тухайн үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай дараах тусгай зөвшөөрөлтэй байна. Үүнд: 

-       Хуулийн этгээдийн зөвшөөрөлтэй байх

-       Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт

-       6-8 нэрийн хүнсний дэлгүүрийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй байх.

Дараах үндсэн тоног төхөөрөмжийг ажлыг гүйцэтгэх хугацаанд /өөрийн/ бэлэн байлгах шаардлагатай.  Үүнд:

-       Хүнсний зориулалтын стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмж,

-       Барааны нэр төрөл бичигддэг кассын машинтай байх.

           

Тендрийг 2017оны  01 сарын 16ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө СХД-н Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн байр, 102 тоот өрөөнд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендер оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 01 сарын 16 ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг  доорх хаягаар авч болно.

 

 

 

 

 

ХӨДӨЛМӨР ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТСИЙН БАЙР, 102 ТООТ ӨРӨӨ

МЭРГЭЖИЛТЭН Б.Онон  УТАС: 70174405,  95102558

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд