ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос “Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, явган хүний гүүр барих СХД/ТА/2016/02/ тоот багц ажлыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.
Тендерийн баримт бичгийн үнэ 50 000 /тавин мянган/ төгрөг байна. Уг төлбөрийг Сонгинохайрхан дүүргийн, Төрийн сан 200951009 дансанд тушаана.
Үнийн саналыг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 27-р хороо Баянгол-1, Засаг даргын Тамгын газрын байрны 109 тоот өрөөнд ирүүлнэ үү.
Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2016 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 09 цаг 40 минутад нээнэ.
Захиалагчийн хаяг: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо Баянгол-1, Засаг даргын Тамгын газрын 1 давхарт 109 тоот өрөө, Худалдан Авах Ажиллагааны алба, Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Ц.Чулуунцэцэг. Холбогдох утас: 70000717