ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ УРИЛГА
2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Сонгинохайрхан дүүргийн “Дээвэр засвар /Ирээдүй цогцолбор сургууль” СХД/ЗА/А253-01/ тоот засварын ажлыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийн үнэ 50.000/Тавин мянга/-н төгрөг байна. Уг төлбөрийг Сонгинохайрхан дүүргийн, Худалдан авах ажиллагааны албаны Төрийн сан 200951009 дансанд тушаана.
Үнийн саналыг 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 27-р хороо Баянгол-1, Засаг даргын Тамгын газрын байрны 109 тоот өрөөнд ирүүлнэ үү.
Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 09 цаг 40 минутад нээнэ.
Захиалагчийн хаяг: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо Баянгол-1, Засаг даргын Тамгын газар 109 тоот өрөө, ахлах мэргэжилтэн С.Содгэрэл, Утас:7000 0771