Монгол Улсын Их Хурлын 18 дугаар тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 100 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй анхны хуралдааныг 1992 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хийжээ.

Анхны хурлаас нийслэлийн Сонгинохайрхан дүүргийг 1992 оны 10 дугаар сарын 1 -ний өдөр байгуулах тогтоол гарсан байна. Тус дүүрэг нь анх байгуулагдахдаа Сонгино нэртэй байв. Улмаар 1992 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 39 тоот "Дүүргийн нэрийг өөрчлөх тухай" тогтоолоор Сонгинохайрхан дүүрэг болгон өөрчилжээ.

Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу зохион байгуулалтын өөрчлөлтөөр ийнхүү Нийслэлийн Октябрь район буюу одоогийн Баянгол дүүргээс өрх тусгаарлан байгуулагджээ.

Сонгинохайрхан дүүрэг 43-н хороотой 330 орчим мянган хүн амтай нийслэлийн хамгийн том газар нутагтай дүүрэг.