ЭРХЭМ ЗОРИЛГО

Төрийн зорилт, чиг үүргийг Монгол улсын үндсэн хууль, бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэн, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэхэд оршино.

 

ТАНИЛЦУУЛГА

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо буюу Жаргалант тосгоны үүсэл хөгжил нь анх БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1976 оны 12-р сарын 25-ны өдрийн 426-р тогтоолоор Партизан хороо, сангийн аж ахуй нэртэйгээр байгуулагджээ. Партизан хорооны Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа нь 1977 оны 1-р сараас 1992 оны 10-р сар хүртэл 15 жил төр захиргааны үйл ажиллагааг явуулж ирсэн болно. Энэ хугацаанд орон нутгийн эрхийг барих дээд байгууллага нь Партизан хорооны Ардын депутатуудын хурал байсан юм.

 

Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын УИХ-ын 1992 оны 46-р тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 25-р тогтоолын дагуу Партизан хороо нь 1992 оны 9-р сард Жаргалант дүүрэг болон өөрчилөгдөн зохион байгуулагдаж, 1995 оны 3-р сарын 11-нийг хүртэл үйл ажиллагааг явуулж иржээ. Нийслэл Улаанбаатар хотын Засаг захиргааны байгууллагын бүтэцийн өөрчлөлтөөр Монгол Улсын УИХ-ын 1995 оны 16, Монгол Улсын Засгын газрын 1995 оны 23, Нийслэлийн ИТХ-ын 1995 оны 13 дугаар тогтоолын дагуу Жаргалант дүүрэг татан буугдаж, одоогийн СХД-ийн 21-р хороо, Жаргалант тосгон байгуулагдсан түүхтэй.

Энэхүү баримтаас үндэслэхэд Партизан хороо, САА, Жаргалант дүүрэг, СХД-ийн 21-р хороо, Жаргалант тосгон үүсч байгуулагдаад 34 жилийн ойтойгоо золгож байна.

Одоо тус хороо, тосгон нь 84706 га нутаг дэвсгэртэй, 1870 өрхтэй , 6245 хүн ам, 47878 толгой мал, 14000 тахиа, 105 үхрийн хагас эрчимжсэн аж ахуй, сүү хүлээн авч хөргөх болон сүү цагаан идээ боловсруулах цехтэй, усалгаатай газар тариалан эрхлэх, усан хангамжийг нэмэгдүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлж, ХАА-н үйлдвэрлэлийн эрчимжсэн цогцолборыг хөгжүүлэн оршин суугч иргэдийнхээ ажлын байрыг нэмэгдүүлэх, ажилгүйдэл ядуурлыг бууруулж, өрхийн амьжиргааны орлогыг дээшлүүлэх, орон нутгаа хөгжүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагааг өөрийн орон нутгийн бололцоо, иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн санаачлага , Нийслэл дүүргийн удирдлага, туслалцаанд түшиглэн явуулж байна.

 

Тус хороо, тосгонд 12 жилийн 74, 121-р бүрэн дунд сургууль, 116-р цэцэрлэг, Төмөр замын Рашаант өртөөнд цэцэрлэг, Эрүүл мэндийн төв , Соёлын ордон, Цагдаагийн тасаг, Хаан банкны Партизан тооцооны төв, Хадгаламж банкны Партизан тооцооны төв, Мал эмнэлгийн албад, эмийн сан, Төмөр замын өртөө зөрлөгүүд, амралт сувилалын газрууд, нийтийн хоол, худалдаа үйлчилгээний цэг салбарууд, хөдөө аж ахуй үйлдвэрлэлийн компани, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулдаг.

Одоогийн байдлаар Засаг захиргааны анхан шатны нэгжийн хувьд хорооны ИНХ, хорооны Засаг дарга бөгөөд тосгоны Захирагчийн Ажлын Албанаас гадна 11 хэсгийн бүтэц, зохион байгуулалттайгаар төрийн албаны бүх төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлж байна.

 

Хорооны бүтэц бүрэлдэхүүний мэдээллийг эндээс үзнэ үү. 

Б.Энхням

Засаг дарга

Утас: 88041858

 

ХОРООНЫ БУСАД АЖИЛТАН, АЛБАН ХААГЧИД

Овог нэр Албан тушаал Утасны дугаар
1 Бадамдорж Цэнд-Аюуш Нийгмийн ажилтан 95030377
2 Цэдэнсодном Мөнхцолмон Хөдөлмөр халамжийн мэргэжилтэн 88041107
3 Баатарбүргэд Мөнхзул Улсын бүртгэгч 99164878
4 Б.Мөнхбат Тасгийн дарга 89712228
5 Сэрээнэн Наранбаатар Хэсгийн байцаагч 80350286
6 Л.Оюунсанаа Олон нийтийн цагдаагийн ажилтан 99165409
7 Жанчивдорж Батзориг Олон нийтийн цагдаагийн ажилтан 94494849
8 Жаргалсайхан Отгонлхаа 1-р хэсгийн ахлагч 89600278
9 Жаамаа Нямдаваа 2-р хэсгийн ахлагч 89343000
10 Алтансувд Шүрэнцэцэг 3-р хэсгийн ахлагч 94969796
11 Ганбат Мөнхнасан 4-р хэсгийн ахлагч 89356333
12 Баатар Цэрэндондог 5-р хэсгийн ахлагч 95043899
13 Баярсайхан Анхбаяр 6-р хэсгийн ахлагч 99953343
14 Цэрэндулам Туяа 7-р хэсгийн ахлагч 86642233
15 Нанжидцэрэн Наранцэцэг 8-р хэсгийн ахлагч 80741472
16 Гал-Эрдэнэ Эрдэнэжаргал 9-р хэсгийн ахлагч 89667015
17 Базарбядрана Одонгуа 10-р хэсгийн ахлагч 89877700
18 Цэндээхүү Дэлгэрмаа 11-р хэсгийн ахлагч 88781275
19 Чойгондамба Ренчиндаваа 12-р хэсгийн ахлагч 99516798

 

ГАЗАРЗҮЙН БАЙРШИЛ, ДЭД БҮТЦИЙН ТАЛААР

Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, Жаргалант тосгон нь Улаанбаатар хотоос 57 км-ийн зайтай Хүйн мандлын голын хөвөөний дагуу нутгийн зүүн урд талаараа Санзай, урд талаараа Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу, баруун урд талаараа 22 дугаар хороо, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдтэй, зүүн талаар Төв аймгийн Батсүмбэр сум, баруун хойд талаараа Төв аймгийн Баянчандмань сумтай хиллэн оршдог.

ХОРООНЫ АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ

Дэд бүлгүүд