Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо нь анх 1952 оны 05 дугаар сарын   09-ний өдрийн Улаанбаатар хотын Хөдөлмөрчдийн Бага хурлын 25 дугаар тогтоолоор Толгойтын 08 дугаар хорин нэртэйгээр одоогийн II цахилгаан станцын дэргэд байгуулагдсан. 

 

1965 онд Улаанбаатар хотыг 4 районтой болгоход уг хорин Октябрийн районы орон сууц гудамжны 2 дугаар хороо болсон. 1992 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Октябрийн район хуваагдаж  Сонгинохайрхан, Баянгол  дүүрэг болоход тус хороо нь 3 дугаар хороо болсон.

 

Манай хороо нь баруун талаараа 2 дугаар хороо, зүүн талаараа 4 дүгээр хороо, хойд талаараа 26 дугаар хороо, урд талаараа 20 дугаар хороотой хиллэдэг. 

 

2020 оны хүн амын тооллогоор 2314 өрхийн 9474 хүн амтай тоологдсон.

 

Хороонд Иргэдийн Нийтийн Хурал түүний тэргүүлэгчид 6, Засаг даргын ажлын албанд 10, хэсгийн ахлагч 10, Хэсгийн байцаагч, хэсгийн цагдаа, олон нийтийн цагдаа 3 нийт 29 хүний бүрэлдэхүүнтэй төрийн үйлчилгээ үзүүлж байна. 

 

Бид ИРГЭН ТӨВТЭЙ, ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАСРАЛТГҮЙ ЧАНАРЫГ ДЭЭДЭЛСЭН ЗАСАГ ЗАХИРГААНЫ АНХАН ШАТНЫ  НЭГЖ БАЙНА гэсэн эрхэм зорилготой ажиллаж байна.

 

Хорооны хэмжээнд нийт 63 аж  ахуйн нэгж байгууллага, ерөнхий боловсролын 65 дугаар сургууль , Өрхийн эрүүл мэндийн “Мичид-Ундрага” төв, Сургуулийн өмнөх боловсролын байгууллага 80 дугаар цэцэрлэг, төрийн бус өмчийн “Бат-Анугийн найзууд” цэцэрлэг, “Янзага” хүүхэд харах үйлчилгээ, мөн 6 төрийн бус байгууллага  үйл ажиллагаа явуулж байна.

 

Хорооны бүтэц бүрэлдэхүүний мэдээллийг ЭНДЭЭС үзнэ үү.

Б.Соёл-Эрдэнэ

Засаг дарга

Утас: 86871919

 

ХОРООНЫ БУСАД АЖИЛТАН, АЛБАН ХААГЧИД

Нэр Албан тушаал Утасны дугаар
1 Т.Октябрь Нийгмийн ажилтан 88045544
2 Н.Номин-Эрдэнэ ТХХОНБ 88645969
3 М. Отгончимэг Үйлчлэгч 88944544
4 Р.Батсүх Сахиул 99633041
5 Ш.Отгонсайхан 1-р хэсгийн ахлагч 1-4 дүгээр гудамж 96701257
6 Ц.Баасанхүү 2-р хэсгийн ахлагч 5-12 дугаар гудамж 88890352
7 Д.Нармандах 3-р хэсгийн ахлагч 13 дугаар гудамж 80172959
8 Б.Энхцэцэг 4-р хэсгийн ахлагч 14-18 дугаар гудамж 88310097
9 Б.Баянжаргал 5-р хэсгийн ахлагч 19-21 дүгээр гудамж 86069073
10 Б.Цэндмаа 6-р хэсгийн ахлагч 22-30 дугаар гудамж 86607273
11 Д.Оюунцэцэг 7-р хэсгийн ахлагч 31-34, 41-42 дугаар гудамж 89890839
12 Ц.Цэвэлдулам 8-р хэсгийн ахлагч  35-40 дүгээр гудамж 89064340
13 Г.Оюунчимэг 9-р хэсгийн ахлагч 43-44 дүгээр гудамж 88087687
14 Т.Жимсээ 10-р хэсгийн ахлагч 45 дугаар гудамж 88663315

Дэд бүлгүүд