ГУРАВ. ХОТ БАЙГУУЛАЛТ, ДЭД БҮТЦИЙН ХӨГЖИЛ

 

3.1. Дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, шинэ технологи нэвтрүүлнэ.

 

3.1.1. Баянхошуу дэд төвийн үйл ажиллагааг эрчимжүүлж, 30-р хорооны Хилчин хотхоны дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх.

 

3.1.2. Орон сууцны хороолол, нийтийн үйлчилгээний төвүүдийн дэргэд газар дээрхи, доорхи автомашины давхар зогсоол барина.

 

3.1.3. Замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг дээшлүүлэх зорилгоор авто замуудыг шинээр барих, авто замын өргөтгөл хийх ажлыг зохион байгуулах, зам засварын ажлын чанарыг сайжруулна.

 

3.1.4. Зуслангийн бүсийн авто замын нөхцөлийг сайжруулах ажлыг хэрэгжүүлнэ.

 

3.1.5. Хувиараа таксины үйлчилгээ эрхэлдэг иргэдийн үйл ажиллагааг дэмжин, Баянхошууны тойрог, Толгойтын эцсийн буудал, 1-р хорооллын арын дэнж зэрэг байршлуудад таксины зогсоол бий болгоно.

 

3.1.6. Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэл болон зогсоолын тоог нэмэгдүүлэх санал боловсруулан хэрэгжүүлж, хяналт тавина.

 

3.1.7. Инженерийн байгууламжийн шугам сүлжээний чанар ашиглалтын түвшинг тогтоож, насжилтын хугацаа дууссан шугам сүлжээг шинэчлэн хяналт тавьж ажиллана.

 

3.1.8. Хуучин орон сууцны дулаан алдагдлыг бууруулах арга хэмжээг орчин үеийн техник, технологийг ашиглан, Сууц өмчлөгчдийн холбоотой хамтран хэрэгжүүлнэ.

 

3.1.9. Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дэс дараатай шинэчлэнэ.

 

3.1.10. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлэн, шинэ арга хэлбэрүүдийг дэмжин ажиллана.

 

3.2. Амьдралын ая тухтай орчин бүрдүүлнэ.

 

3.2.1. Гэрэл цахилгаангүй айл өрхүүдийг цахилгаанаар бүрэн хангах, хүчдэл сайжруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэн, хяналт тавьж ажиллана.

 

3.2.2. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийг нэмэгдүүлж нэгдсэн удирдлагын системд бүрэн холбох, хаягжуулалтыг сайжруулж томоохон гудамж, нийтийн эзэмшлийн талбайд тохижилт хийнэ.

 

3.2.3. Гэр хорооллын айл өрхүүдийн ундны ус түгээх байруудыг нэмэгдүүлж, ашиглалтанд оруулж, хяналт тавин ажиллана.

 

3.2.4. Дүүргийн хэмжээнд үерийн бүсийн хамгаалалтын барилга байгууламжийг барих,

 

3.2.5. Сууц өмчлөгчдийн холбоотой хамтран “Тохилог орц” хөтөлбөрийг хэрэгжүүлж, Сууц өмчлөгчдын холбоодыг цахим мэдээллийн сантай болгоно.

 

3.2.6. Орон сууцны барилгуудын дээврийн засвар болон цахилгаан шатуудын шинэчлэлийг үргэлжлүүлнэ.

 

3.2.7. Гэр хорооллын утааг багасгах шинэлэг арга хэлбэрүүдийг авч хэрэгжүүлнэ.

 

3.2.8. Гэр хорооллын хөрс, ус, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор бие засах газар, муу усны цооногийг соруулж, ариутгах шинэ менежментийг хэрэгжүүлнэ.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд