ТАВ. ЗАСАГЛАЛЫН ХӨГЖИЛ

 

Дүүргийн төрийн захиргаа, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулан чанар хүртээмжийг нэмэгдүүлж, ил тод, нээлттэй байдлыг хангаж ажиллана.

 

5.1. Дүүргийн Засаг даргын Тамгын газарт ISO 9001:2015 стандарт нэвтрүүлнэ.

 

5.2. Дүүргийн захиргааны байгууллагуудад ажиллах төрийн албан хаагчдыг сонгон шалгаруулах тогтолцоо шударга, нээлттэй байж, мэргэшсэн тогтвортой байх зарчмыг баримтлан, шаардлага хангасан иргэдээр төрийн албыг бүрдүүлж, чадварлаг төрийн албыг төлөвшүүлнэ.

 

5.3. Бүх шатны нутгийн захиргааны байгууллагууд тогтмол хугацаанд иргэдэд ажлаа тайлагнадаг, сонсдог “Дүүргийн нээлттэй засаглал” өдөрлөгийг хийж хэвшүүлнэ.

 

5.4. Бүртгэлийн мэдээллийн санг төгөлдөршүүлнэ.

 

5.5. Дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтнуудын иргэдтэй хийх уулзалтыг тогтмолжуулж, үр дүнг тооцох, хяналт тавих тогтолцоог бий болгож, иргэдийн өргөдөл, гомдлыг хуульд заасан бүхий л хэлбэрээр шуурхай хүлээн авч, үйл ажиллагааг эрчимжүүлж, ил тод нээлттэй шийдвэрлэнэ.

 

5.6. Иргэдэд хүргэх төрийн анхан шатны үйлчилгээг шуурхай хүргэх боломж, нөхцөл хангасан хорооны цогцолбор байртай болгох, алслагдсан хороодын хэсгүүдийн байр барих ажлыг үргэлжлүүлнэ.

 

5.7. Нутгийн удирдлагын төв байрыг барьж, төрийн бүх үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлэн, иргэдэд хүргэх ая тухтай орчныг бүрдүүлж үйлчилгээний чанарыг сайжруулна.

 

5.8. Дүүргийн нэг цэгийн үйлчилгээний хүртээмжийг өргөжүүлж, нэг цэгийн үйлчилгээний төвийн тоог нэмэгдүүлнэ.

 

5.9. Хороодын хүн амын ачааллыг тэнцвэржүүлэх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг сайжруулах зорилгоор 10000-с дээш хүн амтай хороодыг хуваах асуудлыг шийдвэрлэнэ.

 

5.10. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийг татан оролцуулж, “Олон нийтийн цагдаа”, “Оюутан цагдаа” арга хэмжээг үргэлжлүүлж, камержуулах ажлыг эрчимжүүлнэ.

 

5.11. Замын хөдөлгөөний эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж, автын осол, түүнээс учрах хохирлыг бууруулна.

 

5.12. Батлан хамгаалах хуулийг орон нутагт сурталчлах, хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулж биелэлтэнд хяналт тавин иргэдэд төрийн батлан хамгаалах үйлчилгээг хүртээмжтэй, чирэгдэлгүй хүргэнэ.

 

5.13. Байгалийн болон гэнэтийн гамшиг, ослоос хамгаалах, урьдчилан сэргийлэх, хор хөнөөлийг арилгах, нөхөн сэргээх чадавхийг нэмэгдүүлэх талаар шаардлагатай арга хэмжээ авч ажиллана.

 

5.14. Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, ухаалаг технологийг нэвтрүүлэн ажиллана.

 

5.15. Дүүргийн Засаг даргын дэргэд “Хэвлэл мэдээллийн төв” байгуулж, иргэд, олон нийт, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллана.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд