Малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний тухай

 

2016 оны 08 сарын 30-ны өдөр           Дугаар А/628                             Улаанбаатар хот
 
 
 

Малын гоц халдварт шүлхий өвчинтэй
тэмцэх түүнээс урьдчилан сэргийлэх
 талаар авах арга хэмжээний тухай

 
 
            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын“а”, 29.2, 39 дүгээр зүйлийн 39.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.3, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
           1.Төв аймгийн Баян, Баянжаргалан сумдын нутаг дэвсгэрт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан, уг өвчинтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжилтийг доор дурдсан байгууллага, албан тушаалтнуудад үүрэг болгосугай;
 
             1.1. малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг 2016 оны 08 дугаар сарын 30-наас 09 дүгээр сарын 09-ний өдрүүдэд нийслэлийн Багахангай, Налайх, Багануур, Баянзүрх дүүргийн хэмжээнд зохион байгуулж, вакцин, халдвар хамгааллын хувцас, шаардлагатай бусад материалаар ханган, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллахыг нийслэлийн Мал эмнэлгийн газар /А.Нарантуяа/-т, вакцинжуулалтын ажлын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, нийслэлийн Онцгой байдлын газар /Н.Уламбаяр/, Улаанбаатар хотын Цагдаагийн газар /Ч.Болдбаатар/-т;
 
            1.2. малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, халдварт өвчний байнгын пост болон хөдөлгөөнт эргүүлээр ажиллах хүн хүчийг нэмэгдүүлэн, хил хязгаарыг тогтоож, хөдөлгөөний хязгаарлалтад хяналт тавих ажлыг шуурхай зохион байгуулахыг Улаанбаатар хотын Цагдаагийн газар /Ч.Болдбаатар/, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, нийслэлийн Мал эмнэлгийн газар /А.Нарантуяа/, нийслэлийн Онцгой байдлын газар /Н.Уламбаяр/, дүүргийн Засаг дарга нарт;
                                                               
              1.3. мал, амьтны гоц халдварт цэцэг, шүлхий өвчин бүртгэгдсэн голомтын бүсээс амьд мал, мал, амьтны гаралтай бүтээгдэхүүний, шүлхийн голомттой бүсээс хүн, мал, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг тус тус түр хугацаагаар бүрэн хориглох, эрүүл бүсээс оруулж байгаа мал, амьтан тэдгээрийн  гаралтай түүхий эд,  бүтээгдэхүүнийг гарал үүслийн  гэрчилгээг үндэслэн нэвтрүүлэх  зохион байгуулалтын арга хэмжээ авахыг дүүргүүдийн Засаг дарга нарт, уг арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т;
 
            1.4. нийслэлийн авто тээврийн шалган бүртгэх товчоонд, мал эмнэлгийн хяналтын цэг, мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд худалдаалдаг хүнсний болон түүхий эдийн зах, худалдааны төвүүдэд тавих хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж, тандалт шинжилгээ хийж ажиллахыг нийслэлийн Мал эмнэлгийн газар /А.Нарантуяа/, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, нийслэлийн Онцгой байдлын газар /Н.Уламбаяр/, Улаанбаатар хотын Цагдаагийн газар /Ч.Болдбаатар/, дүүргүүдийн Засаг дарга нарт;
 
              1.5. нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх мал худалдаалах түр цэгийн үйл ажиллагааг үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан зогсоохыг Баянзүрх дүүргийн Засаг дарга /Д.Пүрэвдаваа/-д;
 
            1.6. малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх мэдээллийг бэлтгэн тухай бүр хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэд, олон нийтэд мэдээлж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Э.Дагиймаа/-т;
 
             2. Малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх түүнээс урьдчилан сэргийлэх, арга хэмжээний зардалд шаардагдах 82,866,160 /наян хоёр сая найман зуун жаран зургаан мянга нэг зуун жар/ төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй.
          
            3. Энэ захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгаланд даалгасугай.
 
 
 
 
                                                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                                                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                    С.БАТБОЛД

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд