СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 Та бүхэндээ зуны сайхан өдрийн мэнд хүргэе.

Улаанбаатар хотын газар нутгийн 25 хувийг эзлэн оршдог, Монгол Улсын хүн амын 10 хувь нь амьдран суудаг том дүүрэг, томоохон Засаг захиргааны нэгжийг удирдах өндөр хариуцлагатай ажилд хууль журмыг баримтлан, дүүргийнхээ болон иргэдийнхээ өмнө тулгамдсан асуудлуудыг хурдтай, эрчтэй шийдвэрлэн ажиллахаа илэрхийлье.

 

Энэ 2016 оны сонгуулиар Сонгинохайрханчууд УИХ-ын 6 гишүүн НИТХ-ын 9 төлөөлөгчийг сонгосон. Дүүргийнхээ өмнө тулгамдсан асуудлууд, хүндрэлүүдийг шийдвэрлэхийн төлөө  гишүүд, төлөөлөгчидтэйгээ нягт хамтран ажиллаж  үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

 

Хөгжлийн төлөө хамтдаа урагшилцгаая. 

 

Санал асуулга

Дүүргийн ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж байгаа нь таны сэтгэлд нийцэж байна уу?
Нийт 528 санал өгсөн байна.