"ЭРҮҮЛ ОРЧИН - ЭРҮҮЛ ДҮҮРЭГ"   дэд   хөтөлбөрийг энд дарж үзнэ үү.

"ЭРҮҮЛ ХҮН" дэд хөтөлбөрийг эндээс дарж үзнэ үү.

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Энэхүү хөдөлмөрийн дотоод журам /цаашид “дотоод журам” гэх/-ын зорилго нь Сонгинохайрхан дүүргийн Тамгын газар, хороод /цаашид “Тамгын газар” гэх/-ын хөдөлмөрийн зохион байгуулалт, Тамгын газар болон ажилтны эрх, үүрэг, хариуцлагатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2. Энэхүү дотоод журмаар эрх олгосны дагуу баталсан бусад журам нь энэ журмын салшгүй хэсэг байх бөгөөд түүний бүрдэл хэсэгт тооцогдоно.

Тамгын газрын алсын хараа

Удирдах болон гүйцэтгэх ажилтны мэдлэг боловсролыг дээшлүүлэх, ажил хариуцах чадварыг сайжруулах, төр засгийн хууль, тогтоол шийдвэрийн биелэлтийг хангуулах, иргэдэд соёлч боловсон үйлчлэх, төрийн үйлчилгээг дээшлүүлэх замаар нийслэлийн хэмжээнд нутгийн захиргааны байгууллагуудыг үйл ажиллагаагаар тэргүүлэх.

Эрхэм зорилго

Төр засгийн хууль, тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, төр иргэдийн хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг хангаж, нутгийн удирдлагыг хэрэгжүүлэх таатай орчин бүрдүүлэх, төрийн албаны ил тод байдлыг хангах

Үндсэн зорилго. Иргэдийн дунд нутгийн захиргааны байгууллагуудаас үйл ажиллагааныхаа хүрээнд зохион байгуулах нээлттэй хэлэлцүүлэг, нэгдсэн хурал, семинар, сургалт, уулзалтуудыг дэг журамтай зохион байгуулахад оршино.