Сонгинохайрхан дүүргийн засаг даргын
2013 оны ......-р сарын...... өдрийн ......-р
захирамжийн    нэгдүгээр       хавсралт

 

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН

ТАМГЫН ГАЗРЫН ДҮРЭМ

 

Ерөнхий зүйл

Тамгын газрын алсын хараа

Удирдах болон гүйцэтгэх ажилтны мэдлэг боловсролыг дээшлүүлэх, ажил хариуцах чадварыг сайжруулах, төр засгийн хууль, тогтоол шийдвэрийн биелэлтийг хангуулах, иргэдэд соёлч боловсон үйлчлэх, төрийн үйлчилгээг дээшлүүлэх замаар нийслэлийн хэмжээнд нутгийн захиргааны байгууллагуудыг үйл ажиллагаагаар тэргүүлэх.

Эрхэм зорилго

Төр засгийн хууль, тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, төр иргэдийн хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг хангаж, нутгийн удирдлагыг хэрэгжүүлэх таатай орчин бүрдүүлэх, төрийн албаны ил тод байдлыг хангах

 

Баримтлах үндсэн зарчим

Ардчилсан ёс   -   Нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг ил тод нээлттэй болгож, иргэдийн олонхийн санал бодол хүсэлтийг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлнэ.

Хууль дээдлэх - Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхдээ зөвхөн хуулийн   хүрээнд үйл ажиллагаагаа явуулна.

Тэгш байдал   -     Төр, иргэн хоёр харилцан тэгш үүрэг, хариуцлага хүлээх    байдлыг хангана.

 

Тамгын газрын зорилт

  1. Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газрын бодлого шийдвэр,  Нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр эдийн засаг нийгмийн зорилтыг хэрэгжүүлэх, удирдлагын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хангуулах, төрийн болон нутгийн захиргааны байгууллагын чиг үүргийн дагуу иргэдэд үзүүлэх, төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, ил тод зохион байгуулж ажиллуулах.
  2. Дүүргийн тогтвортой урт хугацааны хөгжлийн зорилтыг тодорхойлж, эдийн засаг санхүүгийн чадавхийг бэхжүүлж, хөрөнгө оруулалт, өмчийн үр ашгийг нэмэгдүүлэн өөрийгөө тэтгэх эдийн засагтай болохыг эрмэлзэнэ.
  3. Дүүргийн тотвортой хөгжлийн бодлогыг тодорхойлж, эдийн засгийн чадавхийг дээшлүүлж, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн үйл ажиллагааг дэмжиж, дэд бүтцийг хөгжүүлэх, хот тохижилт, байгаль орчныг хамгаалах, орчны бохирдолыг бууруулах замаар ард иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх
  4. Боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажилгүйдэл ядуурлыг бууруулах, нийгмийн хамгаалал, халамж үйлчилгээг зохих иргэдэд хүргэж, хүний хөгжлийг хангах таатай орчныг бүрдүүлэх


            Нэг. Нийтлэг үндэслэл

            1.1. Сонгинохайрхан дүүргийн Тамгын газар нь /цаашид Тамгын газар гэх/ Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад /цаашид Засаг дарга гэх/ бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь мэргэжил,арга зүй,санхүү аж ахуй,зохион байгуулалт,техникийн туслалцаа үзүүлж үйлчлэх дотоод үүрэг бүхий  ажлын алба мөн.

            1.2. Тамгын газар нь өөрийн үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль,  бусад хууль тогтоомж  болон энэхүү дүрмийг удирдлага болгон ажиллана.

            1.3 Тамгын газар нь үйл ажиллагаагаа Засаг даргын бүрэн эрх, бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн зорилтыг биелүүлэхэд чиглүүлж, холбогдох байгууллагуудтай нягт уялдаатай явуулна.

            1.4 Тамгын газрын ажилтныг шагнаж урамшуулах, ажлын хариуцлага тооцох, тэдгээрийн мэргэжил, боловсролыг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэхдээ хууль тогтоомжийг баримтална.

            1.5. Тамгын газар нь тогтоосон журмын дагуу тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

            1.6. Тамгын газар нь санхүү, аж ахуйн хувьд бие даасан байгууллага болно.

            1.7  Тамгын газрын үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн дүрэмтэй байна.

      Хоёр.Тамгын газрын эрх ,үүрэг

  1. Засаг даргын тамгын газарт ирүүлсэн албан бичигт өгөх хариуны санал боловсруулан, хянуулж хариуг хүргүүлэх.
  2. Тамгын газрын албан хэргийг хөтлөх, шийдвэр, үүрэг даалгаврын биелэлтийг хангуулах ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлд нь хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээ авах.
  3. Тамгын газар нь төрийн албан хаагчдыг ажлын байр, хөдөлмөрлөх нөхцлөөр хангаж, Монгол Улсын Засгийн газраас баталсан цалингийн сүлжээний дагуу цалинжуулж, хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнгээр урамшуулал олгох, ээлжийн амралтыг тогтоосон журмын дагуу олгож, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд  анхаарч  ажиллана.
  4. Дүүргийн нутаг дэвсгэрт байгаа хүн амын бүх төрлийн үйлчилгээний ажлыг шалгаж зөвлөх, тэдгээрийн удирдах ажилтан, мэргэжилтний илтгэл сонсголыг хэлтсийн зөвлөлгөөнөөр авч хэлэлцэх, үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулна.
  5. Байгууллага, аж ахуйн нэгжээс дээд байгууллагын тогтоол шийдвэрийн биелэлт болон холбогдох мэдээ судалгаа авч дүгнэлт гаргаж, цаашид хийх ажлын саналыг боловсруулж ажиллана.
  6. Төрийн албан хаагчдын ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээг Монгол Улсын Төсвийн тухай хууль, Төрийн албаны зөвлөлөөс баталсан журам, заавар, загварын дагуу боловсруулж, мэргэжил боловсрол, соёл, техникийн болон эрх зүйн мэдлэг, дадлагыг дээшлүүлэх сургалт, мэргэжил /мэргэшил/, ур чадвар, ажлын дадлагыг харгалзан тэнцэх ажилд нь томилох, дэвшүүлэн ажиллуулана.
  7. Ажлын өдрийн тогтоосон журам, хөдөлмөрийн сахилгыг нарийн баримтлан ажлын цагийг үр бүтээлтэй ашиглаж, ажилтнуудын идэвхийг өрнүүлж үр дүнг тооцож ажиллана.
  8.  Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, ариун цэврийг сайжруулах, гал, усны зэрэг гэнэтийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг төлөвлөгөөтэйгээр зохион байгуулж, хамт олныг дадлагажуулах, санал хүсэлтийг авч цаашид зохиох ажилдаа тусгаж хэрэгжүүлнэ.
  9. Төрийн   албан хаагчдын ажлын шинэ санаачлага, оновчтой шинэлэг арга барилыг сурталчлан хамт олны дунд шуурхай нэвтрүүлж, техникийн болон оюуны сэтгэлгээг бүтээлчээр хөгжүүлж, мэдээллийн технологийн мэдлэгийн хүрээг өргөжүүлнэ.
  10. Төрийн албанд шинээр томилогдсон ажилтныг дадлага туршлагатай ажилтанд дагалдуулан сургах ажлыг зохион байгуулж, төрийн ажлын залгамж чанарыг хадгалж, тасралтгүй бэхжүүлэхэд байнга анхаарч ажиллана.
  11. Ашиг сонирхлын зөрчлийн талаарх мэдээлэл хүлээн авах ажлыг зохион байгуулах, мэдээлэл, мэдэгдлийн дагуу шалгах, хариуцлага хүлээлгэх;
  12. Ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй албан тушаалтанд ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнийг арилгах талаар зөвлөмж өгөх;

           2.13 Нийтийн албанд Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7-р зүйлийн 7.2.2, 7.2.3 хэсэгт заасан шалгалтын явцад авлигын шинжтэй зөрчил илэрсэн бол Авлигатай тэмцэх газарт шилжүүлэн шалгуулна.   

Гурав. Тамгын газрын бүтэц бүрэлдэхүүн

 3.1. Тамгын газар нь Тамгын газрын дарга, хэлтэс, алба, тасгийн дарга нар , төрийн албан хаагчид болон,  төрийн үйлчилгээний албан хаагчдаас бүрдэнэ.

Дөрөв . Тамгын газрын Ёс зүйн зөвлөл

            4.1. Тамгын газар нь Тамгын газрын албан хаагчдын ёс зүйн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх үүрэг бүхий Тамгын газрын Ёс зүйн зөвлөлтэй байна.

            4.2. Ёс зүйн Зөвлөлийг Тамгын газрын дарга даргалж хэлтэс, албадын дарга нар шаардлагатай нөхцөлд Ёс зүйн хорооны даргын шийдвэрээр мэргэжилтэн  багтаж болно.

            4.3 Тамгын газрын Ёс зүйн зөвлөлийн ажлын хэлбэр нь хурал байна.

            4.4. Хурлыг Ёс зүйн Зөвлөлийн дарга /түүний эзгүйд нарийн бичгийн дарга/ зарлаж, удирдана.

            4.5. Ёс зүйн хорооны хурлаар дараах асуудал хэлэлцэнэ:

  • Тамгын газрын, албан хаагчдын ёс зүйн дүрэм
  • Тамгын газрын дүрэм                                                       
  • Хөдөлмөрийн дотоод журам      
  • Ёс зүйн алдаа гаргасан албан хаагчдын асуудлыг тухай бүрт нь хэлэлцэн дүгнэлт гаргана.

Тав. Дүүргийн удирдах ажилтны зөвлөгөөн

            5.1. Дүүргийн удирдах ажилтны зөвлөгөөний  бүрэлдэхүүнд Засаг дарга, засаг даргын орлогч нар, тамгын газрын дарга, хэлтэс, дэргэдэх хэлтэс, албаны дарга нар байна.

            5.2. Дүүргийн удирдах ажилтны зөвлөгөөн нь хуралдаан байна.

            5.3. Дүүргийн удирдах ажилтны зөвлөгөөн сард нэгээс доошгүй хуралдах бөгөөд, Хурлын товыг Засаг дарга гаргана. Хуралдааныг Засаг дарга /түүний эзгүйд орлож байгаа Засаг даргын орлогч/ даргалан хийлгэнэ.

5.4. Дүүргийн удирдах ажилтны зөвлөгөөн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ:

  • Нийслэлийн шуурхай хуралдаан, удирдах ажилтны зөвлөгөөнөөс өгөгдсөн үүрэг даалгавар, үүрэг даалгаврын биелэлт
  • Засаг даргын бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн асуудал,
  • Дүүргийн нийгэм, эдийн засгийн зарим тулгамдсан асуудал,
  • Бусад асуудал.

            5.5. Дүүргийн удирдах ажилтны зөвлөгөөн хэлэлцэх асуудлыг Хяналт шинжилгээ, үнэлгээ, нийслэл дүүргийн шуурхай хариуцсан мэргэжилтэн боловсруулж, нэгээс доошгүй өдрийн өмнө Тамгын газрын даргад танилцуулан батлуулсан байна.

5.6 Нийслэлийн удирдах ажилтны зөвлөгөөнд өгөгдсөн үүрэг даалгавар, үүрэг даалгаварын биелэлтийг Хяналт шинжилгээ үнэлгээ, нийслэл дүүргийн шуурхай хариуцсан мэргэжилтэн боловсруулж биелэлтийг нэгээс доошгүй өдрийн өмнө, харьяа хэлтэс, алба, тасгийн дарга нараас авч нэгтгэн тамгын газрын даргад танилцуулна.

            5.7. Дүүргийн удирдах ажилтны зөвлөгөөний хуралдааны ирцийг хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах алба  гаргаж  хуралдааны тэмдэглэлд тусгана.

            5.8. Дүүргийн удирдах ажилтны зөвлөгөөний бэлтгэл ажлыг хурал эхлэхээс өмнө 30 миниутын өмнө Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах алба боловсруулж  бэлтгэл ажлыг хангасан байна.

Зургаа. Сонгинохайрхан дүүргийн хороодын Засаг дарга нарын шуурхай зөвлөгөөн

6.1 Сонгинохайрхан дүүргийн хороодын засаг дарга нарын шуурхай зөвлөгөөнд Тамгын газрын дарга, хороодын засаг дарга нар болон хэлтэс, албаны дарга нар байна.

            6.2. Хороодын засаг дарга нарын шуурхай зөвлөгөөнд нь хуралдаан байна

            6.3. Хороодын засаг дарга нарын шуурхай зөвлөгөөнд сард нэгээс доошгүй хуралдах бөгөөд, хурлын товыг Тамгын дарга гаргана.

6.4. Хороодын засаг дарга нарын шуурхай хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ:

  • Дүүргийн шуурхай хуралдаан, удирдах ажилтны зөвлөгөөнөөс өгөгдсөн үүрэг даалгавар, үүрэг даалгаврын түүний биелэлт
  • Засаг даргын бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн асуудал,
  • Дүүргийн нийгэм, эдийн засгийн зарим тулгамдсан асуудал,
  • Бусад асуудал.

            6.5. Хороодын засаг дарга нарын шуурхай хуралдааны хэлэлцэх асуудлыг хорооны шуурхайн асуудал хариуцсан мэргэжилтэн боловсруулж, нэгээс доошгүй өдрийн өмнө Тамгын газрын даргад танилцуулан батлуулсан байна.

6.6 Хороодын засаг дарга нарын шуурхай хуралдааны өгөгдсөн үүрэг даалгавар, үүрэг даалгаварын биелэлтийг хорооны шуурхайн асуудал хариуцсан мэргэжилтэн боловсруулж биелэлтийг нэгээс доошгүй өдрийн өмнө, харьяа хэлтэс, алба, тасгийн дарга нараас авч нэгтгэн тамгын газрын даргад танилцуулна.

            6.7. Хороодын засаг дарга нарын шуурхай хуралдааны ирцийг бүртгэнэ. Хорооны засаг дарга хүндэтгэх шалтгаанаар шуурхай зөвлөгөөнд оролцож чадахгүй бол энэ шалтгаанаа 1-2 хоногийн өмнө хороо хариуцсан мэргэжилтэнд  мэдэгдэх тэмдэглэлд тусгана.

            6.8. Шуурхай зөвлөгөөнийг сар бүрийн  2,4 дэх долоо хоногийн Мягмар гаригт 10 цагаас дүүргийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд хийнэ. Зөвлөгөөний хугацаа өөрчлөгдсөн тохиолдолд жич зарлана.

Долоо. Тамгын газрын дарга

            7.1. Тамгын газрын даргыг Засаг дарга томилж, чөлөөлнө.

            7.2. Тамгын газрын дарга нь Тамгын газрын үйл ажиллагааг Засаг даргын өмнө хариуцна.

7.3 Тамгын газрын дарга төсвийн шууд захирагч байна.

            7.4. Тамгын газрын үйл ажиллагааны хэтийн болон хагас, бүтэн жилийн төлөвлөгөөг баталж, тэдгээрийн хэрэгжилт, үр дүнг хянаж Засаг даргад илтгэнэ.

            7.5. Тамгын газрын жилийн төсвийн гүйцэтгэлд хяналт тавина.

            7.6. Дүүргийн удирдах ажилтны зөвлөгөөний хэлэлцэх асуудлыг тодорхойлж, хурлыг товлон хийлгэнэ.

            7.7. Засаг даргын захирамж, тушаал хэлэх үг боловсруулах ажлыг нэгтгэн зохион байгуулж, хяналт тавина.

            7.8. Засаг даргын бүрэн эрхийнхээ дагуу явуулах төрийн боловсон хүчний бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.

            7.9.Эрх хэмжээнийхээ хүрээнд хууль тогтоомжийн дагуу Тамгын газрын дарга тушаал гаргаж, биелэлтийг нь хангуулна.

            7.10.Тамгын газрын ажилтнуудын санал, хүсэлтийг хүлээн авч, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах нөхцөл, бололцоог бүрдүүлэх ажлыг зохион байгуулна.

            7.11.Тамгын газрын дарга үүргээ хэрэгжүүлэхдээ хэлтэс, алба, тасаг, хорооны засаг дарга нартай шууд харилцаж ажиллана.

            7.12.Тамгын газрын даргын түр эзгүйд ажлыг уялдуулан зохион байгуулах үүргийг Захиргаа, хуулийн хэлтсийн дарга гүйцэтгэнэ.

            7.13. Төсвийн тухай хуулийн 16 зүйл 4 дэх хэсэг 15 дугаар заалт  Тамгын газрын дарга нь төсвийн шууд захирагч байх бөгөөд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 5 дах хэсэгт заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

            7.14.Тамгын газрын хэтийн төлөвлөгөө, төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн гүйцэтгэлийг хангуулна.

            7.15.Тамгын газрын дарга нь цалин, ажлын нөхцлөөр хангагдана.

          Найм. Хэлтэс, алба, тасгийн дарга нарын эрх үүрэг

8.1 Хэлтэс, алба, тасийн дарга Төсвийн шууд захирагчтай бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээ байгуулж ажиллах бөгөөд хариуцсан хэлтэс, алба, тасгийн чиг үүргийг ханган хэрэгжүүлэх чиглэлээр нэгжийн менежерийн үүргийг гүйцэтгэн ажилтнуудтай үр дүнгийн гэрээ байгуулах, дүгнэх ажлыг хариуцна.

            8.2 Тамгын газрын хэлтэс, албаны дарга тухайн хэлтэс, алба, тасгийн ажлыг зохион байгуулна.

            8.3 Хэлтэс, алба, тасгийн дарга нь хариуцсан чиг үүргийг ханган хэрэгжүүлж ажилтнуудын ажлыг дүгнэнэ.

  1. Хэлтсийн эрхэлсэн ажлын чиглэлээр салбар, салбараар нь санал боловсруулж дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг дарга, холбогдох бусад байгууллагуудад оруулан шийдвэрлүүлж хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ авна.

              8.5 Хэлтэс нь эрхлэх ажлын хүрээнд холбогдох хууль тогтоомж, дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхийн тулд эрх зүйн зохицуулалт, зохион байгуулалтыг сайжруулах тухай асуудлаар  шийдвэрийн төсөл, санал боловсруулж холбогдох дээд байгууллагад уламжлах,

  1. Хэлтэс  нь албан ажлын хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай мэдээ, судалгаа, тайланг холбогдох байгууллагуудаас гаргуулан авах, дэвшүүлж буй зорилтын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх,

                8.7 Хэлтэс, алба, тасгийн даргын үүрэг нь албаны ажилтнуудын үүргээ биелүүлэхэд зааж чиглүүлэх, арга зүйн зөвлөгөө өгөх, ажиллах нөхцөл бололцоогоор хангах, ажил төрлийн уялдаа холбоог бүрдүүлэх, шаардлага тавьж үр дүнд хүргэх, хариуцлага хүлээлгэх, ажилд нь туслахад оршино.

            8.8. Хэлтэс, алба, тасгийн дарга нь ажилтнуудын ажлыг дүгнэх шалгуур үзүүлэлтийг боловсронгуй болгоход анхаарч ажиллана.

            8.6. Хэлтэс, алба, тасгийн даргын түр эзгүйд түүний үүргийг ахлах мэргэжилтэн хариуцан гүйцэтгэнэ.

            8.7 Хэлтэс, алба, тасгийн дарга нар улиралын тайлан, төлөвлөгөө, төлөвлөгөөний биелэлтийг тухайн улирлын өмнөх сарын 25-ны дотор, жилийн төлөвлөгөөний биелэлтийг 12 сарын 25 наас Захиргаа хуулийн хэлтэст хүргүүлсэн байна.

Ес.  Ажилтнуудын эрх, үүрэг

  1. Төрийн албан хаагч нь Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай болон Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль бусад хууль тогтоомжийг дээдлэн хүндэтгэж өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орон, ард түмнийхээ тусын тулд төрийн ашиг сонирхолд захирагдан, ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн эрх үүргийнхээ хүрээнд ажлаа бүрэн хариуцаж гүйцэтгэнэ.
  2. Төрийн   албан хаагч нь дээд байгууллага, дүүргийн Засаг дарга, орлогч, Тамгын газрын дарга болон бусад удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь шаардлагын өндөр түвшинд биелүүлэн гүйцэтгэл / биелэлт / -ийг илтгэж байна.
  3. Төрийн   албан хаагч /төрийн үйлчилгээний албан хаагч/ нь ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээ /хөдөлмөрийн/-гээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажлаа дүгнүүлж байна.
  4. Тамгын   газар хороодын ажилтан, албан хаагчид нь төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдэлж, албан хаагчийн ёс зүйг чанд  сахиж, шударга  бус явдалтай тэмцэж, аливаа нөлөөлөлд үл автана.
  5. Ажилтан бүр үр дүнгийн гэрээний дагуу үйл ажиллагааны төлөвлөгөөг жилээр төлөвлөж тасаг, хэлтэс, тамгын газрын даргаар батлуулж, ажлаа хагас, бүтэн жилээр дүгнүүлж ажиллана.
  6. Ахлах мэргэжилтэн нь Хэлтэс, алба, тасгийн, улирлын тайлан,  төлөвлөгөө, төлөвлөгөөний биелэлтийг тухайн улирлын өмнөх сарын 25 дотор, жилийн төлөвлөгөө, төлөвлөгөөний биелэлтийг нэгтгэж 12 сарын 25 наас өмнө хэлтсийн даргаар батлуулж Захиргаа хуулийн хэлтэст хүргүүлсэн байна.
  7.  Тамгын газарт болон нийслэл, дүүргийн хэмжээнд зохиогдож байгаа арга хэмжээнд тогтмол идэвхтэй оролцож, бусдад өөрийн биеэр үлгэрлэн ажиллана.
  8. Тамгын   газар, хороодын ажилтан, албан хаагчид иргэдтэй зөв боловсон харьцаж тэдэнд аливаа асуудлыг хууль эрх зүйн хүрээнд нарийн тайлбарлаж ойлгуулахын зэрэгцээ иргэдийг чирэгдүүлэлгүй, хөнгөн шуурхай үйлчилж байна.
  9. Тамгын   газар, хороодын ажилтан, ажилчид албан хаагчид ажил үүргээ хэвийн явуулах ажлын байрны нөхцөл бүрдүүлэхийг шаардах болон ажил амьдралынхаа баталгааг сайжруулахтай холбогдсон санал хүсэлтийг удирдлагадаа тавьж шийдвэрлүүлж байна.
  10. Албан   үүргээ гүйцэтгэх явцад учруулж буй дарамт, шахалт, шударга бус явдлыг ил тодоор шүүмжлэх, мэдээлэх, холбогдох дээд байгууллагад уламжлах зэрэг хууль тогтоомжоор олгогдсон эрхээ эдэлнэ.
  11.  Ажлын байр, хариуцсан эд хөрөнгө, ажлын багаж, машин техник, төхөөрөмжийг эмх цэгцтэй, хэвийн ажиллагаатай байлгаж, төсвийн зардлыг хэмнэж, ажлын байрны ариун цэвэр, соёлч байдлыг дээшлүүлэх талаар байнга анхаарал тавьж, санаачлагатай ажиллана.
  12. Ажилтан бүр хариуцсан ажил, мэргэжлийн чиглэлээр гарсан Монгол Улсын хууль, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Засаг даргын захирамжийн байнга мөрдөгдөх заалтыг хэрэгжүүлэх талаар тодорхой ажлыг зохион байгуулж хэрэлжилтийг хангаж, хувийн хэргийн баяжилтанд орох материалыг хугацаанд нь үнэн зөв бүрдүүлж өгч байна.
  13. Боловсруулж буй асуудал, нууц материалыг задруулах, алдаж үрэгдүүлэх, бусдад ашиглуулахаас байнга сэрэмжилж, албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврыг биелүүлж, төрийн  байгууллага /хувь хүн/ -ын нууцыг чандлан хадгална.
  14. Архивын тухай хууль, архивын зааврын дагуу архивын материалыг тогтоосон хугацаанд шилжүүлж байна. /Дараа оны 1 дүгээр улиралд багтаан/
  15. Өөрийнхөө хувийн хэрэг, материалтай танилцаж, тайлбар баяжилт хийх, цалингаа батлагдсан сүлжээний дагуу нэмэгдүүлэх зэрэг хууль тогтоомжоор олгогдсон эрхээ эдлэх талаар удирдлагад хүсэлт тавих эрхтэй.
  16. Татварын албанд ажил, үйлчилгээ хувиараа эрхэлж байгаа гэж бүртгүүлсэн, жилийн орлого нь 10 сая төгрөгөөс хэтрэхгүй, эсхүл зөвхөн өрхийн хэрэгцээний төмс, хүнсний ногооны тариалан болон ойн аж ахуй, зөгий, загас, амьтан үржүүлэг, аялал, бусад сургалтын үйл ажиллагаанаас орлого олдог бол албан тушаалтан үүнийгээ давхар эрхэлж болно.
  17. Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүлээлгэж өгнө.

Арав. Хэлтэс, алба, тасгийн чиг үүрэг

10.1. Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтэс

Эрхэм зорилго

Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн зорилтын биелэлтэд хяналт тавьж, нэгтгэх Нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллана.

Захиргаа, хуулийн хэлтсийн ажлын чиглэл

  1. Дүүргийн Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд төрийн албан хаагчдын үйл ажиллагааг чиглүүлж, хүний нөөцийн удирдлагын бодлого боловруулахад  дэмжлэг үзүүлж, шинжилгээ хийж бодлогын удирдамжаар хангах, төрийн албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх  сургалтын ажлыг зохион байгуулж ажиллана.
  2. Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхааран ажиллана.
  3. Дүүргийн Засаг дарга, Тамгын газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчилан таниулах, олон улсын байгууллагуудтай хамтран  ажиллах
  4. Албан тушаалтан тэдгээрийг хууль эрх зүйн зөвлөмжөөр хангах, гарах шийдвэрийн эрх зүйн үндсийг хянах  дүүргийн хэмжээнд  хяналт тавих
  5. Дүүргийн хэмжээнд мэдээллийн технологийн ололт техник хангамжийн чиглэлээр баримтлах бодлого,  шийдвэрт мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх
  6. Төрийн захиргааны байгууллагын анхан шатны нэгж  хороодын үйл ажиллагааг арга зүйн,  эрх зүйн удирдлагаар хангах, үнэлгээ өгөх, хяналт тавих
  7. Улсын Их Хурал, Засгийн Газар, Нийслэл, Дүүргээс гаргасан  хууль, тогтоол шийдвэрүүдийг сурталчлах, таниулах, мөрдүүлэх хэрэгжилтэнд хяналт тавих.
  8. Дүүргийн Засаг дарга, Тамгын газарт  Архивын тухай хууль, албан бичиг хэрэг хөтлөлтийн стандарт, сурталчлах,  хэрэгжилтэнд хяналт тавих
  9. Дүүргийн нэг цэгийн үйлчилгээний  өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн  хангаж, төрийн үйлчилгээг иргэдэд  ойр, түргэн шуурхай хүргэх
  10. Иргэдийн өргөдөл гомдол,  эрэлт  хүсэлт, санал мэдээлэлийг хүлээн авч, харьяа хэлтэс албадад хүлээлгэн өгөх, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх

10.2 Тамгын газрын Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс

Эрхэм зорилго

            Засгийн газар, нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн зорилтыг төлөвлөх, хэрэгжилтийг хангуулах, тайлагнах, Үндэсний  болон дэд хөтөлбөрийн биелэлтийг тооцон мониторинг хийн холбогдох газруудад хүргэх, орон нутгийн  хөгжлийн асуудлаар бодлого боловсруулах, төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах, гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах замаар иргэдэд төрийн үйлчилгээг бодитой,чанартай хүргэхэд оршино.

Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн ажлын чиглэл

  1. Дүүргийн  баримтлах  бодлого, төлөвлөлт, Засаг даргын үйл  ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж энэ чиглэлийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах
  2. Засгийн газар, нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн зорилтыг төлөвлөх, хэрэгжилтийг хангуулах, тайлагнах
  3. Үндэсний  болон дэд хөтөлбөрийн биелэлтийг тооцон мониторинг хийн холбогдох газруудад хүргэх, орон нутгийн  хөгжлийн асуудлаар бодлого боловсруулах, төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах
  4. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах
  5. Монгол Улсын хууль, тогтоомж, Төрийн албаны болон Хөдөлмөрийн тухай, Төсвийн тухай хууль, Засаг даргын Тамгын газрын дотоод журамд нийцүүлэн энэхүү дүрмийг мөрдөж ажиллана.
  6. Удирдлагыг мэргэжлийн зөвлөгөө, мэдээ мэдээллээр хангах
  7. Дүүргийн хэмжээнд болон Засаг даргын Тамгын газар, хууль хяналтын байгууллагууд дээр зохиогдох хурал цуглааны бэлтгэл хангуулах, зохион байгуулж гүйцэтгүүлэх, холбогдох хүмүүст танилцуулж танилцуулга, мэдээлэл гаргаж байх
  1. Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтэс

Эрхэм зорилго

Монгол улсын холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих, Засгийн газар, нийслэл, дүүргийн нийгэм эдийн засгийн зорилтыг ханган биелүүлэхэд төсөв, санхүүгийн зохистой харьцааг бий болгож, нутгийн захиргааны байгууллагаас үзүүлэх төрийн сангийн үйлчилгээг байгууллага, иргэдэд оновчтой хүргэх үйл ажиллагааг зохион байгуулах

Санхүү,төрийн сангийн хэлтсийн ажлын чиглэл

  1. Төсвийн орлогын төлөвлөгөөг жигд ханган биелүүлэх
  2. Төсвийн байгууллагуудын төсвийн санхүүжилтыг хийж гүйцэтгэх, төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээ болон санхүүгийн тайлангийн нэгтгэлийг хийх
  3. Төрийн сангийн төлбөр тооцооны найдвартай, шуурхай байдлыг хангаж, үйлчлүүлэгч байгууллагуудын төрийн сан банкны гүйлгээг хийж гүйцэтгэх
  4. Аж ахуйн нэгж байгууллагуудын санхүүгийн тайланг хүлээн авах, нэгтгэх
  5. Улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд батлагдсан хөрөнгө оруулалт их засварын ажлыг хугацаанд нь гүйцэтгүүлэх чиглэл баримталж үр дүнг тооцох, хяналт тавих
  6. Орон нутгийн  өмчийн менежмент, хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, зарцуулалтанд тавих хяналтыг сайжруулах, эрх зүйн орчинг бүрдүүлэх
  7. Санхүүгийн ажилтнуудын мэдлэг чадварыг дээшлүүлэх, тэдэнд үзүүлэх төрийн үйлчилгээг сайжруулах

10.4 Нийгмийн хөгжлийн хэлтэс
Эрхэм зорилго

              Монгол Улсын Засгийн газар, Нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргаас сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, эдийн засаг нийгмийн тухайн оны нийгмийн салбарын зорилтуудыг дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, дүүргийн Засаг даргыг үнэн зөв, цаг үеэ олсон мэргэжлийн бүх талын мэдээ мэдээллээр шуурхай хангах, Монгол улс, ард түмэндээ чин үнэнч, хүнд сурталгүй,  шуурхай үйлчлэх явдал мөн.

Нийгмийн хөгжлийн хэлтсийн ажлын чиглэл

  1. Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлж иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, нэр төрлийг нэмэгдүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх, нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх орчин нөхцлийг хангах нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх
  2. Монгол улсын боловсролын салбарт мөрдөгдөж буй бодлогын баримт бичгүүдэд орон нутгийн түвшинд хэрэгжүүлэхээр тусгагдсан заалтуудын биелэлт, Нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, сургуулийн өмнөх болон суурь боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэх, албан бус боловсролын бүх хэлбэрийг дэмжих, боловсролын үйл ажиллагааны хяналт шинжилгээг тогтмолжуулах ажлуудыг зохион байгуулах
  3. Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулж, төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн идэвхитэй хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, нийгмийн халамжийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмад настнуудыг дэмжиж ажиллах талаар нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх
  4. Хүүхэд,  залуучуудад үзүүлж буй  үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах хяналт тавих
  5. Төрөөс соёл, урлагийн чиглэлээр баримталж буй бодлогыг хэрэгжүүлэх, сурталчилах, соёл, асуудлыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
  1. Худалдаа үйлчилгээний хэлтэс

Эрхэм зорилго

Монгол Улсын Засгийн газар, Нийслэл, дүүргийн Засаг даргаас сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, эдийн засаг нийгмийн тухайн оны зорилтыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах,  худалдаа, нийтийн хоол, аялал жуулчлал, ахуйн үйлчилгээ, хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, төрөөс үзүүлэх үйлчилгээг боловсронгуй болгоход оршино.

Худалдаа үйлчилгээний хэлтсийн ажлын чиглэл

  1. Нутаг дэвсгэртээ хүн амын хүнсний болон өргөн хэрэглээний барааны хангамжийг сайжруулах, аж ахуй нэгж, үйлдвэр, хүнсний зах, барилгын болон модон материалын малын түүхий эдийн зах, бөөний худалдааны төвүүдтэй гэрээ байгуулах, тэдгээрийн бараа татан авалт, хадгалалт, борлуулалтанд стандартын шаардлагын дагуу хяналт тавих, түүнтэй холбогдсон төр, засгийн тогтоол шийдвэрийг нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
  2. Иргэдээс бүх төрлийн хүн амын үйлчилгээний асуудалтай холбогдон гарч байгаа эрэлт хүсэлт, санал шүүмжлэлийг хүлээн авч шуурхай барагдуулах ажлыг гүйцэтгэнэ.
  3. Ахуйн үйлчилгээ, худалдаа, нийтийн хоол, үйлдвэрлэл зэрэг иргэдийн өдөр тутмын хэрэгцээний зүйлээс доголдож байгаа салбар, аж ахуйн нэгжийг шалган /доголдлыг арилгуулах/ туслах, хамтран ажиллах арга хэмжээ авна.
  4. Үйлчилгээний байгууллагуудын удирдлагад мэргэжил арга зүйн сургалт семинар зохион байгуулах, тэднийг Цахим засаглал хөтөлбөрийн хүрээнд интернет сүлжээнд холбож шаардлагатай, мэдээ мэдээллээр хангах, мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулна.
  5. Хариуцсан ажлын чиглэлээр жил, улирал, сар, өдөр тутмын мэдээг хүлээн авч холбогдох байгууллагад цаг хугацаанд нь үнэн зөв гаргаж өгч байх, дээд байгууллагаас ирсэн тогтоол, захирамж, хөтөлбөр, албан даалгаварын биелэлтийг хугацаанд гарган тайлагнаж ажиллана.
  6. Үйлчилгээнд дэвшилтэд техник, технологи нэвтрүүлэх талаар ямагт шинийг эрэлхийлж, үйлчилгээний, чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, стандартын шаардлага хангасан, соёлч боловсон үйлчилгээг нэвтрүүлж ажиллана.
  1. Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн

Эрхэм зорилго

Монгол Улсын Засгийн газар, Нийслэл, дүүргийн Засаг даргаас сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, эдийн засаг нийгмийн тухайн оны зорилтыг хангах, дэд бүтэц, тохижилтын чиглэлээр дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, дүүргийн  иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэхэд оршино.

Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн ажлын чиглэл

  1. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад дэд бүтэц,тохижилтын хэлтсийн бодлого, үйл ажиллагааг сурталчлах, дэд бүтцийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллах, Засаг даргыг хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэхэд мэргэжлийн удирдлагаар ханган ажиллах
  2. Тогтоосон журмын дагуу дүүргийн нутаг дэвсгэрт дэд бүтэц,тохижилтын мэдээлэлийн тогтолцоог бүрдүүлэн бэлэн байдлыг хангаж, Засаг даргын захирамжаар дэд бүтцийн ажлыг зохион байгуулалттайгаар хэрэгжүүлэх
  3. Дүүргийн хэмжээнд дэд бүтэц,тохижилттой холбоотой мэдээллийн сан бий болгох
  4. Цэвэрлэгээ,ногоон байгууламж,гэрэлтүүлэг,зам,тохижилттой холбоотой бүтээн байгуулалтын ажлыг зохион байгуулах
  5. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг салбар салбараар нь зохион байгуулалттай хийх 
  1. Цэргийн штаб

Эрхэм зорилго

Батлан хамгаалах хууль, тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэх, Зэвсэгт хүчнийг дайчилгаагаар нөхөн хангах төлөвлөлтийг боловсронгуй болгох, дайчилгааны томилгоот албан тушаалтан, дайчилгааны бэлтгэл нөөцийн сургалтын чанарыг дээшлүүлэх, цэргийн алба хаах хэлбэрүүдийг сурталчлах, дүүргийн засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны  мөрийн хөтөлбөр, нийгэм эдийн засгийн зорилтыг ханган биелүүлэх, батлан хамгаалах төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй шуурхай хүргэхэд оршино.

Тамгын газрын Цэргийн штабын ажлын чиглэл

  1. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг сурталчлах, батлан хамгаалах салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллах, Засаг даргыг хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэхэд мэргэжлийн удирдлагаар ханган ажиллах
  2. Тогтоосон журмын дагуу дүүргийн нутаг дэвсгэрт дайчилгааны зарлан мэдээлэлийн тогтолцоог бүрдүүлэн бэлэн байдлыг хангаж, Засаг даргын захирамжаар дайчилгааны нөөцийг зохион байгуулалттайгаар ангид татан нийлүүлэх үүрэг бүхий хүн цугларах, техник шилжүүлэх байрыг томилгоожуулан, томилгоот бүрэлдэхүүнтэй сургалт явуулах
  3.  Дүүргийн дайчилгааны  бэлэн байдлыг хангах төлөвлөгөөний дагуу оногдуулан данслагдсан хүн техникт байнга тодотгол хийж, бие бүрэлдэхүүн, зэвсэг техникээр нөхөн хангах, аж ахуйн нэгж байгууллагуудад дайчилгааны даалгавар оногдуулах, хэрэгжилтийг хангуулах ажил зохион байгуулах
  4. Дүүргийн хэмжээнд цэргийн насны эрэгтэйчүүд, цэргийн байгууллагад бүртгэлтэй мэргэжил бүхий эмэгтэйчүүдийн тоо бүртгэл, шилжилт хөдөлгөөнийг хөтлөх
  5. Цэргийн жинхэнэ албаны татлага, халалтын ажлыг зохион байгуулах
  6. Цэргийн жинхэнэ албаны хугацаа дуусган бэлтгэлээр халагдаж ирсэн дайчдыг бүртгэлд        хамруулах, мэргэжил олгох сургалт, ажлын байранд зуучлах
  7. Цэргийн албыг сайн дурын үндсэн дээр гэрээгээр хаах 29 хүртэлх насны цэргийн үүрэгтний судалгаа гарган гэрээт цэргийн алба хаах хүсэлт гаргасан иргэдийг сонгон шалгаруулж  элсүүлэн, ажлын байраар хангах
  8. 26-аас дээш насны цэргийн албыг биеэр хаагаагүй залуучуудыг бүртгэн шалтгааныг тодруулан цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх
  9. Иргэдээс ирсэн санал хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч, барагдуулах, хуулийн хугацаанд хариу өгөх
  10.  Дайчилгааны бэлтгэл нөөцийн сургалт, хороодын засаг дарга нарын цэргийн бэлтгэл, цэргийн жинхэнэ албыг биеэр дүйцүүлэн хаагчдын бэлтгэл сургалт, дайчилгааны томилгоот бүрэлдэхүүний сургалтыг зохион байгуулж, тэдний бие даан үүрэг гүйцэтгэх чадварыг дээшлүүлэхэд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх
  11. Үй олноор хөнөөх зэвсгийн болзошгүй хөнөөл, террорист үйл ажиллагаанаас ард, иргэд, бүх хэлбэрийн өмч хөрөнгийг хамгаалах, аврах бэлтгэлжилтийг тайван цагт хангах
  12. Цэрэг татлагын товчоогоор орж өвчний учраас тухай жилдээ түр чөлөөлөгдсөн залуучуудын  эрүүл мэндийг сайжруулах ажлыг зохион байгуулах
  13. 18-25 насны бичиг үсэг үл мэдэгч залуучуудыг албан бус сургалтын төвтэй хамтран бичиг үсэгт сургах
  14. Орон нутгийн хамгаалалтын үзэл баримтлалын дагуу орон нутгийн цэргийг бэлтгэх, сурган дадлагажуулах, төлөвшүүлэх
  15. Дүүргийн Батлан хамгаалах стратегийн зориулалттай онц чухал болон онцгой объектуудын судалгаа, тооцоог гарган, болзошгүй аюул, ослын үед хамгаалалтанд авах төлөвлөгөөг боловсруулж, бэлэн байдлыг хангах
  16.  Аж ахуйн нэгж, байгууллагын иргэний хамгаалалтын бэлэн байдлыг дээшлүүлж, иргэний хамгаалалтын багаж хэрэгсэл, нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, хоргодох байр, сирень, дохиололийн системийн үзлэг тооллогыг тогтмол явуулж, дүн шинжилгээ хийх

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд