Аян зохион байгуулах тухай 

 

2021 оны 02 сарын 03-ны өдөр                   Дугаар А/83                                       Улаанбаатар хот

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.5.2, 10 дугаар зүйлийн 10.2.10, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 63 дугаар тогтоол, 2012 оны 61 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гэр болон орон сууцны хорооллын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, иргэдийн ая тухтай амьдрах цэвэр орчин нөхцлийг бүрдүүлэх зорилгоор “Хоггүй Сонгинохайрхан” аяныг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 02 дугаар сарын 28-ны хооронд зохион байгуулсугай.

 

2.Аяныг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, ажлын төлөвлөгөөг 2 дугаар, аяны удирдамжийг 3 дугаар, шаардагдах зардлын тооцоог 4 дүгээр хавсралтаар баталсугай.

 

3.Хяналт шалгалт хийх зардал 290.000 /Хоёр зуун ерэн мянга/ төгрөгийг Тамгын газрын тээвэр шатахууны зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар /Д.Төмөрбаатар/-т зөвшөөрсүгэй.

 

4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж, мэдээ тайланг 2021 оны 03 сарын 03-ны дотор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүргүүлэн ажиллахыг ажлын хэсэг /Э.Ууганцэцэг/-т даалгасугай. 

 

ЗАСАГ ДАРГА          Н.АЛТАНШАГАЙ

 


 Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2021 оны ........ -р сарын ...... -ны өдрийн

......... -р захирамжийн 1 дүгээр хавсралт

Aжлын хэсгийн бүрэлдэхүүн 

Ажлын хэсгийн дарга:                         

Дүүргийн Засаг даргын Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч          

Гишүүд:

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга

Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга                                                                                                                                                 

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга 

Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга 

Агаарын бохирдолтой тэмцэх тасгийн дарга 

Тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээ

ОНӨААТҮГ-ын захирал 

Тээвэрлэлт үйлчилгээний төв

ОНӨААТҮГ-ын захирал 

Хороодын Засаг дарга нар 

Нарийн бичгийн дарга:

Агаарын бохирдолтой тэмцэх тасгийн Орчны бохирдол хариуцсан мэргэжилтэн

ЭНДЭЭС ХАВСРАЛТЫН ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗНЭ ҮҮ.

 

Захирамж

 

<< < 1 > >>