Ус ашиглах зөвшөөрөл олгох тухай  

2021 оны 02 сарын 05-ны өдөр                 Дугаар А/91                      Улаанбаатар хот  

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Усны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 28 дугаар зүйлийн 28.6, 29 дүгээр зүйлийн 29.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7 дахь заалт, нийслэлийн Байгаль орчны газрын 2021 оны 02 дугаартай ус ашиглуулах тухай дүгнэлтийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.Ус Сувгийн Удирдах Газар ОНӨААТҮГ нь 34 дүгээр хороо, Баянголын аманд амралт, сувиллын зориулалтаар шинээр барьсан ажилчдын сувиллын газарт ус ашиглах хүсэлт гаргасны дагуу гурван жилийн хугацаатай ус ашиглах зөвшөөрөл олгосугай. 

 

2.Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-тай гэрээ байгуулж, ус ашиглах эрхийн гэрчилгээ олгож, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар /Д.Төмөрбаатар/-т үүрэг болгосугай. 

 

3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг даргын Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч /Э.Ууганцэцэг/-д даалгасугай. 

ЗАСАГ ДАРГА                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>