Тамхины тусгай зөвшөөрөл олгох тухай 

 

2021 оны 02 сарын 08-ны өдөр              Дугаар А/105                      Улаанбаатар хот 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.4, Тамхины хяналтын тухай хуулийн 7.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5 дахь заалт, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 7/64 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 

1.Хүсэлт гаргасан нэр бүхий 26 аж ахуйн нэгж, иргэнд хавсралтад заасан байршилд 3 жилийн хугацаатай тамхи худалдаалах тусгай зөвшөөрөл олгосугай. 

2.Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс /Ж.Дуламсүрэн/, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн газар /Г.Цэргийнхүү/, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс /С.Болорцэцэг/, хороодын Засаг дарга нарт даалгасугай.

 

ЗАСАГ ДАРГА                     Н.АЛТАНШАГАЙ

 

ЭНДЭЭС ХАВСРАЛТЫН ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗНЭ ҮҮ.

Захирамж

 

<< < 1 > >>