Аян зохион байгуулах тухай

 

2021 оны 02 сарын 24ий өдөр                 Дугаар А/135                                Улаанбаатар хот 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “а”, 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны А/05 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Сонгинохайрхан дүүргийн “Иргэдэд ээлтэй-Ногоон дүүрэг” зорилтот жилийн хүрээнд зохион байгуулж байгаа “Сонгины оюу” аяныг 2021 оны 02 дугаар сарын 25-аас 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд гурван үе шаттайгаар зохион байгуулсугай. 

2. Аяныг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, удирдамжийг 2 дугаар, төсвийг 3 дугаар хавсралтаар баталсугай. 

3. Аянд шаардагдах 8.770.000 /Найман сая долоон зуун далан мянга/ төгрөгийг дүүргийн Засаг даргын Үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлэх арга хэмжээний зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар /Д.Төмөрбаатар/-т зөвшөөрсүгэй.       

          4. Аянг амжилттай зохион байгуулж, үр дүнг тайлагнаж ажиллахыг ажлын хэсэг /Ч.Энххорол/-т, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Нийгмийн салбарын төслүүдийн удирдлагч-дүүргийн Засаг даргын орлогч /Э.Ниндэв/-д даалгасугай.

 

ЗАСАГ ДАРГА            Н.АЛТАНШАГАЙ

 


 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2021 оны ........ -р сарын ...... -ны өдрийн

............ -р захирамжийн 1 дүгээр хавсралт

 

 “СОНГИНЫ ОЮУ” АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ

АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН 

 

Ажлын хэсгийн дарга:      Ч.Энххорол            Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга

                             

Гишүүд:                           Н.Уранчимэг          Дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга

 

                                        А.Дүүдээ                Дүүргийн Боловсролын хэлтсийн дарга

 

                                        Р.Мөнхсүрэн          Дүүргийн Жаргалт тосгоны Соёлын ордны захирал

 

                                        Д.Отгонбаяр          Улаанбаатар хотын Төв номын сангийн харьяа Сонгинохайрхан дүүрэг дэх салбар номын сангийн нийтийн уншлагын танхимын номын санч

 

                                        Ж.Ган-Эрдэнэ        Дүүргийн Хөгжил цогцолбор сургуулийн номын санч

 

Нарийн бичгийн дарга:     Г.Одбилэг              Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн Гэр бүл, хүүхэд, залуучууд, соёл урлаг, төрийн бус байгууллага

хариуцсан мэргэжилтэн

 

ЭНДЭЭС ХАВСРАЛТЫН ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗНЭ ҮҮ.

Захирамж

 

<< < 1 > >>