Аян зохион байгуулах тухай

 

2021 оны 03 сарын 15-ны өдөр                Дугаар А/193                     Улаанбаатар хот

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/05 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр, 2021 оныг “Иргэдэд ээлтэй-Ногоон дүүрэг” зорилтот жилтэй холбогдуулан “Иргэдэд ээлтэй орчныг сайжруулах” аяныг дүүргийн хэмжээнд 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулсугай.

 

2.Дүүргийн тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэдийн ая тухтай, эрүүл аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг сайжруулах зорилго бүхий “Иргэдэд ээлтэй орчныг сайжруулах” аяныг дүүргийн хэмжээнд зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн, дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, удирдамжийг 2 дугаар, шалгуур үзүүлэлтийг 3 дугаар, шаардагдах төсвийг 4 дүгээр хавсралтаар тус тус баталсугай.

 

3.Аяныг зохион байгуулахад шаардагдах 21,837,500 /Хорин нэгэн сая найман зуун гучин долоон мянга таван зуу/ төгрөгийг дүүргийн Тамгын газрын төсвөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар /Д.Төмөрбаатар/-т зөвшөөрсүгэй.

 

4.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, аяныг батлагдсан удирдамжид заасан хугацаанд зохион байгуулж, Улсын баяр наадмын өмнө дүгнэн, тайлан мэдээг Засаг даргад танилцуулахыг дүүргийн Засаг даргын Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч /Э.Ууганцэцэг/-д үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                    Н.АЛТАНШАГАЙ 

 

ЭНДЭЭС ХАВСРАЛТЫН ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗНЭ ҮҮ.

Захирамж

 

<< < 1 > >>