Нийтийн эзэмшлийн зам, талбайг

чөлөөлөх тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 41 дүгээр зүйлийн 41.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 59 дүгээр зүйлийн 59.1, Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5, 29 дүгээр зүйлийн 29.3.4, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 34 дүгээр тогтоол, Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 20, 27-ны өдрийн хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Энхтайваны өргөн чөлөөний төв зам дагуу 15, 29 дүгээр хорооны нийтийн эзэмшлийн талбай, явган хүний зам, автобусны буудал, авто замын зурвас газарт зохих зөвшөөрөлгүй байршуулсан түр сууц (ТҮЦ), обьектыг  2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн нүүлгэн шилжүүлж, газар албадан чөлөөлөх ажлыг зохион байгуулсугай.

 

2.Түргэн үйлчилгээний цэгийг нүүлгэн шилжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, холбогдох зардлын тооцоог 2 дугаар хавсралтаар 5,650,100 (Таван сая зургаан зуун тавин мянга нэг зуу) төгрөгийг баталж Засаг даргын Тамгын газрын төсвөөс гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

3.Газар албадан чөлөөлөх ажлыг зохих хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, гарсан зардлыг гэм буруутай этгээдээс нөхөн гаргуулахыг Газар зохион байгуулалтын 1, 2 дугаар алба (Б.Батцагаан, Б.Лхагвасүрэн)-нд, Нийтийн хэв журмыг сахиулж иргэд, албан хаагчдын аюулгүй байдлыг хангахыг Цагдаагийн газар (Х.Ууганбаяр)-т үүрэг болгосугай.

 

4.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, үр дүнг танилцуулж ажиллахыг Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга (Д.Ундармаа)-д даалгасугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>