Авто замын тэмдэг байршуулах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2022 оны 11/03 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэдийн аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор сургууль, цэцэрлэг орчмын авто замд тэмдэг байршуулах ажлыг зохион байгуулсугай.

 

2.Авто замын тэмдэг байршуулахад шаардагдах 18,965,100 (Арван найман сая есөн зуун жаран таван мянга нэг зуу) төгрөгийг Хот тохижуулах зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, тайлан мэдээг танилцуулахыг Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>