Арга хэмжээ зохион байгуулах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 187 дугаар зүйлийн 187.1.3, 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2017 оны A/168 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэхэд оролцогч зарим байгууллагуудын хууль журмаар хүлээсэн үүргийн хэрэгжилтийг судлах, байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтийг хангуулж, хүндрэл бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх зорилгоор дүүргийн Прокурорын газартай хамтарсан зөвлөгөөн, нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулсугай.

 

2.Хамтарсан зөвлөгөөн, нээлттэй өдөрдлөгийн удирдамжийг 1 дүгээр,  шаардагдах зардлын тооцоог 2 дугаар хавсралтаар баталж, 6,350,000 (Зургаан сая гурван зуун тавин мянга) төгрөгийг Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргахыг Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

3.Хамтарсан зөвлөгөөн зохион байгуулахад бүх талын туслалцаа, дэмжлэгийг үзүүлж ажиллахыг Хууль, эрх зүйн хэлтэс (Д.Амарбаясгалан)-т, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д тус тус үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>