Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1, 19.1.3, 19.1.9 дэх заалт, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны А/04, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2023 оны 12/01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

           

            1.Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагаа, бодлого, төлөвлөгөө, төслийг жендэрийн мэдрэмжтэй болгох, тэдгээрийн төсөлд жендэрийн эрх тэгш байдлыг хангасан эсэх талаар дүн шинжилгээ хийх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

 

            2.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, бодлого, төлөвлөлт, төсөвлөлт, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд жендэрийн эрх тэгш байдлыг хангасан эсэх талаар дүн шинжилгээ хийх хуваарь гарган, дүгнэлтийг тайлагнаж ажиллахыг Ажлын хэсэг (Д.Төмөрбаатар)-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                   Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>