Засаг даргын Тамгын газрын эргэлтийн

бус хөрөнгийг балансаас баланст

 шилжүүлэх тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын

тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйл, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2023 оны А/34 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын эргэлтийн бус хөрөнгийн дансанд бүртгэлтэй нийт 20,356,825,882.21 (Хорин тэрбум гурван зуун тавин зургаан сая найман зуун хорин таван мянга найман зуун наян хоёр төгрөг хорин нэгэн мөнгө) төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий хөрөнгийг Сонгинохайрхан дүүргийн Дэд бүтцийн хөгжлийн алба ОНӨААТҮГ-ын баланст шилжүүлсүгэй.

 

2.Эд хөрөнгийг хүлээлцэх, хүлээн авах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр хавсралтаар, балансаас баланст шилжүүлэх тоглоомын талбай болон түүний дагалдах тохижилт, автобусны буудал, ногоон байгууламжийн хөрөнгийг 2 дугаар, камержуулалт түүний дагалдах хэрэгслийн хөрөнгийг 3 дугаар, нийтийн эзэмшлийн гэрэлтүүлгийн хөрөнгийг 4 дүгээр хавсралтаар тус тус баталсугай.

 

3.Захирамжийн хэрэгжилтийг хангахыг Ажлын хэсэг (С.Туулмаа)-т, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

 

Захирамж

 

<< < 1 > >>