Спортын арга хэмжээ зохион байгуулах

 тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2020 оны 03/01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь.

 

1.Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг 2023 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөний биелэлтийг хангах зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн дунд спортын нөхөрсөг тэмцээн зохион байгуулсугай.

 

2.Спорт тэмцээний удирдамжийг 1 дүгээр, шаардагдах зардлын тооцоог 2 дугаар хавсралтаар баталж, үйл ажиллагаанд шаардагдах 6,494,000 (Зургаан сая дөрвөн зуун ерэн дөрвөн мянга) төгрөгийг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, үр дүнг танилцуулж ажиллахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс (Ж.Дуламсүрэн), Биеийн тамир спортын хороо (Ц.Сосорбарам) нарт үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>