Үерийн хамгаалалтын далан суваг

сэргээн засварлах ажлыг зохион

байгуулах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 11/03 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үерийн хамгаалалтын далан суваг сэргээн засварлах ажлыг зохион байгуулсугай.

 

2.Үерийн хамгаалалтын далан суваг сэргээн засварлах ажилд шаардагдах зардлын тооцоог хавсралтаар баталж, 3,560,000 (Гурван сая таван зуун жаран мянга) төгрөгийг дүүргийн Хот тохижуулах зардлаас гарган гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын дарга (Д.Төмөрбаатар)-д зөвшөөрсүгэй.

           

            3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг танилцуулж ажиллахыг Дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>