Мал, амьтны гоц халдварт шүлхий

өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын

 арга хэмжээг зохион байгуулах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.6 дахь хэсэг, Засгийн газрын 2023 оны 10 дугаар хуралдааны тэмдэглэл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны 01 дүгээр албан даалгавар, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын А/87 дугаар тушаал, Нийслэлийн онцгой комиссын 2023 оны 02 дугаар албан даалгавар, Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/399, Нийслэлийн Мал эмнэлгийн газрын даргын 2023 оны А/09 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Дүүргийн мал бүхий 21, 32, 33, 34 дүгээр хороодын нутаг дэвсгэрт байгаа шүлхий өвчинд мэдрэмтгий мал, амьтныг 2023 оны 04 дүгээр сарын 15-ний өдрөөс 05 дугаар сарын 25-ний өдрийн хооронд урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад бүрэн хамруулахыг, малчин, мал бүхий өрх, аж ахуй нэгж, байгууллагад үүрэг болгосугай.

 

2.Бусад аймаг, сум, дүүргийн нутаг дэвсгэрээс шилжин ирсэн мал, амьтныг бүртгэж, дархлаажуулалтад бүрэн хамруулахыг Хөдөө аж ахуйн тасаг (С.Мижиддорж)-т, Дархлаажуулалтын товыг тогтоож, хэрэгжилтэд хяналт тавьж мэдээ, тайланг долоо хоног бүр Засаг даргын Тамгын газарт ирүүлэхийг Мал эмнэлгийн тасаг (А.Эрдэнэбулган)-т, дархлаажуулалтын товыг малчин, амьтан маллагч нарт зарлан мэдээлэхийг 21, 32, 33, 34, дугаар хорооны Засаг дарга нарт, дархлаажуулалтын арга хэмжээг холбогдох заавар, журам, стандартын дагуу хугацаанд нь хэрэгжүүлэхийг мал эмнэлгийн үйлчилгээний нэгж (Буянхөхий ХХК, Бамбуу ХХК, РЭЗ ХХК)-д үүрэг болгосугай.

 

3.Шаардагдах зардлын тооцоог хавсралтаар баталж, 6,547,250 (Зургаан сая таван зуун дөчин долоо мянга хоёр зуун тавь) төгрөгийг Орон нутгийн хөгжлийн сангийн Малын тоо толгойн албан татварын зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

4.Энэхүү захирамжийн хэрэгжилтийг хангуулж, үр дүнг танилцуулж ажиллахыг Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д даалгасугай.

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                   Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>