Дуут дохио байршуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Хөгжлийн бэрхшээлтэй  хүний эрхийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4 дэх хэсэг, Засгийн газрын 2016 оны 136 дугаар тогтоол, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 11/03 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор Таван шар-Драгон, 105 дугаар сургууль-28 дугаар хорооны авто замын явган хүний гарцын гэрлэн дохион дээр дуут дохиог байршуулах ажлыг  зохион байгуулсугай.

 

            2.Дуут дохио байршуулахад шаардагдах 3,200,000 (Гурван сая хоёр зуун мянга) төгрөгийг хот тохижуулах зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

            3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, тайлан мэдээг Засаг даргад танилцуулахыг Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>